“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхэн захирлаа огцруулахаар нэгдээд байна

2015 оны 05 сарын 27      0      1686

Нийтийн тээврийн компанийн ажилчид гурав дахь өдрөө үргэлжлүүлэн ажил хаяж байна. Тэд энэ удаа гүрийхээр шийдсэн бололтой. Ажлын эхний өдөр буюу өнгөрсөн даваа гаригийн 06.00 цагаас өнөөдөр хүртэл иргэд нэлээд бухимдсан байдалтай, энэ долоо хоног нэг иймэрхүү өнгөрөх янзтай. Нөхцөл байдал ямархуу байгааг сурвалжлахаар өчигдөр 12.50 цагт бид “Зорчигч тээврийн нэгтгэл” (Автобус I, III, Цахилгаан тээвэр)-ийн авто баазад очсон юм. Тус нэгтгэлийн жолооч, билет таслагч нар биднийг...

Харвони эмийг худалдаанд гаргах, эсэхийг ирэх сард шийднэ

2015 оны 05 сарын 26      0      1676

Элэгний C вирусийн эсрэг харвони эмийг улс албан ёсоор бүртгэсэн ч худалдаанд гаргах болон өвчтөн хэрэглэх хугацаа нь тодорхой болоогүй байна. АНУ-ын “Gilead Sciences” компани уг эмээ 94 мянган ам.доллараар нийлүүлдэг ч манайд 99 хувийн хөнгөлөлттэйгөөр нийлүүлэх болсноор иргэд гурван сарын курс эмчилгээний зардалд 900 гаруй ам.доллар зарцуулах юм. Энэ нь бидний хувьд тийм ч бага мөнгө биш. Тиймээс ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уг эмийг даатгалд...

“Монгол улс дахь дархлаажуулалтын түүхэн хөгжлийн баримт” номын нээлт боллоо

2015 оны 05 сарын 26      0      1842

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвд “Монгол улс дахь дархлаажуулалтын түүхэн хөгжлийн баримт” номын нээлт боллоо. Энэхүү номыг тархвар судлалын зөвлөх эмч, клиникийн профессор Н.Дондог, тархвар судлаач, клиникийн профессор С.Наряд нар эмхэтгэн, академич, доктор П.Нямдаваа, С.Төгсдэлгэр, Д.Нарангэрэл нар хянан тохиолдуулжээ. Эл ном нь дөрвөн бүлэгтэй, дархлаажуулалтын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, вакцинжуулалтын 10 хоногийн тухай, салбарын олон улсын хамтын...

ОСНААУГ-ын дарга Ч.Бямбажавыг АТГ-т шалгуулна

2015 оны 05 сарын 26      0      1885

ШӨХТГ орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа явуулдаг “Ард даатгал”, ”Улаанбаатар хотын даатгал”, “Хаан даатгал” ХХК-иас гадна нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар(ОСНААУГ)-ыг холбогдох хууль тогтоомж зөрчиж буй, эсэхийг шалгасан. Тэд энэ талаараа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. “Компаниудын олонх нь сайн дурын болон ердийн даатгалаар иргэдээ хамруулсан байна. Гэтэл ОСНААУГ-ын дарга Ч.Бямбажав...

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхээн, ЦАГ НЬ БИШ ШҮҮ

2015 оны 05 сарын 26      1      2764

Хүүхэд уйлахаараа, хөгшин хүн үхэхээрээ айлгадаг гэдэг дээ. Харин сүүлийн жилүүдэд автобусны компанийнхан ажил хаяхаараа хотын биднийг айлгадаг болов. Ажлын шинэ долоо хоногийн эхний өдөр бид ээлжит сүрдүүлэгтэй нүүр туллаа. Хүнээ булаацалдан, дрифт хийх нь холгүй хурдалдаг хэдэн цэнхэр автобуснуудаа иргэд өчигдөр өглөө нүдээ ширгэтэл хүлээв. 10 минут хоцорвол хичээлдээ оруулдаггүй багш нараа сурагчид нүдэндээ төсөөлөн яарна. Ажилдаа цагтаа ирсэнгүй хэмээгээд авдаг хэдээс нь хасдаг...

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ТӨВ НЭЭЛЭЭ

2015 оны 05 сарын 22      0      4484

А.Оюунцэцэг одоогоос 40 орчим жилийн өмнө эмчийн буруугаас болж, наймдугаар ангид байхдаа хоёр хөлөө тайруулжээ. Тэрбээр хөдөлмөр зусланд амарч байгаад унаганд хөлөө гишгүүлчихсэн юм байна. Тухайн үед дээлийнхээ бор хөвөнг шатааж, үнсийг нь хөлийнхөө шалбархай дээр тавиад боочихсон гэнэ. Үүнээс болж А.Оюунцэцэгийн хөл эдгэрэх нь бүү хэл, цусанд нь бохир орж, хөлөө тайруулахаас аргагүйд хүрсэн аж. Гэтэл аймгийн эмч нар охины хөлөнд хагалгаа хийхдээ өвчтэйг нь биш эрүүл хөлийг нь тайрчихжээ....

Сэлэнгэ аймгийн гемодиализын аппаратад 11 хүн тогтмол үйлчлүүлж байна

2015 оны 05 сарын 21      0      1873

Улсын хэмжээнд өдгөө бөөрний архаг дутагдалтай, гемодиализын аппаратад зайлшгүй орох шаардлагатай 400 орчим хүн бий тухай Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн ярьдаг. Гэтэл аппарат, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүйгээс зарим нь эмчилгээ хийлгэж чаддаггүй. Ийм өвчтэй хүмүүс бөөр орлуулах эмчилгээ хийлгэх, эсвэл бөөр шийлжүүлэн суулгуулах мэс засал хийлгэхгүй л бол удаан амьдрах чадваргүй байдаг. Орон нутагт бөөр орлуулах аппараттай цөөхөн аймгийн нэг нь Сэлэнгэ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт ийм...

Сувилагчид Сэлэнгэ аймагт чуулж байна

2015 оны 05 сарын 21      0      1485

Энэ сарын 12-нд Сувилагчдын олон улсын өдөр тохиосон. Манайх өнөө жил эл өдрийг “Сувилахуйн шинэчлэлийг удирдагчаас” уриатайгаар аймаг, нийслэлийн эмнэлгүүд дор бүрнээ тэмдэглэсэн. Харин өнөөдөр сувилагчдын нэгдсэн чуулганыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна. Манай улс 1929 оноос сувилагчдыг курсээр бэлтгэж эхэлсэнээс хойш өдгөө улсын хэмжээнд 10 мянга гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Тэдний 24.5 хувь нь сум, нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвд, 25.9 хувь нь Нэгдсэн...

317 мянган иргэн хүнсний талон авчээ

2015 оны 05 сарын 20      0      1730

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны А/32 дугаар тушаалын дагуу нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд хүнсний “Эрхийн бичиг” олгож эхэлсэн. Тэгвэл 2013-2015 онд нийт 317 мянган иргэн хүнсний талон авч, амьжиргаандаа нэмэрлэсэн байна. Тэдний 46 хувь нь 0-18 насныхан бол 2.7 нь ахмад, үлдсэн нь амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэд байжээ. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор хүүхдэд...

Нялхас тархины даралттай төрж буй нь хөрсний бохирдлоос үүдэлтэй гэв

2015 оны 05 сарын 20      0      1673

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нийслэлийн хөрсөнд судалгаа хийж, бохирдол нь гамшгийн хэмжээнд буюу дөрөвдүгээр зэрэгт хүрснийг зарла. Ялангуяа Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн хөрс хамгийн их нянтай, химийн хорт бодисууд “элгэндээ” тээжээ. Энэ нь хүний сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж буйг тэд судалгаандаа дурдсан байна. Тэд “Сүүлийн жилүүдэд хүүхдүүд тархины даралттай төрж байгаа нь хөрсний бохирдолтой холбоотой. Утаанаас дутахааргүй гамшгийн хэмжээнд хүрчихээд...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй