Элэгний С вирусийн эм нөгөөдөр ирнэ

2015 оны 11 сарын 18      0      2150

Элэгний С вирусийн эм “Харвони” нөгөөдөр гэхэд ирнэ гэж холбогдох албаныхан хэллээ. Энэ жил 1600 хүн (4800 фл буюу нэг курс нь гурван фл)-ийг уг эмчилгээнд хамруулах бол 2016 онд 6400 хүнд хүрэлцэхүйц эм импортлох төлөвтэй байна. Курс эмийн үнэ (Нэг сарынх нь 28 ширхэг, нэг хайрцаг бөгөөд гурван сар ууж байж курс болох юм) 1200 ам.доллар тул ирэх онд монголчууд 7.6 сая доллар буюу 15.3 тэрбум төгрөгийг С вирусийн эмэнд зарцуулах тооцоо гарчээ. “Иргэд эмийн үнийн ядаж 30...

Эрүүл тоног төхөөрөмжүүд ЭМНЭЛЭГТ ҮХЭЖ БАЙНА

2015 оны 11 сарын 18      7      3324

Манайхан төсөв мөнгө байхгүй, хямарлаа гэх хэрнээ олон сая, тэрбум төгрөгөөр эмнэлгийн тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл авчихаад хав дарчихдаг. Бас л сонин улс шүү. Үе үеийн төр баригчид салбарч ноорсон эрүүл мэндийн салбарт улс төрийн тоглолт хийж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж ирсний гай энэ. Үүний “хүчинд” өчнөөн өвчнийг оношилж, эмчлэх хүчин чадалтай машинууд эм, уралж бодисгүйн гачаалаас болоод хүний амь аврах үүргээ “умартчихаж”. ...

“Амгалан” станцын трасст газар нь орсон иргэдийн нөхөн олговрын хэмжээг тогтоов

2015 оны 11 сарын 16      0      2795

Баянзүрх дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутагт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан “Амгалан” дулааны станцын барилгын трасс болон нөлөөллийн бүсэд газар нь орсон иргэдийн нөхөх олговрын хэмжээг өчигдөр баталлаа. Мөн “Дэд бүтэц-Эрчим хүч” төслөөс хэрэгжүүлж буй “Амгалан” дулааны станцын дулаан дамжуулах 2ф 700 мм хос шугамын трасст газар нь орсон иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрыг тогтоосон юм. Дээрх бүтээн байгуулалтад...

Эрүүл мэндийн чиглэлээр 123 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олголоо

2015 оны 11 сарын 16      0      2651

Хувийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээг хууль, стандартад нийцүүлэн чанар, хүртээмжтэй явуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга А/864 дүгээр захирамж гарган 123 аж ахуйн нэгжид шинээр тусгай зөвшөөрөл эзэмшүүлэв. Эдгээр байгууллага холбогдох хуулийн дагуу, тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд эмчилгээ, үйлчилгээ эрхлэнэ. Тэднийг ерөнхийд Эрүүл мэндийн газар хариуцах бол үйл ажиллагаанд нь Мэргэжлийн хяналтын газар хяналт тавих аж....

Антибиотикийн мэдлэгийг дээшлүүлэх долоо хоног эхэллээ

2015 оны 11 сарын 16      0      2696

Сүүлийн үед янз бүрийн өвчин үүсгэгч нян, вирусүүд эмэнд тэсвэртэй болж буй тул ДЭМБ 2011 онд үүний эсрэг зургаан үндсэн чиглэл батлан, гишүүн орнууддаа анхаарлаа хандуулахыг уриалсан. Энэ дагуу 2014 оны Номхон далайн баруун бүсийн хорооны 65 дугаар чуулганаасаа жил бүрийн арваннэгдүгээр сарын 16-22-ныг Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх долоо хоног болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм. ЭМСЯ, ДЭМБ-тай хамтран, “Эмнэлгүүдэд хадгалж буй эмэнд нян вирусүүд дасахаас...

Нэгдүгээр эмнэлэгт МRI болон CТ суурилуулах гэж байна

2015 оны 11 сарын 15      0      2610

Монгол, Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх томоохон хэмжээний төслийн гэрээнд өнгөрсөн оны наймдугаар сард хоёр тал гарын үсэг зурсан. Хавдар судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тус бүр долоон сая еврогоор тоног төхөөрөмжийг нь шинэчлэх уг төсөл эхнээсээ ажил хэрэг болоод буй. Саяхан ХСҮТ-д хавдрын бүхий л оношилгоо, эмчилгээнд шаардлагатай аппарат, техник хэрэгслийг оруулж ирсэн бол өдгөө Улсын нэгдүгээр...

24 хүн тутмын нэг нь эрүүлжүүлэгдэж байна

2015 оны 11 сарын 13      0      2910

Үйлдвэрлэгч, түгээгч, худалдан авагч олшрон, сүлжээ болтлоо “хөгжсөн” архидалтыг иргэний нийгмийн байгууллагууд тогтоож хүчрэхээ больсон гэж өчигдөр болсон “Архигүй Монгол” чуулганы үеэр холбогдох албаны хүмүүс онцлов. 2003 онд 10 мянган хүн тутмын 2.09 хувь нь гашуун ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний өвчтэй болсон бол 2013 онд энэ тоо 12.21 хувьд хүрч нэмэгджээ. Мөн нойр булчирхайн цочмог болон бусад үрэвсэлтэй өвчтөний тоо ч 2.9 дахин олширсон байна....

ЭМС-ын сайдын үүргийг Шадар сайд Ц.Оюунбаатарт түр хариуцуулав

2015 оны 11 сарын 10      0      1940

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж буй. Болсон үйл явдалтай холбоотойгоор тэрбээр өнгөрсөн баасан гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн. Тэгвэл Ч.Сайханбилэг сайд энэхүү хүсэлтийг нь хүлээн авч, Монгол Улсын Ерөнхий сайдын Үүрэг хариуцуулах тухай  2015 оны арваннэгдүгээр сарын 9-нд 218 дугаар тоот захирамж гаргасныг ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд өнөөдөр ЭМСЯ-ныханд танилцууллаа. Засгийн газрын тухай...

Эмэгтэй хүнээр халамжлуулах гэж авч суудаггүй. Хайрлах гэж хажуудаа байлгадаг

2015 оны 11 сарын 08      2      3588

Жүжигчин Г.Алтаншагай гэхээр нэг дүр нь санаанд тод буудаг юм. Зузаан ултай хар гутал, ногоон хувцастай тайзан дээр гарч ирээд өөрийгөө “Улсын тэргүүний уран сайханч Алтаншагай” гэж зарладаг даа. Оюутан байхаасаа л олны хайрыг ингэж татсан залуу өдгөө Мөрөөдлийн театрыг толгойлж, тайз, дэлгэцийн олон уран бүтээл туурвиж, олны хүндэтгэл хүлээгээд буй. Түүнтэй уулзахаар Төмөр замын соёлын ордныг зорив. Г.Алтаншагай өрөөндөө юм бичээд сууж байна. Ханандаа анхны...

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН НОМЫН ШИНЭ ӨРГӨӨТЭЙ БОЛЛОО

2015 оны 11 сарын 06      0      5640

Анагаах ухааны төв номын сан бууриа сэлгэлээ. Хэрэглэгчдэд ая тухтай, бие даан суралцах орчин нөхцөл бүрдүүлэх номын шинэ өргөө нь өчигдөр ашиглалтад орсон юм. 150.000 гаруй номтой эл өргөөнд АШУҮИС-ийн харьяа таван сургуулийн оюутан, судлаач, багш нарт 718 суудал бүхий уншлагын зургаан танхим, 50 компьютертэй интернэт өрөө, 17 суудалтай цахим номын сан, 56 хүн зэрэг суух эрдэм шинжилгээний танхим, 42 суудалтай гадаад уншлагын болон 46 суудалтай тогтмол хэвлэлийн танхимаар үйлчлэхэд...

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг...    » Дэлгэрэнгүй