10 монгол хүний ЕС нь давс замбараагүй хэрэглэдэг

2016 оны 03 сарын 29      0      1679

Дэлхий нийт давс, чихэр, өөх тосыг “гурван хор” хэмээж, хүнсэндээ аль болох бага хэрэглэхийг уриалж буй. Харин бид эл гурван “хор”-оос буцдаггүй. Тэр дундаа давс гамгүй хэрэглээд заншчихсан. Цайгаа хүртэл давстай уудаг нь үүнийг гэрчлэх биз ээ. Тиймээс ЭМСЯ, ХХААЯ, МХЕГ хамтран, Давсны талаарх мэдлэгийг дээшлүүлэх дэлхийн долоо хоногийг “Давс ихтэй хоол хүнснээс татгалзъя” уриатайгаар тэмдэглэж, ирэх сарын 1 хүртэл олон арга хэмжээ зохион байгуулахаар...

Улаан бурхан үндэсний аюулгүй байдалд заналхийлэв үү

2016 оны 03 сарын 28      0      644

Он гарсаар улаан бурхнаар 10 гаруй хүүхэд эндэж, олон мянган хүн хот, хөдөөгүй халдвар авсаар. “Мэргэжлийн байгууллагууд тоо баримтаа нуун дарагдуулж, олон нийтэд үнэн бодитой мэдээлэл хүргэхгүй байна. 1950 оноос хойш жил бүр улаан бурхан туссан өвчтөнүүдийг 2015, 2016 онтой харьцуулахад энэ удаа өвчилсөн, нас барсан хүн олон байгаа юм. Уг өвчний дэгдэлт үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрчихээд байхад холбогдох албаны хүмүүс тоохгүй байна” гэж Үндэсний аюулгүй...

ХСҮТ элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх гэж байна

2016 оны 03 сарын 27      0      743

Манайд ганцхан эмнэлэгт элэг, бөөр шилжүүлэн суулгаж буй. Эмнэлгийн төсөв хүрэлцэхгүйгээс жилд 15-18 хүнд бөөр, 4-6 хүнд л элэг солих хагалгаа хийдэг. Гэвч Монголд бөөрний архаг дутагдалтай, элэгний хавдар, хатууралтай олон хүн эрхтэнээ солиулахаар хүлээж буй учир Улсын нэгдүгээр төв эмнэлгийн одоогийн хүчин чадал хаанаа ч хүрэхгүй байгаа. Тиймээс Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) Энэтхэг улсын JAVPEE эмнэлэгтэй хамтран, энэ жилээс элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх гэж байна. Элэгний...

Өнгөрсөн онд 2500 гаруй хүүхэд нохойд уруулжээ

2016 оны 03 сарын 27      1      559

Өнгөрсөн онд нийслэлд 6451 хүн мал, амьтанд уруулж ноцуулан, галзуугийн вакцинд хамрагджээ. Тэдний 6436 нь нохойд уруулснаас 39 хувь нь 0-15 насныхан байсныг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн хэлэв. Галзуурсан байж болзошгүй мал, амьтанд жилд дунджаар 7000 гаруй хүн уруулж, ноцуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй аж. Тиймээс иргэд, нохой тэжээж буй хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, зөвлөгөөг мөрдөн, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх...

ЭМНЭЛГИЙН ОРОН ДЭЭРХ БАЯЛАГ

2016 оны 03 сарын 22      0      968

Эмнэлэгт маш их баялаг бий. Гэхдээ газарт булж, галд шатаачихаад байна. Алт, зэс, жоншны тухай энд яриагүйг минь гадарлах биз ээ. Золгүй байдлаар тархиндаа хүнд гэмтсэн, цус харвасан хүмүүсийн төв мэдрэлийн систем цаг, минутаар үхжин, бусад эрхтэн системээ ажиллагаагүй болгохыг тархи нь үхжих гэж анагаах ухаанд нэрлэдэг. Ийм оноштой хүмүүсийг ДЭМБ нас барсан гэж үзээд хиймэл аппарат сэлтээс нь салгахыг зөвшөөрдөг. Тэгвэл манайд жилд дунджаар зөвхөн осол гэмтлийн улмаас 400 гаруй хүн...

ХЭРЭГЛЭГЧИЙГ ХОХИРООВОЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО

2016 оны 03 сарын 16      1      693

Монголын гурван сая иргэн бүгд хэрэглэгч. Гэхдээ бидний эрх ашиг алхах гишгэх төдийд ч зөрчигдсөөр л байдаг. Үүнийг хэн ч анзаарч, хайхардаггүй. Дэлгүүрээс сүү худалдаж авлаа гэж бодоход тэр нь гашилчихсан байвал хэрэглэгчийн хохь болоод хоцрох нь энүүхэнд. Үйлдвэрлэсэн он, сар, өдөр тодорхойгүй бараа бүтээгдэхүүн санамсаргүй авсан тохиолдолд ч дэлгүүр, супермаркетууд буцаана гэж гонж. Тэгвэл иргэн та Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиа хэр сайн мэддэг вэ. “Зарагдсан...

“Монгол Улс дөрвөн төрлийн халдварт өвчнийг хяналтаасаа алдчихлаа”

2016 оны 03 сарын 14      58      34035

 “Монгол Улс улаан бурхан, нүдний ханиад, салхин цэцэг, томуу болон томуу төст өвчнийг хяналтаасаа алдчихлаа” гэж Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний холбооны тэргүүн Д.Авирмэд өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр “Бага насны хүүхдүүдийн дунд өндөр халуурч, тууралт гардаг халдварт өвчин газар авлаа. Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Монгол улаан бурхангүй улс болсон” гэж сүр дуулиантай мэдэгдэж байсан. Гэтэл он гарсаар хоёрхон сарын...

Хоолойгоо эмчлүүлэхгүй хүндрүүлбэл БУСДЫН БӨӨРИЙГ ГУЙХАД ХҮРДЭГ

2016 оны 03 сарын 11      1      1498

Хүн алган дээрээ үс тавихад түүнийг бөөр л мэдэрч чаддаг. Хүний биеийн хамгийн мэдрэг эрхтэн гэсэн үг. Өчигдөр тохиосон Бөөр хамгаалах дэлхийн өдрөөр улсын I, II, III шатлалын болон хувийн эмнэлгүүд өдөрлөг зохион байгуулж, иргэдэд үзлэг, оношилгоо хийв. Тэгвэл “Улаанбаатар мед” эмнэлгийнхэн өчигдрөөс энэ сарын 18 хүртэл бөөрний үзлэг, шинжилгээ үнэгүй хийж, зөвлөгөө өгөх юм байна. Бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн амьдрах хугацааг уртасгадаг эмчилгээ нь гемодиализын...

Г.Номин: Эмэнд дассан хүүхдүүдийг эмчлэхэд хэцүү

2016 оны 03 сарын 10      0      1298

Хордлогын яаралтай тусламжийн төвд эмэнд хордсон хүн олон ирэх болжээ. Өдийд харшлын гаралтай, хатгалгаа болдог ханиад томуу их байдаг. Ялангуяа 0-6 насны хүүхдүүдийн дунд өвчлөл буурахгүй, эдгэрэх нь удаан, амархан хүндэрч буй нь багачууд төрөл бүрийн эмэнд дасаж буйтай холбоотойг мэргэжлийн эмч нар хэлэв. Тодруулбал, өрхийн эмч нарын мэдлэг, чадвар муу, эцэг эхчүүд хүүхэд болон өөрсдөдөө дур мэдэн, эмчийн жоргүйгээр эм худалдан авдгаас болоод том, жижиггүй антибиотикт дасаж буй нь аюул...

3000 гаруй хүн улаан бурхантаад байна

2016 оны 03 сарын 10      0      535

ХӨСҮТ-ийн ачаалал дийлдэхээ больжээ. Энэ нь улаан бурхантай холбоотой. Устаад байсан гэх улаан бурхан өвчин өнгөрсөн жилийн гуравдугаар сараас манайд дахин дэгдэж, 2016 он гарснаас хойш нийт 3000 орчим хүн улаан бурхан тусчээ. Тус төв нийт 530 ортой ч 600 орчим хүн хэвтэн эмчлүүлж, Халдвартын тасгийнх нь 330 орон дээр 400 гаруй хүн эмчилгээ хийлгэж буйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны тархвар судлаач эмч Ч.Уртнасан хэлэв. Тиймээс тэд ЭМСЯ-нд албан тоот хүргүүлж, эмч, сувилагч...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй