МОНГОЛЫН ЭМЧ НАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ГУРВАН ТЕХНОЛОГИЙГ ЭХ ОРОНДОО НУТАГШУУЛЛАА

2015 оны 04 сарын 23      0      2574

Манай улс одоогоос 40 жилийн тэртээ Японоос бөөр орлуулах хоёр аппарат оруулж ирснээр архаг дутагдалтай өвчтөнүүдийг диализаар эмчилдэг болсон гэдэг. Түүнээс хойш 1995 онд бөөрний мэс засалч Л.Цог өвчтөний баруун бөөрийг авч, ташааны хонхорт нь суулгах мэс засал хийсэн нь Монголд эрхтэн шилжүүлэх хагалгааны анхны оролдлого болсон гэж түүхэнд тэмдэглэжээ. Дараа жил нь хүний гавьяат эмч Л.Жамбалжав, Д.Нямсүрэн, клиникийн профессор Б.Бямбадаш тэргүүтэй гар нийлдэг эмч нар анх удаа эгчийнх нь...

Эрээнээс “Адидас”-ын пүүз авсан монголчуудын барааг хятадууд хураан авчээ

2015 оны 04 сарын 21      0      2463

Нэг үеэ бодвол монголчууд дотооддоо үйлдвэрлэл эрхэлдэг болсноор ӨМӨЗО-ы Эрээн хот руу явах наймаачдын урсгал саарсан. Гэсэн ч амьдралаа залгуулах гэсэн иргэд хилийн дээс алхан ганзагын наймаа хийсэн хэвээр. Тэр ч утгаараа Эрээнд монгол наймаачид эрх ашиг, эд хөрөнгөөрөө хохирох явдал бишгүй гардаг. Тэгвэл уржигдар тус хотод манай улсын гурван иргэний 10 орчим сая төгрөгийн эд барааг хураасан тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Учир явдлыг сийрүүлбэл тэд Эрээн, Улаанбаатар хотын хооронд...

50 хүртэлх кг жинтэй илгээмжээс татвар авахгүй боллоо

2015 оны 04 сарын 21      111      58030

Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар улс хоорондын шуудан илгээмжийг бараа гэж үзэн, зарим илгээмжийн тоо ширхэг, үнийн дүнгээс хамаарч татвар авахгүй байх уян хатан заалт үйлчилж эхэллээ . Ингэснээр гадаадын аль ч улсаас шуудангаар дамжуулан илгээсэн бараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нугалснаас доогуур үнэтэй бол татвараас чөлөөлөх юм байна. Тодруулбал, Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 38.1.15-д зааснаар (шинэчилснээр) “Нэг сарын...

Таван сая ам.доллараар ДОХ-той тэмцэнэ

2015 оны 04 сарын 20      0      2156

Манай улс 2003 оноос “Глобаль” сангаас ДОХ, сүрьеэ болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр 11 удаа нийт 50 сая ам.долларын төсөл батлуулан хэрэгжүүлсний 16.5 сая ам.долларыг нь ДОХ-оос сэргийлэхэд зарцуулжээ. Тэгвэл 2015-2017 онд ДОХ-той тэмцэх чиглэлээр хэрэгжүүлэх таван сая ам.долларын төслийн гэрээнд ЭМСЯ, ХӨСҮТ, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн төлөөллүүд гарын үсэг зурлаа. Уг мөнгийг ХДХВ/ ДОХ-ын халдвараас сэргийлэх, бүх...

Австрали эмч нар түлэгдсэн хүмүүст хагалгаа үнэгүй хийнэ

2015 оны 04 сарын 17      1      3535

ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийнхан энэ онд Австрали улсын “Интер пласт” олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд тус улсаас түлэнхийн нарийн мэргэжлийн эмч нар манай улсад хүрэлцэн ирж, үзлэг, оношилгоо, хагалгаа хийхээр болжээ. Энэ талаар Түлэнхийн тасгийн их эмч Ц.Баясгалангаас тодруулахад “Энэ сарын 20-25-нд Австралийн түлэнхий, пластик мэс заслын нарийн мэргэжлийн баг манай тасгийн түлэгдсэн болон түлэнхийн...

Хөшигийн хөндийн хөшигний цаадах АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2015 оны 04 сарын 16      5      7307

Их хотын маань агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, хэн хүнгүй л хотын зах, сум суурин газар бараадан, агаар салхи хүсэмжлэх болсон. Тиймдээ ч нийслэлтэй ойролцоо орших, хөгжил сайтай суурингуудыг дагуул хот болгох шийдвэр гараад буй. Цаашид Улаанбаатарт амьдрахад улам л хэцүү болно. Үүнээс гарах арга зам нь олон дагуул хот байгуулах явдал гэдгийг эрх баригчид онцолж байгаа. Тэд ойрын 20 жилд нийслэлийг тойруулан томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсний дунд “Их...

ТҮЛЭНХИЙН СОРВИЙГ ОЙРЫН 10 ЖИЛДЭЭ МОНГОЛД ЭМЧИЛЖ ДӨНГӨХГҮЙ

2015 оны 04 сарын 08      0      6760

Хамар намхан, хацар, шанаа чинь том, хөл майга, хүзүү богино, нүд чинь онигор, нүүрний арьс чинь “хар” байлаа гээд та өөрийгөө царай муутай, бусдаас өөр гэж голох хэрэггүй ээ. Өөрөө өөртөө гутарч, өрөөлөөс царай муутай гэж бодох бүүр ч зохисгүй. Учир нь та бидний дунд үүнээс ч илүү зовлон туулж, хүний нүүр эгцэлж ч харж үзээгүй олон хүн тарчлан амьдарч байна. 2014 оны арванхоёрдугаар сарын 27. “TV9” телевизийнхэн Монгол Лет Ми-Инь буюу “Би өөрөө гоо...

Цусны эмгэг, хавдартай хүүхдүүдэд зүрхний АРХАГ ДУТАГДЛЫН ЭМНЭЭС 188 ШИРХГИЙГ УУЛГАЖЭЭ

2015 оны 04 сарын 07      0      4014

16 нярай эмэнд хордож, ухаан алдан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ирж байсан цаг саяхан. Тухайн үед “Монос” эмийн сангийн жор баригчийн бичсэн “Фенобарбитал” эмийг том хүний тунгаар 23 хүүхдэд өгснөөс болж 16 нь хордсон юм. ЭХЭМҮТ-ийнхөн хүүхдүүдэд яаралтай эмчилгээ хийж, амийг нь аварсан ч эмийн гаж нөлөө илэрсээр байгааг эцэг эх нь олон нийтэд мэдээлсээр байгаа. Гэтэл энэ хэгийн дуулиан намжаагүй байхад “Монос”- ынхон ахиад л ЭХЭМҮТ-ийнхний...

Б.Түмэнжаргал: Хоолой өвдөх нь зүрхний ОЛДМОЛ ГАЖИГ ҮҮСГЭДЭГ

2015 оны 04 сарын 03      2      6962

Академич Т.Шагдарсүрэн ахлагчтай Монголын мэс заслын багийнхан 1954-1956 онд туршилтын лаборатори байгуулан, зүрхний гол судас, артерийг хиймэл судсаар орлуулах, зүрхний таславчинд хиймлээр цоорхой гаргаж түүнийгээ нөхөх, хиймэл хавхлага суулгах зэрэг түвэгтэй мэс ажилбарыг нохой дээр амжилттай туршсанаар хүний зүрхэнд мэс хүргэх эхлэл тавигдсан гэдэг. Тухайн үед одоогийн Хүүхдийн II эмнэлгийн ард 12 өрөө модон байшинд туршилтын 20-30 нохойтой, амьтан маллагчтай байсан гэж мэргэжил нэгт...

Өчигдөр тавьсан зам “ӨНӨӨДӨР” ЭВДЭРДЭГ

2015 оны 04 сарын 01      0      2737

Хавар болж, цас ханзрахад замын тар танигдаж, хаа сайгүй л энхэл донхол. Манайхны удирдлагууд замынхаа өргөн нарийн, зузаан нимгэнээс нь “идсээр” байгаад авто замууд нь жил болохгүй ховхорч хуулардаг болсоор хэдэн ч он элээв. Ямар сайндаа л Японы нэгэн жуулчин Улаанбаатарт ирээд “Энэ замыг тавьсан хүмүүс одоо шоронд байгаа юу” гэж асуухад таксины жолооч “Үгүй ээ. УИХ-д байгаа” гэж хариулах вэ дээ. Инээдтэй ч гэмээр эмгэнэлтэй ийм байдалдаа бид дассан...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй