Махны экспорт нэг жилээр хойшилж магадгүй

2015 оны 11 сарын 05      0      1703

Хятад-Монголын хамтарсан үзэсгэлэн худалдааны үеэр БНХАУ манайхаас зургаан тэрбум юанийн мах экспортлохоор гэрээ байгуулсан. Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сард тус улсын Хилийн хяналт, шалгалт, хорио цээрийн газрын эрсдэлийн үнэлгээний баг манайд 10 хоногийн хугацаанд ажилласан юм. Тэд мах, махан бүтээгдэхүүн экспортлохын тулд баруун болон төвийн бүсэд эрсдэлийн үнэлгээ хийхдээ мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрүүдийг хянан магадалж, экспорт, импортын нөхцөлөө тохиролцжээ. Харамсалтай нь...

“Малчны лавлах 109” ажиллаж эхэллээ

2015 оны 11 сарын 05      0      1888

Малын хулгай, гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн “Малчны лавлах 109” тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ. Тус лавлах нь бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй бөгөөд 24 цагийн турш ажиллах юм. Түүнчлэн малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулна. Мөн хөдөө аж ахуйн биржээр арилжаалж буй...

Анагаахын төв номын сан долоон давхар болж өргөжлөө

2015 оны 11 сарын 05      0      2013

Анагаах ухааны төв номын сан бууриа сэлгэж, хэрэглэгчдэд ая тухтай, бие даан суралцах орчин нөхцөл бүрдүүлэх номын шинэ өргөөтэй боллоо. Долоон давхар, 150.000 гаруй номтой эл өргөөнд АШУҮИС-ийн харьяа таван сургуулийн оюутан, судлаач, багш нарт 718 суудал бүхий уншлагын зургаан танхим, 50 компьютертэй интернет өрөө, 17 суудалтай цахим номын сан, 56 хүн зэрэг суух эрдэм шинжилгээний танхим, 42 суудалтай гадаад уншлагын болон 46 суудалтай тогтмол хэвлэлийн танхимаар үйлчлэхэд бэлэн болжээ....

Зорилтот бүлгийн 1600 өрх тус бүрт нэг тонн нүүрс тарааж байна

2015 оны 11 сарын 05      0      1767

Айл өрх, албан байгууллагууд өвлийн бэлтгэлээ базааж буй энэ өдрүүдэд Төв аймаг руу нүүрс ачсан цуваа хөдөллөө. Тус аймгийн зорилтот бүлгийн 1600 өрхийг нүүрсээр хангаж, өрх бүрт нэг нэг тонн нүүрс өгөх “Гэр дулаан бол сэтгэл дулаан” төслийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Энхболд санаачлан хэрэгжүүлж буй нь энэ аж. Төслийг “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллага, “Петро коал” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа гэнэ. “Петро коал” ХХК-ийн...

ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКЭЭР өдөрт 700-800 хүүхэд үйлчлүүлж байна

2015 оны 11 сарын 05      0      2296

Манай орон эрс тэс уур амьсгалтай тул улирлын чанартай өвчин элбэгтэй. Зун гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин ихэсдэг бол өвөл нь ханиад, томуу сална гэж гонж. Жил бүрийн өдийд эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, том жижиггүй ханиаданд дарлуулдаг. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн зөвлөх поликлиникт очиход энд тэндгүй хүүхдүүд уйлж, тасаг бүрийн өмнө уртаас урт дараалал үүсчээ. “Манай хүү дөрвөн настай. Ханиад хүрээд эдгэдэггүй. Эмнэлгээр олон хоног явж байна....

Баянгол дүүрэгт хүүхдийн цогц эмнэлэг үүдээ нээлээ

2015 оны 11 сарын 03      0      2526

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор ханиад томуу дэгдэн, эмнэлгүүдийн ачаалал ид эхэлж байна. Ийм үед нийслэлд нэгэн сайхан үйл явдал боллоо. Баянгол дүүрэг Эрүүл мэндийн VII төвийн хуучин барилгаа Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр засаж, тохижуулан Хүүхдийн иж бүрэн эмнэлэг болгон өнөөдөр хүлээлгэн өгөв. Нийт 500 орчим сая төгрөгөөр тоног төхөөрөмжийг нь шинэчилж, 140 ортойгоор ашиглалтад оруулж буй нь энэ. Нийслэлчүүд ийн 32 жилийн дараа хүүхдийн өвчнийг цогц оношилж, эмчлэх...

Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрч байна

2015 оны 11 сарын 03      0      1876

Нэг хөл нь шороонд, нөгөө нь шоронд байдаг гэх, хамгийн эрсдэлтэй мэргэжлүүдийн нэгд сэтгүүлч ордог. Үргэлж сайн, муугаар хэлүүлдэг ч бид гал түймэр, үер, зуд, гэмт хэрэг, халдварт өвчнөөс эхлээд улс төр, эдийн засаг, уул уурхай, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хаана өрнөж байна, тэнд үзэг, дэвтэртэйгээ очиж, төр, ард түмний гүүр байх чин үүргээ хэзээ ч орхигдуулж байгаагүй. Гэтэл сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийг үг, үйлдлээр гутаан доромжлох, айлган сүрдүүлэх, гэр бүлийн хүнийг нь...

2005-2015 онд нийт 375 сэтгүүлчийн эрхийг ноцтой зөрчжээ

2015 оны 11 сарын 02      0      2890

Нэг хөл нь шороонд, нөгөө нь шоронд байдаг гэх, хамгийн эрсдэлтэй мэргэжлүүдийн нэгд сэтгүүлч ордог. Үргэлж сайн, муугаар хэлүүлдэг ч бид гал түймэр, үер, зуд, гэмт хэрэг, халдварт өвчнөөс эхлээд улс төр, эдийн засаг, уул уурхай, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хаана өрнөж байна, тэнд үзэг, дэвтэртэйгээ очиж, төр, ард түмний гүүр байх чин үүргээ хэзээ ч орхигдуулж байгаагүй. Гэтэл сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийг үг, үйлдлээр гутаан доромжлох, айлган сүрдүүлэх, гэр бүлийн хүнийг нь заналхийлэх,...

Миний од

2015 оны 11 сарын 01      2      4413

Дутаж байна. Үгүйлж байна. Маш их санаж байна. Жил бүрийн өдийд бүр ч их гансарч, ганцаардалд хүлэгдчих юм. Үйлийн үр гэхээс өөр өөдтэй тайлбар олддоггүй энэ ертөнцөд тэмүүлэвч үл хүрэх тэртээ тэнгэрээс намайг харж хандаж, хамгаалж өмгөөлж буйг тань мэднэ ээ, аав аа. Эцсийн амьсгалаа татаж байх тэр агшинд ч та минь хайрласаар л байсан. Хир халдаалгүй хайрлан өсгөсөн он жилүүдийн өдөр бүрийн тоогоор дэргэд тань байж үнсүүлмээр. Өвөр дээр нь суугаад өөр хэн нэгний тухай алтан хошуу...

Амиа бодоорой

2015 оны 10 сарын 30      0      2934

“Бурхан таныг сэлбэггүйгээр бүтээсэн тул эд эрхтэнээ хайрла” гэж юутай үнэн үг болохыг хүмүүс энэ ертөнцөөс буцахдаа л ухаардаг юм шиг ээ. Магадгүй монголчууд үхэхээс, өвдөхөөс айдаггүй учраас өөртөө тийм хайнга ханддаг байх. Зүрх, судасны эмгэг, төрөл бүрийн хавдар, харвалтаар нас барж буй хүмүүс өвчнөө эмчлүүлэхгүй тартагт нь тултал явчихаад эмчид ханддаг болохыг олон судалгаа харуулдаг. Өөрөөр хэлбэл, үхэхдээ л эмчээс аврал эрдэг гэсэн үг. Хэнэггүй гэхэд хэтэрсэн энэ...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй