Монголд анх удаа зүрхний гурван хавхлагыг нэгэн зэрэг сольжээ

2015 оны 07 сарын 27      0      2300

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасгийн эмч нар Люксембургийн зүрхний мэс заслын багтай хамтран, долоон хоногийн хугацаатай үзлэг, оношилгоо хийжээ. Нийт 45 хүн үзэж, зөвлөгөө өгсөнөөс төрөлхийн гажигтай таван хүүхдэд, хавхлагын гурав, аортын өгсөх хэсгийн аневризм хоёр, титэм судасны мэс заслыг нэг хүнд хийсэн байна. Ингэхдээ тэд манай улсад анх удаа Дэвидийн хагалгааг (David’s Procedure) нэг өвчтөнд, аортын өгсөх хэсэг болон брахиоцефаль салааны цулхэнг авч...

“Өргөө” амаржих газар Эмгэг нярайн тасгаа ирэх сарын 1-нд нээнэ

2015 оны 07 сарын 27      0      2213

Нийслэлийн I амаржих газрыг “Өргөө”, II төрөхийг “Хүрээ”, III амаржихыг “Амгалан” гэх болсон. Тэгвэл нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга А/70 дугаар тушаал гаргаж, эдгээр амаржих газарт Эмгэг нярайн тасаг байгуулахаар болжээ. Өдгөө “Өргөө” амаржих газар бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн, хүний нөөцөө зэхэж, багаж, тоног төхөөрөмжөө суурилуулсан тул ирэх сарын 1 гэхэд Эмгэг нярайн тасгийнхаа үйл ажиллагааг эхлүүлэх гэнэ. Харин...

Манай эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдартай хүний тоо дэлхийн дунджаас зургаа, эмэгтэйчүүдийнх 13 дахин олон

2015 оны 07 сарын 27      0      2555

Маргааш Дэлхийн хепатитын өдөр. Манай улс элэгний өвчин, түүнээс шалтгаалах нас барагсдын тоогоороо дэлхийд тэргүүлэгч орны нэг. Өмнө нь элэгний В, С вирустай хүмүүсийг үзэж, оношилсон болоод эл өдрийг өнгөрөөдөг байсан. Харин өнөө жил бид энэ өвчний тусламж, үйлчилгээг нэг шат ахиулсан амжилттайгаар Дэлхийн хепатитын өдрийг угтаж байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг монгол эмч нар бие даан хийж байгаа бол С вирусийг бүрэн эмчлэх харвони, совалди эмийг улсын бүртгэлдээ оруулснаар иргэд 98...

УЛААН ТАРИАНЫ үе эргэн ирлээ (цуврал- №4)

2015 оны 07 сарын 06      1      3538

(цуврал-4) УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зургадугаар сарын 23-ны хуралдаанаар бэлгийн замын халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хаалттай хуралдаж байхтай зэрэгцэн манай сурвалжлах баг Монголын дорнод хязгаарыг зорилоо. Улсынх нь баялаг болсон хүн ард яр өвчиндөө баригдчихаад байхад УИХ хаалттай хуралдаж сүржигнэхээсээ урьтаад мэдээллээ ил тод зарлавал яасан юм бэ. Ингэж гэмээ нь хүмүүс нэгийг бодож, хоёрыг тунгаах...

М.БАДАМСҮРЭН: ГАЗРЫН ТОСНООС 280 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛДОГ МӨРТЛӨӨ КОНЦЕССИЙН ГАНЦ АСУУДЛЫГ ШИЙДЧИХГҮЙ ӨРӨВДМӨӨР БАЙГАА БИЗ

2015 оны 06 сарын 26      1      2783

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2015.06.24 (Хэрлэн сум) Монгол Улсын түүхий тосны экспортын 90 гаруй хувийг Дорнод аймгаас олборлодог тул жил бүрийн өдийд Газрын тосны газар, энд хайгуул хийдэг, нефть олборлодог компаниуд болон орон нутгийн удирдлагууд уулзаж, санал бодлоо солилцдог. “Монгол Улсын газрын тосны өнөөгийн байдал, хэтийн төлөв” нэртэй өнөө жилийн уулзалт уламжлал ёсоор Дорнод аймгийн Хэрлэн суманд уржигдар болж, олон асуудал хэлэлцлээ. Энэ удаагийн...

Монгол эмч нар бие даан хоёр хүнд элэг шилжүүлэн суулгалаа

2015 оны 06 сарын 22      1      2766

Манай эмч нар 2009 оноос элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга технологийг сурч, 2011 оны есдүгээр сард БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвтэй хамтран, анхны хүндээ амьдрал бэлэглэж байв. Тэгвэл тэд энэ удаа бие даан хоёр хүнд ийм хагалгаа амжилттай хийснээ өчигдөр олон нийтэд мэдээллээ. Европт 250-350 мянга, Энэтхэгт 100 мянган ам.долларын өртөгтэй энэхүү хагалгааг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон эх орондоо 60 сая төгрөгөөр...

Замын-Үүд боомтын болон хот хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдлээ

2015 оны 06 сарын 22      0      3151

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Борхойн тал” тээвэрчдийн холбооныхон хилийн боомтын тээврийн салбарт шударга өрсөлдөөн тогтоох, үндэсний эрх ашгийг хамгаалах зорилгоор хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 25-ны 08.00 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарлах болсноо өчигдөр зарлалаа. Замын-Үүдэд өдгөө 1800 гаруй автомашинаар иргэд бусдын ачааг тээвэрлэн үйлчилж буй. Гэтэл эдгээр тээврийн хэрэгслийн 500 гаруй нь хууль бус гэрчилгээтэй, эзэн нь тодорхой бус, 2013-2015 оны...

Ломбардууд 3.5-10 хувийн хүү авч, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиас дээш алданги тооцож байжээ

2015 оны 06 сарын 22      0      2688

ШӨХТГ барьцаалан зээлдүүлэх газар буюу бидний хэлж заншсанаар ломбардуудын үйл ажиллагааг хянаж шалгаснаа өчигдөр олон нийтэд танилцуулав. Тэд нийслэлд ажиллаж буй 30 гаруй ийм газрыг шалгалтдаа хамруулж, тэдний иргэдтэй байгуулсан гэрээ, дотоод журам, түрээсийн гэрээ, жин хэмжүүрийн баталгааг нь шалгаж, нийтлэг хоёр дутагдал байгааг илрүүлжээ. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүд бусдын үнэт зүйл, эд хөрөнгийг 7-30 хоног барьцаалан, зээл олгохдоо 3.5-10 хувийн хүү авч, гэрээний хугацаа...

Шилдэг тохижилт, үйлчилгээтэй эмнэлэг, эмч, мэргэжилтэнг шалгаруулна

2015 оны 06 сарын 21      0      2009

Нийслэлийн Засаг дарга А/304 дүгээр захирамж гарган, Шилдэг  тохижилт, үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагуудыг шалгаруулж, урамшуулахаар шийдвэрлэлээ. Үүнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ЭМСЯ-ны харьяа төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагууд, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Амаржих газар, тусгай мэргэжлийн төв, өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүд оролцох боломжтой. Мөн болзол, шалгуур хангасан шилдэг эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, өрх, тосгоны шилдэг эмч,...

Чехэд суугаа монголчууд 3000 ам.доллар хандивлав

2015 оны 06 сарын 21      0      1842

Чех улсад суугаа монголчууд хандивын аян өрнүүлж, монголын ирээдүй болсон бяцхан үрсдээ бэлэг барилаа. Монгол улсаас Чехэд суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам монголчуудынхаа болон тус улсын иргэд, албан байгууллагуудын хуримтлуулсан 3000 ам.долларыг нийслэлийн Хүүхдийн төв сувилалд хүлээлгэн өгсөн юм. Энд өдгөө 0-3 насны 100 гаруй хүүхэд өсөн торниж байна. Халуун сэтгэлт хүмүүсийн өгсөн хандив хүүхдүүдэд маш том хөрөнгө оруулалт болсныг тус сувилалын удирдлагууд хэлж байлаа.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй