Т.Хулан: Иргэд есдүгээр сараас шээс, цусны шинжилгээгээ өрх дээрээ хийлгэдэг болно

2015 оны 07 сарын 29      0      3488

Тун удахгүй бид  шээс, цусны шинжилгээгээ Өрхийн эрүүл мэндийн төв дээрээ дараалал, чирэгдэлгүй өгдөг болно. Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан энэ оныг анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах жил болгон зарласантай холбоотойгоор олон ажил хийж байгаа юм билээ. Энэ талаар тус газрын  Удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Хулангаас тодрууллаа. -Өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн чанар, хүртээмж, хүний нөөцийг сайжруулж гэмээ нь сая бид...

Баян-Уул суманд гал унтраах анги байгуулна

2015 оны 07 сарын 29      0      3123

Засгийн газрын тогтоолоор Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Онцгой байдлын газар болж өргөжин, Баян-Уул суманд аврах гал унтраах анги байгуулаар болжээ. Өнгөрсөн хавар гарсан тал хээрийн түймрийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймагт ирж, зарим суманд гал унтраах анги байгуулах тухай аймгийн удирдлагуудтай санал солилцоход Халхгол,Дашбалбар суманд ийм анги байгуулж өгөхийг хүссэн байдаг. Энэ асуудал явсаар гал унтраах нэг анги Баян-Уул суманд байгуулах шийдвэр гарчээ. 

Дорнодчууд Хэрлэн сумынхаа газар нутгийг 40199.48 га-гаар тэллээ

2015 оны 07 сарын 29      0      3007

Дорнод аймаг ИТХ-ын ээлжит хуралдаанаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Хэрлэн сумынхаа газар нутгийн цэсийг шинэчлэн баталжээ. 1990 онд тус аймгийн Ардын хурлын тэргүүлэгчид 25 дугаар тогтоол гаргаж, Чойбалсан хотын хилийн цэсийг шинэчлэхээр болсон ч хэрэгжүүлэлгүй өдий хүрч, нэлээдгүй маргаан дагуулж байжээ. Дээрх тогтоолоор бол Хэрлэн сумын одоогийн хэмжээ болох 28000 га газар дээр Чойбалсан сумын нутаг дэвсгэрээс 1.1 хувь буюу 11360.3, Баянтүмэн сумаас 28021.44 га-г тус тус нэмж, нийт...

Хэнтий аймгийн цагдаа нар орон сууцныхаа гэрчилгээг гардлаа

2015 оны 07 сарын 29      0      2646

Хэнтий аймгийн Цагдаагийн газар алба хаагчдынхаа ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор олон ажил хэрэгжүүлж ирсэн. Үүний дотор Чингис хотын IV дүгээр багт байрлах “Цагдаагийн” хэмээх тодотголтой 24 айлын орон сууцыг аймгийн ЗДТГ  цагдаагийн албанаас тэтгэвэрт гарсан өндөр настнууд, одоо ажиллаж байгаа шилдэг алба хаагчдадаа хуулийн дагуу хувьчилсан явдал юм. Тэгвэл 24 айлын орон сууцны оршин суугчид өчигдөр байрныхаа өмчлөх эрхийн...

Хувийн эмнэлгүүдийн 60.9 хувь нь дотор, уламжлалын чиглэлээр үйл ажиллагаа

2015 оны 07 сарын 29      0      3108

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Нийслэлийн комиссоос олгодог. Тэгвэл нийслэлийн Эрүүл мэндийн газрынхны мэдээллээр Улаанбаатарт хувийн хэвшлийн 986 эмнэлэг, 630 эмийн сан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Үүнээс ортой эмнэлгүүдийн 60.9 хувь нь дотор, уламжлалтын нарийн мэргэжлийн чиглэлээр ажилладаг аж. Байршлаар нь үзвэл нийт хувийн эмнэлгүүдийн олонх нь хотын төвд байрлаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт байрлалтай эмнэлгүүдийн 68.9 хувь нь...

“Ажилласан жилээс хамаарч амралтын хоног тооцдог хуулийн заалтыг үгүй хийх гэж байна”

2015 оны 07 сарын 29      0      3128

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа. -Засгийн газар өнгөрсөн сарын 16- нд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран ажлын хэсэг байгуулж, хоёр жилийн хугацаанд төслийг бэлэн болгосон. Засгийн газар уг хуулийн төслийг өргөн барихдаа...

Монголд зүрхний гурван хавхлагыг зэрэг сольжээ

2015 оны 07 сарын 28      1      2526

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасгийн эмч нар Люксембургийн мэс заслын багтай хамтран, долоон хоногийн хугацаатай үзлэг, оношилгоо хийжээ. Нийт 45 хүн үзэж, зөвлөгөө өгс өнөөс зүрхний төрөлхийн гажигтай таван хүүхдэд, хавхлагын гурав, аортын өгс өх хэсгийн аневризм хоёр, титэм судасны мэс заслыг нэг хүнд хийсэн байна. Ингэхдээ тэд манай улсад анх удаа Дэвидийн хагалгааг (David’s Procedure) нэг өвчтөнд, брахиоцефаль салааны цулхэнг авч хиймэл судсаар орлуулах...

Б.Ганболд: БНСУ-ын Засгийн газар МERS-ын тархалтыг зогсоосноо зарлалаа

2015 оны 07 сарын 27      0      2166

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодруулаа. -БНСУ-д Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром гэгддэг МERS-ын халдварын тархалт ямархуу байна вэ? -Тус улсын Гадаад хэргийн яамнаас долдугаар сарын 20-нд гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудад зориулан коронавирусын халдварын байдлын талаар мэдээлэл хийсэн. Тавдугаар сарын 20-нд БНСУ-д уг өвчний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Засгийн газар нь шуурхай арга хэмжээ авч,...

Эмнэлгүүд гаднах орчноо тохижуулж байна

2015 оны 07 сарын 27      0      2042

Нийслэлийн Засаг дарга А/304 дүгээр захирамж гарган, Шилдэг  тохижилт, үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагуудыг шалгаруулж, урамшуулахаар шийдвэрлэсэн. Үүнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ЭМСЯ-ны харьяа төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагууд, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Амаржих газар, тусгай мэргэжлийн төв, өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүд оролцох боломжтой. Мөн болзол, шалгуур хангасан шилдэг эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, өрх, тосгоны шилдэг эмч,...

Наадмаас хойш зургаан хүүхэд усанд энджээ

2015 оны 07 сарын 27      0      2055

Нийслэлчүүд ойрын өдрүүдэд үргэлжилсэн борооноос болоод нэлээд бухимдах болсон. “Нэг бол усан завь худалдаж авах. Үгүй бол сэлж сурцгаая” хэмээн фэйсбүүк, твитерээр жиргэцгээж, нийслэлийн ус зайлуулах шуудуу, далан, шугам хоолойг шүүмжилж буй. Улаанбаатар хотод үүрийн 05.00-08.30 цаг хүртэл орсон усархаг борооны улмаас Дарь-Эхийн зам усанд автаж, түгжрэл үүсгэжээ. Баянзүрх дүүргийн XXVII хорооны нутагт орших уг авто замыг 2012 оноос шинэчилж, хуучин замыг нь хуулсан юм. Гэсэн ч...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй