Эхийн сүү орлуулагчийг хууль бусаар оруулж ирдэг байжээ

2015 оны 03 сарын 18      0      2653

Хүүхдийг хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллохыг ДЭМБ зөвлөдөг. Гэсэн ч эх нь нас барсан, угийн сүүгүй, төрөхийн хүндрэл зэрэг эхийн эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаанаар сүү орлуулагчийг хэрэглэхийг Эхийн сүү орлуулах бүтээгдэхүүний тухай хуулиар зөвшөөрдөг. Харин эл бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлахыг хатуу хориглодог. Гэтэл сүүлийн үед сүү орлуулах төрөл бүрийн бүтээгдэхүүнийг цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг болжээ. Үүний дагуу НМХГ-аас шалгалт...

Үрийн шингэн, өндгөн эсээ бэлэглэдэг ЭЭЖ ААВУУДАД ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ

2015 оны 03 сарын 17      93      6947

Миний дотны танил Туяа хоёр сайхан хүүхдийн ээж. Өдгөө 27 нас хүрч яваа шавилхан бүсгүй. Хоёр жилийн өмнө тэрбээр БНСУ руу явсан ч удалгүй хүрээд ирсэн юм. Түүний алс явах болсон шалтгаан нь эгчдээ үрийн зулай үнэрлүүлэх байв. Эхэндээ бид ч учрыг нь сайн ойлгоогүй. Тээгч эх болохоор л явж байна хэмээн итгэчихсэн, дотроо ихэд гундуухан үдсэн. Нөхөр нь үүнийг эрс эсэргүүцэж, салах сарних дээрээ хүртэл тулж байв. Гэсэн ч тэд хамтын амьдралаа үргэлжлүүлэн, аз жаргалтай амьдарсан хэвээр. Туяа...

ШӨХТГ арилжааны банкуудыг давж заалдах шатанд яллаа

2015 оны 03 сарын 13      0      2970

Арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл, хураамж нэрээр мөнгө суутган авдаг талаар иргэд ШӨХТГ-т удаа дараа гомдол ирүүлсний дагуу тус газрынхан 2014 онд арилжааны 13 банканд зургаан сарын хугацаатай шалгалт хийсэн байдаг. Банкууд нийт зээлийн нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл иргэдээс авч байсныг шалгалтаар тогтоосон юм. Мөн банкууд зээл олгоход гарах зардлыг зээлдэгчдээс давхардуулан авсан, зээлийн шимтгэлийг “Урьдчилан тооцоолох боломжгүй нэмэгдэл зардал” гэж тайлбарлан,...

Манай улсад жилд дунджаар 150-200 хүн бөөрний архаг дутагдалд ордог

2015 оны 03 сарын 12      0      3056

Бөөр хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Өдгөө цэнхэр гариг дээр амьдарч буй нийт хүн амын 72 хувийг халдварт бус өвчтэй хүмүүс эзэлдэг хэмээн ДЭМБ-ын тайланд дурджээ. Судлаачдын үзэж буйгаар тэдний тэргүүлэх эгнээнд чихрийн шижинтэй, даралт ихсэх болон бөөрний архаг өвчтэй хүмүүс ордог юм байна. Түүнээс зөвхөн бөөрний архаг өвчтэй хүний тоо 600 сая хол давжээ. Эдгээр хүмүүсийн эмчилгээнд олон улсын байгууллага болон тухайн орны эрүүл мэндийн салбар нь нийт төсвийнхөө 80 хүртэлх...

Н.ОЮУНДАРЬ: УУРАГ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭВЭЛ БӨӨРНИЙ ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛДАГДУУЛНА

2015 оны 03 сарын 12      14      14678

“The Lancet” сэтгүүлийнхэн хамгийн эрүүл хоолтой улс үндэстний жагсаалтыг саяхан нийтэлжээ. Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд 187 орны хүн амын хооллолтыг сүүлийн 20 гаруй жил судалж, тогтоосны үндсэн дээр Чад улс тэргүүлсэн байна. Харин манай улс эрүүл бус хооллодог орнуудын жагсаалтыг өнгөлж явна. Тодруулбал, тэргүүн эгнээнд Туркмен, Словак удаалсан бол Монгол гуравт эрэмбэлэгджээ. Эрүүл бус хооллодог орнууд хүнсэндээ голдуу хонь, үхэр, адууны мах хэрэглэдэг нь судалгаагаар...

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхэн үндсэн цалингаа 250-350 мянган төгрөгөөр нэмүүлэхээр тэмцэх гэнэ

2015 оны 03 сарын 11      0      1831

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны зарим жолооч, кондукторууд хуучнаар “Автобус- I” компанийн хашаанд ажил хаяхаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Үүнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ынхан буюу “Автобус I”, “Автобус II”, “Автобус III” компанийн ажилтнууд бүгд оролцох байв. Гэсэн ч өчигдөр тэд үйл ажиллагаагаа хэвийн явууллаа. Энэ талаар тус нэгтгэлийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нь лавлахад “Бид...

“Абсалютган констракшн” хуурамч бичиг баримт бүрдүүлэн СЭТГҮҮЛЧДИЙГ ХУУРАХ ГЭЖ ОРОЛДОВ

2015 оны 03 сарын 11      0      2006

“Баянгол дүүргийн IV хороо, X хорооллын 43, 44-ийн А, Б байр ны 100 гаруй айл орон сууцныхаа өмнөх талбайд авто гарааш бариулахыг эсэргүүцэн тэмцэж байна” гэсэн мэдээллийн дагуу бид уг газарт өчигдөр очсон юм. Дээрх гурван байр нь өөд өөдөөсөө харсан байрлалтай, дундаа нэг сүүдрэвч, сагсан бөмбөгийн талбайтай аж. Уг талбайг нь нурааж, газар доор нь “Абсалютган констракшн” ХХК 60 машины дулаан гарааш барихаар төлөвлөжээ. 2014 оны аравдугаар сард тус компанийнхан дээрх...

СӨХ-ны дээд зөвлөлийг хүссэн хүсээгүй татан буулгана

2015 оны 03 сарын 06      3      5763

Манайх сар бүр СӨХ-ндоо 30-40 мянган төгрөг төлдөг ч орцны цэвэрлэгээ муу, эргэн тойрон хог хаягдлаар дүүрэн, жижүүрүүд “Цалин бага” гээд орцоо манахаас үргэлж зугтаадаг. Гэтэл орцоо цэвэрхэн, тухтай, байнгын жижүүртэй байлгах гэж өгдөг бидний энэ мөнгөнөөс СӨХ-ны дээд зөвлөл гэх, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага хумсалдгийг хоёр жилийн өмнө мэдсэн юм. Тус зөвлөл 1999 онд байгуулагдсан цагаасаа хойш оршин суугчдын СӨХ-ндоо тушаадаг мөнгөнөөс луйвардаж...

Эрүүл мэндийн даатгалын багцад шинэ үйлчилгээнүүд нэмэгдлээ

2015 оны 03 сарын 06      0      3092

Манай улсын эрүүл мэндийн салбар өндийж чадахгүй байгаа нэгэн шалтгаан нь даатгалын системтэйгээ холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгвэл энэ бүхнийг өөрчлөхөөр Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн, өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд баталсан. Ингэснээр даатгуулагч жилдээ 1.8 сая төгрөгийн тусламж, үйлчилгээний төлбөрөө өөрөө ашиглаагүй тохиолдолд гэр бүлийн хэн нэгэн гишүүндээ шилжүүлэх эрхтэй болж буй юм....

Орон сууцны талбай дутаадаг компаниудтай БХБЯ, ШӨХТГ хамтран тэмцэхээр боллоо

2015 оны 03 сарын 05      0      2487

ШӨХТГ-т иргэдээс өдөрт 20-30 өргөдөл гомдол ирдгийн дийлэнх нь барилгын талбай дутсан тухай аж. Энэ нь барилгын салбарын бодлого анхнаасаа алдаатай явж ирснийг, компаниудад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрөл олгох, Улсын комисс хүлээн авахдаа нарийн шаардлага, шалгуур тавьдаггүйгээс, талбайг гэрээнд заасан хэмжээнээс нь дутаасан, эсэхийг шалгадаггүйгээс өнөөдөр 70 гаруй компани 1000 орчим иргэнийг 3.7 тэрбум төгрөгөөр хохироочихоод байгаа. ШӨХТГ үүнээс 1.5 тэрбумыг нь...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй