“Монголын төдийгүй Азийн залуучуудын дуу хоолой, санал бодлыг дэлхийн улсуудын хөгжлийн бодлогод тусгана”

2015 оны 05 сарын 17      0      1804

Монгол Улсын нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насныхан эзэлдэг нь манайхыг залуусын орон болохыг гэрчилнэ. 2013 онд НҮБ-ын Хүн амын сан дэлхийн улсуудын  залуучуудын бодлогын судалгаандаа 198 орон хамруулсны 122 нь залуусын талаар нэгдсэн бодлоготой, 76 нь огт байхгүй байсны нэг нь манай улс. Тиймээс төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын төсөл боловсруулах, тэдний нийгэм, эдийн засаг, соёлын харилцаа, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нөхцөлийг нь сайжруулах...

“Дархлаажуулалтын 10 хоног” үргэлжилж байна

2015 оны 05 сарын 17      0      1619

Улаанбурхны нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн аян гурав дахь өдрөө үргэлжилж байна. Улсын хэмжээнд өдгөө 5500 гаруй хүн улаанбурхнаар өвдөөд буй. ХӨСҮТ-д өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас хойш ийм өвчтэй 4000 хүн хэвтэн эмчлүүлснээс 3500 нь бүрэн эдгэрээд гарсан байна. Өвчний тархалт өндөр байгаатай холбогдуулан тус төвийнхөн амбулатори, Элэгний клиник болон Бруцеллёзын тасгийнхаа үйл ажиллагааг зогсоон, Яаралтай тусламжийн тасаг болон Эрчимт эмчилгээний тасгууддаа 200 ор нэмж, 70...

Энэ онд 23500 хүнийг сүрьеэгийн судалгаанд хамруулна

2015 оны 05 сарын 17      0      1617

Монгол Улс Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны нэгд ордог бөгөөд ид хөдөлмөрлөх болон нөхөн үржихүйн насныхан үүгээр өвчилж, сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүний тоо нэмэгдэж байгааг албаныхан хэллээ. Тиймээс Засгийн газар, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл болон ДЭМБ-ын санхүүжилтээр сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр, стратегийг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн...

Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээг өргөжүүлэх арга зам

2015 оны 05 сарын 15      0      4225

БИЧИЛ ГЛОБУС ГРУПП-ын  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ОТГОНСҮХ ББСБ-ийн хөгжил бүтэн 400 жилийг туулан санхүүгийн зуучлалын үүрэг улам бүр өсөж, хөгжлийн хандлага нь дэлхийн хөгжингүй орнуудад үнэт цаасны зах зээлийн идэвхтэй оролцогч, урт хугацаат санхүүгийн нөөцийн хуваарилалт, санхүүгийн түрээс болон факторингийн үйлчилгээ төдийгүй даатгал, эрсдэлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулах болсноор улам бүр ирээдүйтэй санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг эзэлж...

Налайхад анхны кофе шоп үүдээ нээлээ

2015 оны 05 сарын 14      0      2967

Кофе их уудаг хүн бүдүүн гэдэсний хорт хавдар, диабетаар өвчлөх магадлал бага байдгийг олон эрдэмтэн тогтоосон байдаг. 2009 онд хийсэн нэгэн судалгаагаар өдөрт 3-5 аяга кофе уудаг хүмүүс хожим сэтгэцийн өвчин тусах эрсдэлээс 65 хувь, бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлалыг 50 хувь хүртэл бууруулдаг аж. Тэгвэл Налайх дүүрэгт “Happy Hanso” нэртэй кофе шоп үүдээ нээжээ. Налайхдаа анхдагч нь болж буй тус кофе шопд залуус Европийн тэргүүлэгч Италийн алдарт...

Онцгойгийнхны хуримыг үнэгүй хийнэ

2015 оны 05 сарын 14      0      2411

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан жил бүрийн өдийд Гэрлэх ёслолын ордон “Дурсамж” нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг. Хөдөлмөрийн яам 2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих  жил” болгон зарласантай холбогдуулан тус ордныхон залуу гэр бүлүүдийн хуримыг маргааш үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Энэ удаа ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг онцгой байдлын албаны ажилтан алба хаагчдаас тус өдөрлөгт оролцуулан, нийслэлийн Онцгой байдлын...

“Баянгол” эмнэлгийнхэн 90 гаруй хосод хүүхэд ”бэлэглэжээ”

2015 оны 05 сарын 14      0      2558

“Баянгол” эмнэлэг 2002 оноос амбулатори, стационарийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог чанарын өндөр түвшинд үзүүлж буй. Хэдийгээр хувийн статустай ч энэ эмнэлгийнхэн олон гэр бүлд үрийн зулай үнэрлүүлсэн ачтай. 60 гаруй эмч, ажилтантай, хүүхэд, том хүн хэвтүүлэн эмчлэх 40 ортой тус эмнэлэг 2011 онд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болох үргүйдлийг цогц оношилж, эмчлэх Үр шилжүүлэн суулах лаборатори байгуулснаар өдгөө 90 гаруй хосод хүүхэд...

170-аад хүн хачигт хазуулжээ

2015 оны 05 сарын 13      1      1753

Жил бүрийн өдийд байгалийн голомтот халдварт өвчин гарах эрсдэл өндөрсдөг. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 170-аад хүнийг хачиг хатгаад амжжээ. Тэдний 70 хувь нь сургуулийн насныхан байгааг албаныхан хэлэв . Манай улсад сүүлийн таван жилд 20 мянга гаруй хүн уг шавьжинд хазуулсны улмаас халдвар авсан бол 2014 оны хавар хачигт хазуулсан хүний тоо долоо хоногт 60-70-аараа бүртгэгдэж байв. Хачиг өвөл ичдэг ч хүйтэнд тийм тэсвэртэй биш. Сүүлийн үед энэ хортон шавьж ихсэх болсныг...

Зургаан сартайгаас таван насны хүүхэдтэй бол УЛААНБУРХНЫ НЭМЭЛТ ВАКЦИН ТАРИУЛААРАЙ

2015 оны 05 сарын 08      0      3146

Улаанбурхан туссан хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр өвчин газар аваад буйг эмч нар хэлж байна. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хот, 14 аймагт 410-аад хүн энэ өвчнөөр өвдөөд байгаа аж. Олон улсын стандартаар тухайн улсад ямар нэгэн халдварт өвчин гарсан үед шинж тэмдэг илэрч буй эхний 100 хүнээс сорьц авч, лабораторид оношлоод халдвар авсан нь батлагдвал цаашид сэжигтэй хүн бүрийг шинжлэх шаардлагагүй, уг өвчнөөр өвдсөн гэж үздэг юм байна. Иймд ХӨСҮТ-ийнхөн улаанбурхны шинж тэмдэг...

ИРЭЭДҮЙН НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУДЫГ энд бэлдэж байна

2015 оны 05 сарын 07      1      2510

Одоо үед хоёр өрөө байраа зараад олсон мөнгөө нийгмийн сайн сайхны төлөө зарцуулдаг хүн хэр олон бол. Ойрын үед би лав ийм зүйл сонсоогүй юм байна. Хүмүүнлэгийн үйлстнүүд байгаа бүхнээрээ бусдын төлөө гар сунгадаг ч дөрвөн хүүхэдтэй жирийн нэгэн багш эмэгтэй ийм зориг гаргасан гэж бодохоор түүнээр эрхгүй бахархав. Тэрбээр хүүхдүүдэд хувцас хунар, чихэр жимс авч өгөөгүй. Харин тэдэнд оюуны “талх” барьж өгсөн. Энэ нь “Нобелийн шагналтнууд” хэмээх гоё нэртэй номын сан...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй