П.ОЮУНЦЭЦЭГ: Ахлах ангийн сурагчид болон оюутнуудын дунд заг хүйтэн, тэмбүү их байгаа

2015 оны 09 сарын 02      6      11219

Тэмбүү даамжирвал эцэстээ эзнийхээ хамрыг “залгидаг”, айхтар өвчин. 1930-аад оноос хойш зах зээлийн нийгэмд шилжих хүртэл Монголд тэмбүүтэй хүний хамар “унасан” тохиолдол гараагүйг эмч нар хэлдэг. Харин 1990-2014 онд ийм байдлаар хамар нь “тасарсан” хүн нэг хоёроороо бүртгэгдэх болжээ. Тэгвэл энэ онд тэмбүүгийн уршгаар таван хүн хамраа “тавиад туучихжээ”, халаглахад ч багадмаар. “Өнөөдөр” сонин “Улаан тарианы үе эргэн...

С вирус шинжлэх лабораторуудыг удахгүй зарлана

2015 оны 08 сарын 31      0      3344

Монголд гепатитын халдвартай 700 мянга гаруй хүн бий гэх албан бус статистик байдаг. Үүний 450 мянга нь элэгний С вирустэй.  Эрүүл мэнд, спортын яамныхан С вирусийг эмчлэх харвони эмийг ирэх сарын сүүлчээр Монголд оруулж ирэхээр болоод буй. Харин иргэд элэгний В, С вирусээ харьяа дүүргийнхээ эмнэлэгт, орон нутгийнхан аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хандан, шинжлүүлнэ. Хэрвээ С вирустэй нь тогтоогдвол ХӨСҮТ, Улсын I, II, III төв эмнэлэг, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгтээ хандан бүртгүүлэх...

Улаанбаатарт сүрьеэгийн тархалт өндөр байна

2015 оны 08 сарын 31      0      3139

ЭМСЯ хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоохоор хоёр дахиа судалгаа хийж буй. Уг судалгааг Засгийн газар, “Глобаль” сангийн дэмжлэгээр, ДЭМБ-ын арга зүйгээр хоёр жил явуулах юм. Судалгаанд нийслэлийн найман дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сум, нийт 98 нэгжээс 49 мянган хүн хамруулахаар төлөвлөөд буй. Одоогийн байдлаар томоохон хот, суурингуудын 78 нэгжид 40 мянган хүнийг үзлэгт хамруулснаас нийслэлийн хүн амын дунд сүрьеэгийн тархалт...

Энхийг сахиулах ажиллагаанд эх барих эмч нар анх удаа оролцоно

2015 оны 08 сарын 30      0      3179

БНСУ-ын Чунбуг их сургуулийн “Мо-Тэ-Ань” эмэгтэйчүүдийн эмнэлэг төлөөлөгчийн газраа нийслэлийн “Өргөө” амаржих газарт нээлээ. Үүний хүрээнд “Мо-Тэ-Ань” эмнэлгийнхэн манай эмч нарт эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын шинэ технологи нэвтрүүлэхээс гадна дөрвөн эмчийг Чунбуг их сургуулийн эмнэлэгт гурван сар сургаж, мэргэжлийг нь дээшлүүлэхээр болжээ. Дашрамд өгүүлэхэд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор Монгол Улсын баг Хойд Суданыг зорьсон....

Нурууны мэс заслын иж бүрэн багаж, хэрэгслээр хангав

2015 оны 08 сарын 30      0      3254

Хэдхэн сарын дараа Монголд мэдрэлийн мэс заслын алба үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой тохионо. Гуравдугаар эмнэлгийнхэн өнгөрсөн хугацаанд тархи, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд дагнан гүйцэтгэж ирсэн. Энэхүү ойгоо угтан тус эмнэлгийн захиргаа Мэдрэлийн мэс заслын тасгаа нурууны хагалгааны иж бүрэн багаж, хэрэгслээр хангав. Эдгээр нь стандартын шаардлага хангасан, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “B Braun”...

ЗАСАГ МӨНГӨӨ ӨГДӨГ БОЛЖЭЭ, БАРИЛГЫНХАН ОДОО БАЛЛАХ ВИЙ

2015 оны 08 сарын 28      0      4506

Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд сугалаа шодно. Сонгосон байршилдаа газартай болохын тулд дахиад л аз хэрэгтэй. Төгрөгийн ханш унасан, нүүрс үнэгүйдсэн, зэсийн үнэ доошилсон, эдийн засаг уруудсан. Хаа сайгүй л болохгүй бүтэхгүйн туйл. Ганц цагаан мэдээ нь энэ онд эмнэлгийн нэг ч барилга царцаагүй юм байна. Өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгөөр он дамжуулан барьж байсан нийт 38 объект (2010 онд эхэлсэн тав, 2011 онд 18, 2012 онд 15) царцсан байв. Харин...

Герман эмч нар 6000 гаруй хүний шүдийг эрүүлжүүлжээ

2015 оны 08 сарын 26      0      4082

Германы Хил хязгааргүй шүдний эмч нарын нийгэмлэг нь хөгжил буурай орны хөдөөд явуулын болон суурин эмнэлэг байгуулан, тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Манай улсад тэд 2007 оноос үйл ажиллагаа явуулан, одоогоор 15 аймагт суурин 14, шүдний иж бүрэн явуулын 28 эмнэлэг байгуулаад байгаа аж. Тухайлбал, Төв аймагт  л гэхэд 2007-2013 онд 5500 орчим хүнд нүүр, амны нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үнэгүй үзүүлсэн байна. Тэгвэл Германы нарийн мэргэжлийн 32 эмчийн бүрэлдэхүүнтэй баг энэ сарын...

Тариаланчид буудайгаа комбайнаар солих боломж бүрдлээ

2015 оны 08 сарын 26      0      3969

Өнөө жил ган гачиг тохиож, бид нийт ургацынхаа 46.3 хувийг алдах нь нэгэнт тодорхой болсон. Үлдсэн үр тариагаа үлдэгдэл, хорогдолгүй хураахын тулд техникийн хүч нэн хэрэгтэй болсон энэ цагт Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан 51 комбайн оруулж ирснийгээ тариалан эрхлэгчдэдээ бага хүүтэй, урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр олгож эхэллээ. Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын гэрээний хүрээнд бага оврын 8400 трактор, 253 хадуур, тармуур, анжис урд хөршөөс авчирч, малчид болон тариаланчдад...

Ч.Мөнгөндалай Дорнодын хилийн зурваст хүрчээ

2015 оны 08 сарын 25      0      3229

Х үсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл саад болохгүйг харуулж яваа Ч.Мөнгөндалайг танихгүй хүн ховор. “ Залуу дугуйчин ” клубын гишүүн тэрбээр эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөр сөн сарын 9-н д гарсан юм. Өдгөө аяллынхаа  44 дэх хоногт тэрбээр 2000 орчим км зам туулан ,   Дорнод аймг ийн хилийн 0104 дүгээр багана дээр очоод бай гаа гэнэ .  Т үүний очсон газар бүр т МЗХ - ны салбар, аймгийн...

“Нарантуул” зах орчмын хөрс 2.9-7.3 сая нянтай

2015 оны 08 сарын 25      0      3066

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд “Хог bucket challenge” аянд нэгдэж, Баянзүрх дүүргийн XIV хорооны гэр хорооллын гудамж, талбайг цэвэрлэсэн. Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд “Нарантуул” захын ойролцоох газрын хөрснөөс гурван хэсэг дээж авч, лабораторид шинжилсэн хариугаа гаргажээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд тус газрын ойролцоох хөрс хүнд металлын бохирдолгүй ч гадарга нь хог хаягдлаас үүдэн нянгаар дүүрсэн байна. Нэг гр хөрсөнд агуулагдах...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй