Урьдчилан сэргийлэх тарилга: КОРОНА “ИРЖ ЯВНА”

2015 оны 06 сарын 10      0      4164

Бид эболагаас хэсэгтээ л айж бэмбэгнэсэн. Энэ өвчнөөр 30 мянга орчим хүн өвдөж, олон хүний амь авч одсон ч азаар биднээс холуур өнгөрсөнд талархаад баршгүй. Харин одоо эболагаас ч хүчтэй “мангаа” бидний хаалгыг хэдийнэ балбаад эхэлжээ. Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром гэгддэг коронавирус (МERS-CoV) манай улсын иргэд олноор сурч, ажиллаж, амьдардаг БНСУ-д дэгдэж, 95 хүн өвчилсний долоо нь нас бараад буйг ДЭМБ мэдээлэв. Амьсгалын замын цочмог халдварт өвчний тархалт газар...

Улаан тарианы үе ЭРГЭН ИРЛЭЭ (цуврал №3)

2015 оны 06 сарын 09      6      3427

Ерөөс хүнтэй унтаж хүүхэдтэй болохоо больё. Тэр нь аминд өлзийтэй юм шиг байна. Жилд 20-25 мянган хүн бэлгийн замын халдварт өвчин тусаж, үүнээс шалтгаалаад ураг амьгүй, дутуу, эсвэл төрөлхийн эмгэгтэй төрж байхад бид хэнд итгэх болж байна аа. Америкийн эрдэмтэн Карл Жерасси “2050 он гэхэд олон улсад зохиомлоор үр шилжүүлэн суулгах мэс заслыг энгэр зөрүүлж хүүхэдтэй болохоос илүүд үзэх болно. Хүмүүс зөвхөн жаргах гэж л ор хөнжлийн ажилд дурлана” гэсэн хачирхалтай таамаг энэ онд...

Архангай аймагт спортын сургалттай сургууль ашиглалтад орох гэж байна

2015 оны 06 сарын 04      0      1906

Архангай аймагт спорт сургалттай, дунд сургууль ашиглалтад ороход бэлэн болоод байгаа аж. Тус сургууль нь хичээлийн байр, спортын гурван заал, 100 хүүхдийн багтаамжтай сурагчдын дотуур байр, цайны газар, саун, душ, гүйлтийн талбай гээд спортын төрлүүдээр хичээллэх бүхий л бололцоог хангаснаараа онцлогтой аж. Сургуулийн төсөвт өртөг тав гаруй тэрбум төгрөг болжээ. Дотуур байрны хувьд олон улсын стандартын дагуу нэг хүүхдэд ногдох зай талбайг бодож, нэг өрөөнд дөрвөн сурагч байлгахаар барьсан...

Биеийн тамирын нэг багшид 436 сурагч ногдож байна

2015 оны 06 сарын 04      0      1815

ЭМСЯ-ны Биеийн тамир, спорт хөгжлийн төвөөс “Нийтийн биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт сургалтыг орон даяар үе шаттай зохион байгуулж буй. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хангайн бүсийн зургаан аймгийн дунд эл арга хэмжээг зохион байгуулав. Архангай аймагт болсон тус сургалтад Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Хөвсгөл, Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, дасгалжуулагч, арга зүйч нийлсэн 70 гаруй хүн хамрагджээ. Биеийн тамир, спортын...

ГССҮТ-д түнхний үений мэс засалд нэн шаардлагатай багаж хэрэгсэл хандивлажээ

2015 оны 06 сарын 04      0      2052

“Ротари” клуб, ГССҮТ-тэй  хамтран “Түнхний үений төрөлхийн мултралтай хүүхдийн мэс заслын эмчилгээ” сэдэвт төсөл хэрэгжүүлж байна. Тэд Хонконг дахь “Ротари” клубтэй мөн хамтарч байгаа тул тус улсаас хүүхдийн гэмтэл согогийн нарийн мэргэжлийн гурван эмч  ирж, манайханд сургалт явуулан, хамтран мэс засал хийжээ. Тэд хүүхдийн түнхний үений мэс засалд нэн шаардлагатай 7500 ам.долларын үнэ бүхий багаж хэрэгслийг ГССҮТ-д хандивласан байна. Энэ нь...

Эрхтэн шилжүүлэх мэс зэслын зохицуулах зөвлөл байгуулахыг хүслээ

2015 оны 06 сарын 04      0      2057

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч Филип.О.Коннелл болон бусад төлөөлөгчийг өчигдөр  хүлээн авч уулзав. Монгол улс БНСУ-ын дэмжлэгтэйгээр 75 мянган гишүүнтэй тус холбоонд элссэн аж. Филип.О.Коннелл “Танайх эрхтэн шилжүүлэн суулгах хууль эрх зүйн орчноо сайжруулах, Монголд зохицуулах зөвлөл байгуулахад салбарын яам дэмжин ажиллахыг хүсье” гэлээ. Монголын бөөр шилжүүлэн суулгах холбооны тэргүүн, хүний гавьяат...

ЗУРГААН САРТАЙ ОХИНЫГ УЛААНБУРХАН ТУССАН ХЭМЭЭН БУРУУ ЭМЧИЛЖ, АМИНД НЬ ХҮРСЭН ҮҮ

2015 оны 06 сарын 04      9      4829

“ХӨСҮТ-ийн эмч нар зургаан сартай охиныг оношилж чадахгүй байсаар хорвоогоос явууллаа” гэсэн гарчигтай бичвэрийг фэйсбүүк хуудас дахь сэтгүүлчдэд зориулсан “Өнөөдөр болох үйл явдал” группт иргэн З.Одончимэг гэх эмэгтэй нийтэлсэн байв. Тэрбээр “2015 оны тавдугаар сарын дундуур биеэр нь юм туурч ирсэн зургаахан сартай Болор-Уянга охиныг тус төвийн эмч нар улаанбурхан туссан гэж оношилж, эмнэлэгт хэвтүүлсэн. Гэтэл эмч нар хэд хоногийн дараа шинжилгээ авч,...

“Элгээ хайрлая” гар зураг, зохион бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

2015 оны 06 сарын 03      0      1730

Эрүүл мэнд, спортын яам, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, “Оном” сан хамтран, вируст гепатиттай тэмцэх, олон нийтэд энэ өвчний талаар мэдээлэл өгөх урьдчилах сэргийлэх зорилгоор “Элгээ хайрлая” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулсан гар зураг, зохион бичлэгийн уралдааны шилдэгүүд тодорлоо. Уралдаанд 200 орчим бүтээл ирсэн байна. Гар зураг, зохион бичлэг (1-5 р анги)  1-р байр А.Ачит...

Оюуны өмчид халдсан хэргийг анх удаа шүүхээр шийдүүлжээ

2015 оны 06 сарын 03      0      1497

Оюуны өмчид халдсан хэрэгт Монголд анх удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар “Андерсон андерсон” олон улсын хуулийн фермийнхэн мэдээллээ. Тус байгууллагын хуульч Д.Алтансүх “ОХУ-д төвтэй программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Касперский Лабзао” олон улсын байгууллага манайд хандсан юм. Тэдний программ хангамжуудыг үндэсний нэр бүхий аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй хуулбарлаж, түүнээсээ их хэмжээний ашиг олж байсныг шүүх тогтоосон. Иймэрхүү...

Цусны эмгэг, хавдартай хүүхдүүдэд номын сан байгуулж өгөв

2015 оны 06 сарын 03      0      3006

Оюуныг түгээгч уриатай Book.mn сайтын хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэвлэлийн газрууд, уншигчдаасаа хоёр сарын турш хандиваар ном  цуглуулан, ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасагт номын сан байгуулж өгчээ. Тус тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг хүнд өвчнөө түр ч атугай мартан, эмчилгээний бус цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд нь туслах, мэдлэг боловсрол олгох зорилгоор энэ ажлыг зохион байгуулсан аж. “Хүүхэд бүхэнд оюуны боловсрол хэрэгтэй” уриан дор...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй