МАРГААНГҮЙ, МАРТЧИХСАН ЮМ БАЙНА

2015 оны 05 сарын 05      0      1457

Одоогоос хоёр жил хагасын өмнө Баянзүрх дүүргийн XXIII хорооноос сурвалжлага бэлтгэж, түүнийгээ “Мартагдсан хороо” хэмээн гарчиглаж билээ. Тэгэхэд хороо, өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэлтэс нь хоёр давхар умгар байшинд үйл ажиллагаа явуулдаг, хорооны 15 мянга гаруй оршин суугч нь халуун усны хоёрхон газарт хуваагдан үйлчлүүлдэг, гудамж, жалга бүрт нь хур хог овоорсон, зутруухан аж төрдөг байсан юм. Хүмүүс андахгүй дээ, Улиастайн автобусны буудлын шинэ, хуучин эцсийн ойр хавьд...

Дархан-Уул аймгийн цэвэр усны хангамжид ноцтой аюул нүүрлэжээ

2015 оны 05 сарын 01      1      2972

Дархан-Уул аймгийн “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” (ДСЦТС) ХК нь “Дархан ус суваг” (орон нутгийн өмчит) компанийн эрчим хүчийг тасалсны улмаас цэвэр усны хангамжийн удирдлагын төвийн үйл ажиллагаа нь доголдож, ноцтой аюул үүссэнийг тус компанийн захирал Р.Эрдэнэбаяр хэллээ. Эднийх 2015 оны эхний улиралд ДСЦТС ХК-д нийт 1.41.600.000 төгрөг төлсөн ч 160 сая орчим төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж. Тэрбээр “Улс орны эдийн засгийн байдлаас...

ЛИЛИ НАРИТА: КҮНФҮГЭЭ ХӨӨГӨӨД УУЛАНД ГАРЧ, ДАЯАНЧЛАХЫГ ХҮСДЭГ

2015 оны 04 сарын 29      6      5051

Бид күнфү, у-шу, каратэ, тэквондо гэхээр л хэн нэгэн хорон санаатны өгзгийг өшиглөж, тэнгэрт нисэж дүүлэн, зодолддог мэтээр ойлгодог ч ачир дээрээ энэ нь тийм биш. Аливаа улс орон өөр өөрийн бие хамгаалах урлагтай. Эдгээрийг монголчуудын бие хамгаалах аргаас эхтэй ч гэж ярьдаг. Тэгвэл БНХАУ, Япон зэрэг дэлхийн олон улс зодооны урлагийг алж хядах гэж биш, амьдралынхаа нэгэн хэвшил болгон авч явдаг. Өөрөөр хэлбэл, тэд бие хамгаалах урлагаар хичээллэвэл амьдрал, оюун санаа, бие...

Улаан тарианы үе эргэн ирлээ (цуврал №-1)

2015 оны 04 сарын 28      1      2118

“Намайг бага байхад манай хөдөө нутагт “Улаан тарианы хүүхнүүд” гэж нэг их гоё ганган амьтад байж билээ. Дэлийг нь засаж ширгээсэн агсам сэргэлэн морь унаж, гоё ганган торго дурдан дээл өмсөж, сам, зүү хатгасан тэр шаавай хэдэн бүсгүйчүүд үүр цүүрээр манай гэрийн хаяагаар дуу дуулж, салхи татуулан өнгөрдөг байлаа. Торгон савхин гутал ган дөрөөнд жийж, хүзүүгээрээ гангалан зангидсан эрээн пансан алчуураараа морин дэлэн дээр салхи хийсгэн манай нутгийн эгч нар  хоолой...

Шуудангийн ажилтнууд орон даяар ажил хаялт зарлан, өлсөхөө мэдэгдэв

2015 оны 04 сарын 28      0      1427

“Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг халах тус компанийн ТУЗ болон Төрийн өмчийн хорооны шийдвэрийг эсэргүүцсэн шуудангийн ажилтнууд 19 дэх хоногтоо тайван суулт хийж буй. Гэтэл тэдэнд мэдэгдэлгүй ТУЗ болон ТӨХ-ныхон хуралдаж, өнгөрсөн баасан гаригт Ц.Батсайханыг ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан албан бичиг дахин явуулсанд шуудангийн ажилтнууд бухимдан, өчигдөр хэвлэлийнхэнд хандав. “Монгол шуудан” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Л.Оюун...

“ЗҮРХНИЙ УЛААНБААТАР” НИЙСЛЭЛИЙНХНИЙГ ЦЭВЭР АГААРТ ГАРГАВ

2015 оны 04 сарын 27      0      1737

“Зун болчихож ээ. Энэ хүмүүс чинь сандаал, шилэн оймстой явж байна шүү дээ. Пээх ямар халуун өдөр вэ. Эгч ээ, ах аа энэ хэдэн төгрөгийн үнэтэй вэ” иймэрхүү яриануудыг мөн ч олон сонссон доо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд. Нар дээрээс төөнөж, агаарын температур +25 градус зааж байв. Улаанбаатар хотын иргэдийг урд зүгт олноор нь хандуулсан урин хаврын анхны баяр “Зүрхний Улаанбаатар-90” бүх нийтийн зугаалгыг өнгөрсөн бямба гаригт зохион байгуулсан нь энэ....

Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шалгах ажлыг шуурхай эхлүүлэхээ мэдэгдэв

2015 оны 04 сарын 27      0      1884

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос ШӨХТГ-т удаа дараа гомдол гаргасны дагуу Т.Аюурсайхан дарга тус холбооны удирдлагууд болон брокер, дилерийн 15 компанийн төлөөллийг өнгөрөгч баасан гаригт хүлээн авч уулзлаа. Тэд “Хөрөнгийн бирж татвар, хураамж, шимтгэлийнхээ хэмжээг хэт өндөр үнэлж, үнэт цаасны арилжааны компаниудын нэр хүндэд халддаг, үйлчилгээ үзүүлэхээс үндэслэлгүйгээр татгалздаг” хэмээгээд үүнийг нь шалгаж өгөхийг ШӨХТГ-аас хүслээ. Үнэт цаасны арилжааны...

ҮЛ ҮЗЭГДЭГЧИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧ

2015 оны 04 сарын 27      0      2300

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч харин түүнийгээ биелүүлсний дараа хөрөнгөтэй болдог юм шиг ээ. Д.Сайханхүү багаасаа л инженер болохыг мөрөөдөж, түүнийхээ төлөө зүтгэсэн, хөдөлмөрлөсөн. Бас чадсан. Тэрбээр энэ мэргэжлийг сонгох болсон нь учиртай. Д.Сайханхүүгийн аав С.Дагвадорж энэ насны амьдралаа станцтай холбож, Монголын эрчим хүчний салбарын хагас зууны түүхийг бичилцсэн гавьяатай хүн. Ээж Л.Навчаа нь 1970 онд Политехникийн дээд сургууль төгсөөд “ДЦС II”- оос ажлын гараагаа...

ЭЛГЭЭ ХАЙРЛАЯ

2015 оны 04 сарын 26      0      1914

Манай улсад одоогийн байдлаар гепатиттай 400 мянган хүн амьдарч байна. Статистикаас үзвэл зуун мянган эрэгтэй тутмын 121, зуун мянган эмэгтэйгийн 87 нь элэгний анхдагч өмөн буюу хорт хавдраар өвчилсөн байна. Энэ нь эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдар дэлхийн дунджаас зургаа, эмэгтэйчүүдийнх 13 дахин их үзүүлэлт юм. Элэгний хорт хавдар ийн нэмэгдэж байгаа нь В, C гепатитын архаг халдвартай шууд холбоотойг мэргэжлийн эмч нар хэлж буй. Тиймээс ЭМСЯ хүн амыг гепатит өвчнөөс...

Г.АЯНГА: ГАДААДЫНХАНД ЗААХ ХЭМЖЭЭНИЙ ГЭЭД ХЭЛЧИХВЭЛ ОНГИРСОН БОЛОХ ВИЙ

2015 оны 04 сарын 24      32      12607

Амьдралынхаа туршид өөрийгөө нийгмээс тусгаарлаж, бусдын харцнаас дальдчиж явах ямар хэцүүг өвдөж зовсон хүн сайн мэднэ. Тэр тусмаа уруул нь сэтэрхий, тагнай нь цоорхой төрсөн хүүхдүүдийг эцэг эх нь багад нь эмчлүүлээгүйгээс олон хүн өөртөө сэтгэл дундуур амьдарсаар байна. Зарим аав ээж монгол эмч нартаа итгэдэггүй, энэ эмгэгийг Монголд эмчилдэг гэж мэддэггүйгээс харь орныг зорих, хугацаа алдах тохиолдол бишгүй гардаг. Тэгвэл улсын хэмжээнд ийм сэтэрхийтэй төрсөн хүүхдүүдийг бүрэн эмчилдэг...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй