Эмнэлэг, сургуулийн барилгыг сэргээн засах төслийн санхүүжилтэд гарын үсэг зурлаа

2015 оны 08 сарын 05      0      2901

Ховд аймгийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль зэрэг нийтийн зориулалттай барилгуудын ихэнх нь хуучирсан, дулаан ихээр алддаг, халаалтын хуучны системтэй. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Эрчим хүчний үр ашиг” төсөл орон нутгийн иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэж байгаа. Герман, Швйцарийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус аймгийн V цэцэрлэгийн барилгыг герман технологиор, 15 см зузаан хөөсөнцөрөөр гадна талаас нь дулаалсан...

Хэнтийчүүд Хэрлэн голынхоо эрэг орчмыг цэвэрлэж байна

2015 оны 08 сарын 05      0      2993

Хэнтийчүүд Хэрлэн голынхоо хүрээлэн буй орчин, гүний усыг бохирдохоос сэргийлэх зорилгоор “Хоггүй Хэрлэн-2015” аян эхлүүлээд буй. Энэ хүрээнд иргэд аж ахуйн нэгж, байгууллага долоо хоногоор ээлжлэн, голынхоо ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж байгаа. Өнгөрсөн удаагийн ээлжит цэвэрлэгээг аймгийн Биеийн тамир спортын газар, Сагсан бөмбөгийн холбоо, “Морьт Хэнтий” ХХК хамтран зохион байгуулжээ. Тэд энэ удаа Хэрлэнгийн гүүрний баруун талын “Нархан” амралтын ойр...

370 метр явган хүний замтай боллоо

2015 оны 08 сарын 05      0      2957

Гэр хороолол дунд явган хүний зам хомс байдгаас иргэд өвлийн хүйтэн, харанхуйд унаж, хөл, гараа бэртээх нь энүүхэнд. Тэгвэл иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 12 хүний бүрэлдэхүүндтэй “Хамтдаа” бүлэг Чингэлтэй дүүргийн XIII хорооны Сургуулийн 25 дугаар гудамжинд 370 метр явган зам тавьж өгчээ. Тэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр уг замыг гүйцэтгэсэн байна. 

Чингэлтэй дүүргийн XV хороонд Хүүхдийн амбулатори барьж байна

2015 оны 08 сарын 05      0      3348

Чингэлтэй дүүргийн XV хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулатори  барьж байна. Барилгын ажил өдгөө 80 орчим хувьтай, дотоод засал чимэглэлийн ажил нь шувтарч байгаа аж. 500 мянган ам.долларын өртгөөр барьж буй тус амбулаторийн хана, өрөө, тасалгааны ханыг хүүхэлдэйн кино болон монгол ардын үлгэрийн баатруудын зургаар чимж, бяцхан үрсийг өвчнөө түр ч атугай мартуулахыг зорьжээ.

“Таван богд” төрөх эмнэлгүүдийг тохижуулж байна

2015 оны 08 сарын 05      1      3190

“Таван богд” групп нь “Мamy Poko” брэндийнхээ хэрэглэгчид рүү чиглэсэн хүмүүнлэгийн олон арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгвэл тус компанийнхан энэ жил Нийслэлийн I, II, III амаржих газар, ЭХЭМҮТ-ийн зайлшгүй шаардлагатай засвар, тохижилтын ажлуудыг санаачлан хийхээр болжээ. Эхний ээлжинд тэд тус төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн цахим бүртгэл, хүлээлгийн танхимыг иж бүрэн тохижуулж байгаа бөгөөд тун удахгүй хүлээлгэн өгөх гэнэ. Түүнээс гадна амаржих...

ХӨХҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ ЭХЧҮҮДЭД ЭЭЛТЭЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО

2015 оны 08 сарын 05      0      2848

Жил бүрийн өдийд Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоногийг 170 гаруй орон тэмдэглэдэг. Энэ өдрүүдэд идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг хөхүүл эхчүүдийг бүх талаар дэмжихийг ажил олгогчдод уриалдаг. Харин манайх 1992 оноос хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжин, өнөө жил “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор аянаа эхлүүллээ. Манай эхчүүд хүүхдээ хөхний сүүгээрээ хооллох нь эрс буурч байгаа аж. Статистикаас үзвэл 2010 онд нийт нялхсын 66 хувь нь төрснөөсөө...

Ариун цэврийн жишиг өрөөтэй боллоо

2015 оны 08 сарын 04      0      2455

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах “Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв” төрийн бус байгууллага Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд ариун цэврийн жишиг өрөө тохижуулж өглөө. Уг ариун цэврийн өрөө нь иргэний барилгын MNS-6055:2009 стандартын шаардлага хангаснаараа давуу аж. 

“Мamy poko” төрөх эмнэлгүүдийг тохижуулж байна

2015 оны 08 сарын 04      0      2529

“Таван богд” групп нь “Мamy poko” брэндийнхээ хэрэглэгчид рүү чиглэсэн хүмүүнлэгийн олон арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгвэл тус компанийнхан энэ жил Нийслэлийн I амаржих (“Өргөө”), II төрөх (“Хүрээ”), III амаржих (“Амгалан”) газар, ЭХЭМҮТ-ийн зайлшгүй шаардлагатай засвар, тохижилтын ажлуудыг санаачлан, хийхээр болжээ. Эхний ээлжинд тэд ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн цахим бүртгэл, хүлээлгийн танхимыг иж бүрэн...

Халхгол сумын тариаланчид хөрсөнд ээлтэй тоног төхөөрөмж ашиглаж эхэлжээ

2015 оны 08 сарын 04      0      2346

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэрэглэж буй техник тоног төхөөрөмжийг суртачлах, импортлогчдийг тариаланчдад танилцуулах сургалтыг Дорнод аймгийн Халхгол суманд зохион байгууллаа. Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн 70 гаруй хувийг хангадаг тус суманд болсон уг үзүүлэх сургалтад зургаан сумын хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, тариаланч, техник импортлогчид оролцжээ. “Алтай” группийн үйлдвэрлэлийн паркийг түшиглэн зохион байгуулсан уг арга...

48 хүүхдийг зусланд үнэгүй амраажээ

2015 оны 08 сарын 04      0      2054

Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн, Баяндун, Дашбалбар, Булган, Матад, Чойбалсан сумын 6-17 насны 48 хүүхэд аймгийнхаа Засаг даргын дэмжлэгээр “Энх” зусланд долоо хоног үнэ төлбөргүй амарчээ. Тэднийг амрах хугацаанд нь тусгай хөтөлбөр боловсруулан хүүхэд бүрийг хөгжүүлж, оролцох эрхийг нь хангаж ажиллажээ. Тодруулбал, “Номт ундарга” сургалтын төвийнхөн хүүхдүүдэд хятад хэл зааж, “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд “Эх орон дөрөв”,...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй