ШИЛДЭГ 15 ЭМЧ “АЛТАН ЧАГНУУР”-ЫН ЭЗЭН БОЛЛОО

2015 оны 03 сарын 31      0      3592

Улсынхаа хүн ардын эрүүл мэндийг хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан, хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж яваа шилдэг 15 эмч өчигдөр “Алтан чагнуур”- ын эзэн боллоо. Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээ Дэлхийн эмч нарын өдөр болдгоороо онцлогтой. Эмч нарын нэр хүнд шавартай хутгалдаж, амтай болгон нь тэднийг муучилдаг болсон эдүгээ цагт цагаан нөмрөгтнүүдийг алдаршуулах, ард түмэнд таниулах, хөдөлмөрийг нь үнэлэх...

“Гиннес”-д бүртгэлтэй дуучин

2015 оны 03 сарын 27      0      2768

Түүхэн амжилт тогтоосон дуучин Мэрайя Кэригийн төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Сонирхолтой нь тэрбээр яг хэдэн нас хүрч буй нь тодорхойгүй хэвээр. Зарим эх сурвалж түүнийг 1969 онд төрсөн гэдэг бол 1970 онд гэж мэтгэдэг нь ч бий. “Boyz 2 Men” хамтлагтай хамтарсан дуу нь түүхэн амжилт тогтоосон гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. 1995 онд гаргасан “One sweet day” хэмээх дуу нь Биллбордын шилдэг дууны жагсаалтад 16 долоо хоногийн турш багтсан бөгөөд одоогоор энэ...

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэр Мэнэнгийн талд хүрээд байна

2015 оны 03 сарын 27      0      3878

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Тосон хэмээх газарт энэ сарын 24-нд гарсан хээрийн түймэр одоо хүртэл унтраагүй байна. Тус сумаас зүүн хойш 60 гаруй километрт дэгдсэн уг түймэр одоо Дорнод аймгийн нутаг дамнан асаж, Мэнэнгийн тал хүрээд байгаа аж. “Салхины хүч их байгаагийн улмаас түймэр унтраахад бэрхшээлтэй байна” хэмээн онцгойгийнхон хэллээ. Түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн хоёр машинтай, 22 хүн, Сүхбаатар сумаас 54 хүн, мөн Дорнод...

CNN-ий төөрөгдөл

2015 оны 03 сарын 25      4      1974

Нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн будлиантай “жиргээ” мэдээллийн томоохон агентлагуудыг барьц алдуулаад амжлаа. Даруй хоёр жилийн өмнө нас барсан Нигерийн нэрт зохиолчийн үхлийн талаарх өнгөрсөн мэдээллийг уншсан Сюзан Райс өнөөдрийнх хэмээн эндүүрч твиттертээ жиргэжээ. Тэр даруй цаг үеэсээ хоцорсон мэдээлэл цахим ертөнцөөр тархаж, тэр ч бүү хэл CNN, “Guardian” гэх томоохон агентлагууд зохиолч Чинуа Ачебег дахин “үхүүлж”, эмгэнэл...

Архаг сүрьеэтэй нэг хүнийг эмчлэхэд 50 сая төгрөг зарцуулдаг

2015 оны 03 сарын 25      0      1880

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиов. Манай улс эл өдрийг “Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгээе” уриатай тэмдэглэн өнгөрүүллээ. 2014 онд дэлхий дахинаа есөн сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая нь нас барсан бол манайд жил бүр дунджаар 4000 хүн ийм халдвар авдаг аж. Энэ нь Номхон далайн баруун бүсийн улсуудын өвчлөл өндөртэй долоон орны нэгд багтах тоо юм. Манайд сүрьеэтэй өвчтөнүүдийн олонх нь 40 хүртэлх, ид хийж бүтээх насныхан байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож буй...

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ТАРААХ ЁСТОЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД ГААЛИЙН АГУУЛАХАД ЗЭВЭРЧ БАЙНА

2015 оны 03 сарын 25      2      1818

БНСУ-ын “Руйсанса” корпорац анхан шатны үзлэг, оношилгоо хийх зориулалттай тоног төхөөрөмж, гурван жил хэрэглэх түргэвчилсэн оношлууртай нь буцалтгүй тусламж болгон хоёр сарын өмнө нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгсөн юм. 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэхүү тоног төхөөрөмжүүдээр нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн 140 төвийг хангаснаар дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал багасаж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ илүү ойртон, өвчнийг эрт үед нь илрүүлэх боломж бүрдэх байв....

10 хүн өндгөнд хордсон байж болзошгүй

2015 оны 03 сарын 25      4      1937

“10 хүн хүнсний бүтээгдэхүүнээс хордсон байж болзошгүй” гэсэн мэдээлэл бидэнд өчигдөр 16.00 цагийн орчимд ирсэн юм. Энэ мэдээллийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхнаас тодруулахад “Өчигдөр 10.00 цагийн үед ХӨСҮТ-д 10 хүн хордсон байдалтай хүргэгдсэн юм билээ. Энэ мэдээлэл саяхан бидэнд ирлээ. Халдвартынхан тэднийг өндгөнд хордсон байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр долоо нь хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Өндгөнд хордсон...

Хуримын ордон хувьчлалаас хасагдаж, эмнэлгийн барилгууд “эрлэгт” явлаа

2015 оны 03 сарын 24      0      3717

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн өчигдрийн хуралдаанаар төсөв, өмч хувьчлал, газар зохион байгуулахтай холбоотой хэд хэдэн асуудлыг эцэслэн баталлаа. Хуралдаанд 45 гишүүний 34 нь ирсэн байв. Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга Д.Хүрэлбаатар нийслэлийн өмчөөс хувьчлах объектын жагсаалтад багтсан Гэрлэх ёслолын ордныг өмч хувьчлалаас хасах санал гаргаж, төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнээр Хуримын ордон “эсэн мэнд” мултрав. Усан спорт сургалтын төв, “Автобус-...

УЛСЫН ЭМНЭЛГҮҮДИЙГ МЕНЕЖМЕНТЭЭР ХУВЬЧЛАХ МӨРӨӨДӨЛ ЦААСАН ДЭЭР БУУЛАА

2015 оны 03 сарын 23      0      2131

Сүүлийн 20 гаруй жил эрүүл мэндийн салбар төрийн нэгдсэн бодлогоор ангаж цангаж ирснийг, уршгаар нь улсын эмнэлгүүд үнэгүйдэж, үйлчилгээ нь “0” зааж, эмч нар нь өргөсөн тангаргаа умартан, хэдэн халтар цаасны төлөө дээдсийг өргөж, доодсыг нүд үзүүрлэдэг шогийн зан “ханхлуулах” болсныг бид “Улсын эмнэлгүүдийг урагшлуулах найдвар” нийтлэлээрээ хөндсөн. Энэ бүхнээс гарах арга зам нь хувьчлал гэдгийг ч бичиж байв. Өдгөөгөөс 16 жилийн тэртээ УИД-ийг...

Эмэгтэйчүүдийн эмчилгээнд анх удаа “Olympus” дуран ашиглах гэж байна

2015 оны 03 сарын 19      0      1944

ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын “Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд дурангийн мэс заслын багц тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. 2007 оноос хэрэгжүүлсэн эл төслийн шатанд есөн аймаг, зургаан сумын эмнэлгийг зайн оношилгооны сүлжээнд холбожээ. Тэгвэл энэ удаа ЭХЭМҮТ-д нийт 376 сая төгрөгийн өртөг бүхий, эмэгтэйчүүдийн хэвлийд дурангийн мэс засал хийхэд ашиглах багц тоног...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй