“Иргэдийн хяналтыг урамшуулах” аян эхэллээ

2016 оны 03 сарын 07      0      581

“Улаанбаатар смарт карт” компани нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн мөнгөний төлбөртэй холбоотой зөрчлийг арилгах зорилгоор ирэх тавдугаар сарын 31 хүртэл “Иргэдийн хяналтыг урамшуулах” аян зохион байгуулахаар болжээ. Энэ хугацаанд зорчигчид автобусны жолооч, кондукторыг бэлэн мөнгө хураахдаа ямар нэгэн зөрчил гаргасныг илрүүлэн баримтжуулснаар урамшуулал авах юм. Уг ажлыг тус компанийнхан журмаар зохицуулж буй гэнэ. Ингэснээр нийтийн тээврийн бэлэн...

Улсын 14 байцаагчийн эрхийг цуцлав

2016 оны 03 сарын 07      1      669

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж “Мэргэшсэн, мэдлэг боловсролтой, бусдад үлгэр дууриал болсон, төрийн өмнө хүлээсэн үүргээ ягштал биелүүлдэг улсын байцаагч олон бий. Гэхдээ хүнд сурталтай, асуудлыг шийдэхгүй уддаг, шан харамж нэхдэг байдал чих халууцуулж байна. Харилцагч нарынхаа үйлийг үздэг цөөн хэдэн хүний бусармаг үйлдлээс болж, мэргэжлийн хяналтын байцаагч нарын нэр хүнд унаж байна. Тиймээс та бүхнээс хариуцлагатай, сахилга баттай...

80 орчим литр цус бэлэглэсэн иргэнийг “Хүрэл донор”-оор өргөмжлөв

2016 оны 03 сарын 03      0      1015

Хэн нэгэнд эд, эрхтэнээ бэлэглэх нь өглөгийн дээд өглөг, буяны дээд буян хэмээдэг. Тэгвэл амьдралынхаа туршид 70-аас олон удаа, 80 орчим литр цусаа бэлэглэсэн хүндэт донор байна. Сайн дурын, авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдлыг ойлгуулахаар Эрүүл мэнд, спортын сайд 2015 онд тушаал гаргаж, сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласан. Энэ дагуу Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ),...

ТТАХНЭ-ийн барилгыг ЭМСЯ-нд шилжүүлэв

2016 оны 03 сарын 03      1      689

Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй, хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барьж дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд балансаас балансад шилжүүлэв. Засгийн газрын 2015 оны зургадугаар сарын 22-ны  260 дугаар тогтоолоор “Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллуулах төсөл” хэрэгжүүлж буй. Уг концессын гэрээг...

Цагааннуур боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлав

2016 оны 03 сарын 03      0      529

Өнөөдрий байдлаар баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, цаг агаар муудлаа. Үүний улмаас Баян-Өлгий аймаг дахь Цагааннуур авто замын боомтоор нэвтэрч буй зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Баруун аймгуудын нутгаар маргаашнаас салхи 18-20 м/с, зарим газраар 24 м/с хүртэл ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа учир зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, улмаар цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас...

Зикаг эрдэмтэд бий болгосон юм биш үү

2016 оны 03 сарын 03      0      1317

Элдэв вирус хүн төрөлхтөн рүү дайрч эхэллээ. Эбола хэмээх аймшигт тахал дэлхий нийтийг чичрүүлж, 10 гаруй мянган хүний амь авч одсон нь саяхан. Тэгвэл ДЭМБ-ын тэргүүн Маргарет Чан 52 улсад (өчигдрийн мэдээгээр) тархаад буй зика вирусийг “Хүн төрөлхтний хамгийн ойлгомжгүй, бат бөх дайсан” хэмээн тунхаглаж, өнгөрсөн сарын 1-нд гишүүн орнууддаа “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” зарлаад буй. Нярайн тархины хөгжлийг саатуулан жижгэрүүлж, мэдрэлийн эмгэг...

Эмчилгээний идэвх муутай, хэрэггүй антибиотикуудыг зах зээлээс “зайлуулна”

2016 оны 02 сарын 29      1      811

Монголчууд эмийг хор байдлаар хэрэглэдэг явдал гаарсныг МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлэв. “Ханиад хүрэв үү, үгүй юү хаа тааралдсан эмийн сангаасаа антибиотик аваад уух нь энгийн үзэгдэл. Үүнээс болоод том, жижиггүй антибиотикт дасаж, өвчин нь баргийн эмэнд намдахаа больсон” гэж тэрбээр давхар тодотгоно лээ. Тиймээс МХЕГ-ынхан монгол хүний ген, дархлааг хамгаалахын тулд “Эмийн зохистой хэрэглээ” аяныг ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл өрнүүлж буйгаа өнөөдөр олон нийтэд...

Гудамжинд нус, цэрээ хаявал 5000 төгрөгөөр торгоно

2016 оны 02 сарын 29      18      4895

Эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн найруулж, өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. УИХ-ын 1998 оны тавдугаар сарын 7-ны чуулганаар Ариун цэврийн тухай  хуулийг баталснаар хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх хангагдсан гэж үздэг. Өнгөрсөн хугацаанд уг хуульд тав дахиа нэмэлт өөрчлөлт оруулж буй нь энэ. Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн болгон шинэчлэн, хэрэгжүүлэхтэй холбогдуулан ЭМСЯ-ны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийв. 1956 онд Улаабаатар хотод улсын нийт хүм амын...

ХҮНИЙ “ИНЖЕНЕРҮҮД”

2016 оны 02 сарын 29      10      4644

-Ээж ээ, тандаа хайртай шүү. Та минь хурдан эрүүл болоод, гараад ирээрэй Бурхан таныг сэлбэггүйгээр бүтээсэн тул эд эрхтэнээ хайрла гэж нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Харин шинжлэх ухааны ололт амжилтын ачаар бид ямар нэг эрхтэнээ сэлбүүлэх боломж олдсонд талархаад баршгүй. Саяхныг хүртэл монголчуудад бусдын эрхтэнийг өөрийн болгох тухай ойлголт шинэ зүйл байсан бол өдгөө элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах өндөр технологит эмчилгээг эх орондоо хийж байна. Бүр өөрсдөө...

АМЬДРАЛ ТӨГСӨӨГҮЙ

2016 оны 02 сарын 19      10      3702

Аар шаархан зүйлээс болж арав гаруйхан настай хүүхдүүд амиа хорлож байхад өөр нэг газар хэн нэгэн ганц хором ч болтугай амьдрахын тулд үхэлтэйгээ тэмцэлдэж байна. Хүний ертөнцөд байдаг л зүйл. Гэхдээ хүмүүс яг хэзээ, хэдэн цагт бурхны оронд буцахаа мэддэггүй ч энэ хорвоогоос бүрмөсөн явахдаа сэтгэл хангалуун, ямар нэгэн зүйлд хоргодохгүй байхыг хүсдэг биз ээ. Тиймдээ ч эмээ өвөө, аав ээжүүд “Хүүхдүүдээ зовоож, хүний гарт л нүд анихгүй юмсан” гэж хэлдэг байх. Бидний...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй