Эмч нар Эрүүгийн хуулийг эсэргүүцэн, жагслаа

2016 оны 04 сарын 26

 “Шоронжсон хуулиа эргүүлэн тат”, “Шүүгч нарын цалин таван сая, эмч нарынх 500 мянга”, “Ажиллах орчин нөхцөлөө сайжруулчихаад хариуцлагаа чангатга”, “Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 15.1 дэх заалтыг эерүүлж өгнө үү” гэсэн уриа лоозон барьсан эмч, ажилтнууд өнөөдөр 13.00-16.00 цагт төв талбайд жагсаал цуглаан зохион байгуулав. 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тэд ийн тэмцэж эхлээд байна. Тус хуулийн Тусгай ангийн 15.1-д “Эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, аминд санаатай хохирол учруулсан тохиолдолд эмчлэх эрхийг нь 1-3 жилээр хасах, 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хорих ял ногдуулна” гээд заачихсан. Харин эмч нар “Бид хүний амь, эрүүл мэндэд хэзээ ч санаатай хохирол учруулдаггүй. Учруулж ч байгаагүй. Тиймээс тус хуулийн заалтыг өөрчилж, ялын хэмжээг багасгахыг хүсэж байна” гэцгээж буй юм. 

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарт 47 мянган эмч, ажилтан ажиллаж буйгаас 31.756 нь эмнэлгийн мэргэжилтэн. Өнөөдрийн тайван жагсаалд 6000 гаруй эмч, ажилтан хамрагдаж байна. Мөн 21 аймагт 5000 орчим эмч нэгэн зэрэг жагсаж байгаа. Санаатайгаар хүний амь, эрүүл мэндийг хохироодог гэмт хэрэгтнүүдтэй биднийг адилтган үзсэн нь маш буруу юм. Тиймээс 2-8 жил хорих ялыг багасгуулах хүсэлтээ ХЗЯ-нд хүргүүлсэн. Нааштай хариу өгнө лээ. Хууль санаачлагчдыг УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, ял ногдуулах хугацааг багасгаж өгөхийг л бид хүсэж байна. Иргэд гайхаж магадгүй. Энэ олон эмч өвчтөнүүдээ хаячихаад талбай дээр юу хийж яваа юм бол гэж. Өнөөдрийн тэмцэлд шөнө жижүүртэй, өглөө буусан, амарч байгаа, орой ээлжинд гарах эмч, ажилтнууд ирээд байна. Мөн АШУҮИС-ийн салбар сургуулиудын төгсөх ангийн, удахгүй ажил дээр гарах оюутнууд ирсэн. Бид Засгийн газар, УИХ-ын холбогдох байнгын хороо, ЭМСЯ-нд албан бичиг хүргүүлнэ. Хэрвээ бидний тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдье. Зарим эмч “Эмчлэх эрхийн бичгээ салбарын яаман дээрээ аваачиж өгнө. Өлсгөлөн зарлана, ажил хаяна” гэлцэж байна. Хамаагүй ээ, эмч нарын асуудлыг шоронд ярина гэвэл бид ч дуугүй сууж чадахгүй” гэж ярьсан бол Монголын залуу мэс засалчдын холбооны тэргүүн, их эмч Д.Сэргэлэн “Манай эмч нарын цалин бага хэрнээ ачаалал маш их. Ажиллах орчин нөхцөл нь ч хүнд. Ийм байхад тэднийг яллах гэж улайрахын оронд хариуцлагыг нь арай өөрөөр сайжруулах арга олоосой. Залуус төгсөөд энэ салбарт ажиллахаас айж байна. Эцэстээ эмч, сувилагчгүй болчих вий” хэмээв. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.11.105 Emch naraas bolj hohirson hvmvvs zondool bgaa..hohirooson emch nar ni zvgeer l ajilaa hiigeed l bas busdiig dahin2 hohiroosoor l bga shv de.iim emch nariig l yllah ni zow. Tsalingaa harin nemvvltsgee2.tsalin ni nemegdwel harin awilgal awah ni gaigvi boloh blgvi emch nar minee. Shorond orohgvin tuld sain emch boltsgoo l doo.
112.72.11.105 Ymar muuhai ulsuud we?hvnii ami nasand hezee ch hohirol uchruulj bgaagvi geed ichihchgvi bichchijee....
103.229.123.142 Цагдаа хуулийнхнийг л иймэрхүү аргаар хуульчилмаар байгаа юм. Хэтэрхий хариуцлагагүй, хэлмэгдүүлдэг болоод байгаа юм да. Харьцаа нь байнгын зандарсан байдалтай
103.229.123.142 Emch nar ch adilhan sh de.bvgd l zandarsan ulsuud.
  • 2016 оны 04 сарын 27
89.24.97.71 Aldaa bitgii garga l da terend yagaad jagsaad bgn? Haldavart ovchboor uhej bga huuhdiin toloo jagsaach yadaj... Huuhduud uhej bhd oorsdiigoo l hamgaalaad yun zavtain. Yahiin tgd emchiin buruutai uildlees hunii ami ersduuleed Yamar ch hariutslaga tootsuulahgui bh sanaatai ishhh chaavaas da!!!!
202.70.44.116 санаагүй амь насанд хүрвэл ялгүй. Эмчилвэл бүр ч ялгүй юм биш үү. Цалин нэмэхээр жагссан гэтэл харин санаатай алаад бага ял авах асуудал байсан байна. ККК

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА