20 хүүхдэд улаанбурхны вакцин давхардуулан тарьжээ

2015 оны 06 сарын 19      2      2660

Өнгөрсөн сарын 15-наас эхлэн улсын хэмжээнд 0-5 насны 300 гаруй мянган хүүхдийг улаанбурхны нэмэлт дархлаажуулалтад хамруулж буй. 371.971 хүүхэд хамрагдахаас өдгөө 342.884 нь вакцин хийлгээд байна. Харамсалтай нь 20 хүүхдийг давхардуулж тарьсан ноцтой зөрчил гарчээ. Учир шалтгааныг нь тогтоохоор ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба судлан, хоёр удаа вакцин тариулсан хүүхдүүдийн эцэг эхэд зөвлөгөө өгч байгаа гэх. Энэ талаар тус албаны тархвар судлаач, их эмч Ч.Уртнасангаас тодруулахад...

Ази, Номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурлыг манайх анх удаа зохиох гэж байна

2015 оны 06 сарын 18      0      2868

Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагыг шинжлэх ухаан, технологи, инженерийн салбарт ажиллаж байгаа бүсгүйчүүдийн бүтээлч оролцоогоор дамжуулан улс орнуудын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор, UNESCO-ийн дэмжлэгтэйгээр 1999 онд байгуулсан. Монголын эмэгтэйчүүд энэ байгууллагад 2012 онд гишүүнээр элссэнээс хойш анх удаагаа Ази, Номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах эрх авчээ. “Боловсролын шинэчлэл...

46 хүүхдэд улаанбурхны вакцины эсрэг урвал явагджээ

2015 оны 06 сарын 18      0      2693

Улсын хэмжээнд улаанбурхны шинж тэмдэг илэрсэн 17083 хүн бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар уг өвчний нэмэлт дархлаажуулалтад 0-5 насны 371971 хүүхэд хамрагдахаас 342884 нь вакцин хийлгээд буй гэнэ. Тэдний 21 нь хөнгөн, 24 нь дунд, нэг хүүхдэд хүнд урвал явагджээ. Өдгөө ХӨСҮТ-д нийт 762 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 493 нь улаанбурхантай байна. 

Сургуулиуд нум сумтай боллоо

2015 оны 06 сарын 18      0      2505

Сэлэнгэ аймгийн ЗДТГ “Үндэсний сурын харвааг хөгжүүлэх” хөтөлбөр боловсруулан ажиллаж буй. Энэ хүрээнд Засаг дарга С.Бүрэнбат аймгаа шилдэг болгоход хувь нэмрээ оруулсан ерөнхий боловсролы 35 сургууль, МСҮТ гурав, 34 цэцэрлэгт талархал хадгалуулж, нум, сум гардуулан өгчээ. Монголын уламжлалт сурын харвааг хөгжүүлэх, бүх нийтийг жигд хамруулан өсвөр, залуу үеийнхэнд өвлүүлж, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, материаллаг бааз бэхжүүлэх зорилгоор тус аймгийнхан дээрх хөтөлбөрийг...

Хэнтийчүүд наадмаас өмнө бод малынхаа зургийг авч, альбомжуулна

2015 оны 06 сарын 18      0      2643

Хэнтийн аймгийн Баян-Овоо суманд “Мотоциклиос татгалзаж, морьтойгоо ирцгээе” уриан дор зохион байгуулсан “Малчдын зөвлөгөөн”, Өмнөдэлгэр суманд болсон “Залуу малчдын чуулга уулзалт”-д аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Чулуунбат оролцжээ. Тэрбээр “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, түүнээс сэргийлэх ажлын өнөөгийн байдал”, “Өрх бүр бод...

Монголын хуульчдын холбооныхон Дорнод аймагт ажиллаж байна

2015 оны 06 сарын 18      0      2456

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн Л.Пүрэвбямба нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна. Тэд тус аймгийн хууль, шүүх, цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, “Хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо”, “Хуульчдын холбоо ба гишүүн” сэдвээр сургалт зохион байгуулж буй аж. Ингэснээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах шаардлага, гарсан зөрчлийг хянан шийдвэрлэх...

Нийт хүн амын 98 хувь нь Д аминдэмийн дутагдалтай

2015 оны 06 сарын 18      0      2830

Манай улсын нийт хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай аж. Үүнээсээ болоод цусны даралт ихсэх, чихрийн шижин, бодисын солилцооны хам шинж, зүрхний төрөлхийн гажиг, баруун ховдол томрох, халдварт өвчин, ханиад томуу, судасны архаг үрэвсэл, вирусийн гаралтай амьсгалын замын эмгэг тусах магадлал өндөр байдаг гэнэ. Учрыг тодруулахад, экваторын бүсээс дээш, доош 35 хэмд байрлаж буй орнуудын хүмүүс Д аминдэмийн дутагдалд өртөх өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа байна. Харин манай орны хувьд энэ...

Хавдрын эсрэг эмэнд хамгийн их мөнгө зарцуулдаг нь АНУ

2015 оны 06 сарын 18      0      2471

Хорт хавдрын эсрэг эмийн борлуулалт ноднин 10.3 хувиар өсөж, 100 тэрбум ам.долларт хүрснийг “IMS Health” судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ. Тэд 2018 он гэхэд дэлхийн хүмүүс ийм эмэнд 147 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоо гаргасан байна. Ингэхдээ эмийн зарцуулалт жил бүр 6-8 хувиар өснө гэж тооцсон аж. Тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд эмийн эрэлт өсөж, түүнд зарцуулах мөнгөн дүн нэмэгдэж буйг хорт хавдрын эсрэг эмчилгээнүүд сайжирч, өвчтэй хүмүүсийн нас уртсаж буйтай...

“Танд тусалъя” өдөрлөг зохион байгуулав

2015 оны 06 сарын 18      0      2636

Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх, тусламж, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах зорилгоор “Танд тусалъя” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, рентген шинжилгээ хийж, цусан дахь сахар болон ясны сийрэгжилтийг нь тодорхойлон, даралт, биеийн өндөр, жинг нь хэмжиж, эрүүл зөв хооллох чиглэлээр зөвлөгөө өгсөн...

Үс шилжүүлэн суулгана

2015 оны 06 сарын 18      0      2693

Үс сайхан бол зүс сайхан гэдэг дээ. Янз бүрийн шалтгаанаар үс нь халцарсан буюу манайхны хэлдгээр халзан хүмүүс гоо сайхны хувьд өөртөө итгэлгүй, аль ч улиралд малгай өмсөн, толгойгоо нууж явдаг. Ийм хүмүүс үеийнхнээсээ хөгшин харагддагийг хүн бүр хэлдэг. Тэгвэл үс шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд нүүр ам, гоо заслын NEI эмнэлгийнхэн хийж байгаа юм байна. Энэхүү мэс засал нь богино хугацаанд үр дүнгээ өгдөг аж. Үсний өтгөн хэсгээс нь авч, халцарсан газарт шилжүүлэн суулгадаг уг ажилбарыг...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй