Хэнтий аймаг Жин Жөү хоттой хамтран ажиллана

2015 оны 08 сарын 10      0      2843

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар тэргүүтэй албаны хүмүүс ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, БНХАУ-ын Ляо Нин мужийн Жин Жөү хотод ажлын айчлал хийгээд иржээ. Тэрбээр Шилийн гол аймаг, Улаанхад, Түн Ляо хот болон Монгол Улсын зүүн бүсийн аймаг хоорондын “3+3” бүс нутгийн хамтын ажиллагааны анхдугаар чуулга уулзалтад оролцсон нь энэ аж. Ж.Оюунбаатар “Монгол Улсын Засгийн газар Хэнтий аймгийг зүүн бүсийн аялал жуулчлалын төв болгох шийдвэр гаргасан. Манайх түүх соёлын дурсгалт...

Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх цагийн хуваарийг гурав хоног хязгаарлажээ

2015 оны 08 сарын 10      0      2844

Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 7-9-нд Их түмэн санаачилгын Зүүн хойд Азийн орнуудын орон нутгийн хамтын ажиллагааны хорооны гуравдугаар форум зохион байгуулагдсан юм. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Цагдаагийн газар Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний цагийн хязгаарыг 6-9-нд 08.00-22.00 цаг хүртэл ажиллуулах санал гаргасныг аймгийн Засаг дарга дэмжин, дорнодчууд гурван...

“Хог bucket challenge”-д ЭМСЯ-ныхан нэгдлээ

2015 оны 08 сарын 10      0      2576

Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн 40 гаруй албан хаагч “Хог bucket challenge”-д нэгдэн, Баянзүрх дүүргийн XIV хорооны гэр хорооллын нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэлээ. Тус хороо нь нам дор газар байрладаг учир үер усанд амархан автдаг, хөрсний бохирдол ихтэй гэнэ. Тиймээс тэд ил хог хаягдлыг нь цэвэрлэснээс гадна хөрсийг ариутгаж, айлуудын бохирын цооног, жорлонг халдваргүйжүүлсэн...

Оношилгооны түргэвчилсэн арга нэвтрүүлснээр сүрьеэг хоёр цагийн дотор шинжилж байна гэв

2015 оны 08 сарын 06      0      2923

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг Непаль улсын сүрьеэгийн тархалтын судалгааны багийнхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Манай улс сүрьеэгийн өвлөлөөрөө ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн 37 орноос эхний дөрөвт ордог. Ядуурал, шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хүн амын дундах тамхины хэрэглээ өндөр байдгаас энэ өвчин хүн амын дунд тархахад нөлөөлсөөр байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн үндэсний лавлах лабораторид эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оношилгооны...

Даатгуулагчийг урамшуулах үзлэг, шинжилгээнд 23401 хүн хамрагджээ

2015 оны 08 сарын 06      0      2462

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах журмыг шинэчлэн баталж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн, дараалсан гурван жил Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний төлбөр гаргуулаагүй иргэдийг урамшуулсан. Уг ажлыг 2014-2015 онд зохион байгуулж дууслаа. Хүн амын өвчлөлийн судалгаанд үндэслэн, даатгуулагчийн урамшууллын оношилгоо, шинжилгээг ерөнхий, харшлын, хавдрын гэсэн гурван багцад хуваан, иргэд эдгээр багцаас сонгож,...

Түлэнхий тасгийн өвчтөнүүдэд сэлбэх цус алга

2015 оны 08 сарын 06      0      2555

ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт өдөрт 50-80 хүн байнгын хэвтэн эмчлүүлдгээс тэдний 80 орчим хувь нь 0-5 насныхан байдаг. Сүүлийн жилүүдэд түлэгдэлт ихссэнтэй холбоотойгоор сэхээн амьдруулахын өрөөнүүд нь өдөрт арваас доошгүй үйлчлүүлэгчтэй өнжих болсон гэж тус тасгийнхан хэллээ. Түлэгдсэн өвчтөнүүдэд нэн шаардлагатай эмчилгээ нь алдсан шингэнийг түргэн нөхөж, хордлогыг нь хурдан тайлах явдал. Өөрөөр хэлбэл, шингэн алдсан, арьсаа нөхүүлсэн хүмүүст уураг, цус, цусан...

Япон улс руу зорчих визийн нөхцөлийг хөнгөвчиллөө

2015 оны 08 сарын 06      1      2864

Япон улсын Засгийн газраас манай улсын иргэдэд гурван жил хүртэлх хугацаатай (нэг удаа 15 хүртэлх хоног) олон удаагийн виз олгох шийдвэр гаргасан байна. Үндэсний энгийн болон энгийн цахим паспорт эзэмшигчдэд хамаарах энэхүү шийдвэр нь энэ сарын 10-наас эхлэн хүчин төгөлдөр болох юм. Уг шийдвэр Япон улс руу зорчих монгол жуулчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих явдлыг идэвхжүүлэхэд өндөр ач холбогдолтой аж.

Даатгалын актуарчийн журмыг шинэлчэн баталлаа

2015 оны 08 сарын 06      0      2692

Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улсын даатгалын салбарын мэргэжлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, даатгалын компаниудын хураамжийг актуар тооцооллыг үндэслэн бодитой тогтоох, нөөц сан бүрдүүлэхэд түлхэц болох, хяналт тавих зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгожээ. Ингэхдээ хорооныхоо 2007 оны 212 дугаар тогтоол болох “Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, актуарын стандарт үнэлгээ болон хяналт, шалгалт хийх, тайлан гаргах журам”-ыг шинэчлэн...

Хушаат сумынхан цахилгаан эрчим хүчний шугамаа шинэчилж байна

2015 оны 08 сарын 05      0      3128

Сэлэнгэ аймгийн Хушаат сумынхан цахилгаан эрчим хүчний шугамаа шинэчлэх зорилгоор 2014 онд “Орхон” хороололд 35 кВт-ын дэд станц шинээр барьсан. Тэгвэл энэ ажлын хүрээнд 2015 онд “Ишгэнт” хороололдоо 35/0.4 кВт-ын дэд станцын модон хийцийг төмөр хийцээр шинэчлэх ажил хийжээ. Өдгөө “Орхон”, “Ишгэнт” хорооллын модон тулгууртай шонг төмөр бетон шонгоор сольж, сиф кабель татах ажил хийж байна.

Багийн эмч нар унаатай боллоо

2015 оны 08 сарын 05      0      2760

2015 онд ховдчууд эрүүл мэндийн салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийхээр төсөвтөө тусгаад буй. Улсын төсөв болон бусад төсөл, хөтөлбөрийн дэмжлэгээр тэд Булган сумын Нэгдсэн эмнэлийн барилгыг шинээр барих бол Үенч сумынхыг өргөтгөж, Мөст, Дуут сумын эмнэлгийг засах гэнэ. Мөн БОЭТ-ийн Оношилгооны төвийн барилгыг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барихаар саяхан шав тавиад буй. Мөн аймгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангаас БОЭТ-ийн гаднах талбай, гудамжийг тохижуулахад...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй