ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ЭМЧ НАРЫГ ЯЛЛАХ НЬ ЗӨВ БУРУУ

2016 оны 04 сарын 26

Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулахаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр жагсах гэнэ. Учир нь тус хуульд 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд өөрчлөлт оруулахдаа “Эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, аминд санаатай хохирол учруулсан тохиолдолд эмчлэх эрхийг нь 1-3 жилээр хасах, 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилийн хорих ял ногдуулна” гэж заасныг тэд эсэргүүцэж, 12 мянга гаруй эмч, ажилтан тэмцэхээр нэгдчихээд байна. Нийтээрээ ингэтлээ эсэргүүцэж, сүр бадруулах шалтгаан нь юу вэ. Тэд хуульд заасанчлан алдаа гаргаж, хүний аминд хүрдэг гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө. Хэн ч тэгж хардахаар байна.

Эмч нарын хариуцлагагүй, хайхрамжгүй, хэнэггүй байдлыг арилгаж, засахад энэ хууль харин ч хэрэгтэй. Өч төчнөөн хүний эрүүл мэнд, амиар “тоглочихдог” чадваргүй, хэнэггүй эмч эрүүл мэндийн салбарт нэг биш бий. Гэсэн ч тэдэнд ямар ч хариуцлага хүлээлгэж байгаагүйгээс ингэтлээ даварч, өнөөдөр жагсаал цуглаан зохион байгуулахдаа тулчихлаа. Алдаа гаргахгүйг хичээж, ажилдаа жаахан ч атугай сэтгэлтэй ханддаг сан бол ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжих Эрүүгийн шинэ хуулиас эмч нар ингэтлээ айж эмээх шаардлага, шалтгаан байхгүй баймаар.

Ямар ч ажил мэргэжлийн хүмүүс алдаа гаргадаг. Хариуцлагаа хүлээж, үүрэх нь зүй ёсных. Харин эрүүл мэндийн салбарт арай л өөр зарчим үйлчлээд байх шиг. Алдаа гаргасан ч “санамсаргүй” гэсэн үгээр халхавчлан, цалингийнхаа хувиар торгуулах төдийхнөөр хүний амь, эрүүл мэндийг үнэлчихэж боломгүй санагдана. Тиймээс 100 хувь эмчийн буруугаас болсон бол тэдэнд хуулийн дагуу хариуцлага үүрүүлэх нь зүйтэй. Яллах хангалттай шалтгаан ч байна.

Тухайлбал, 2013 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч дөнгөж төрсөн нярайг буцлам халуун усанд түлсэн, III амаржих газарт гурав дахь хүүхдээ хийсвэрээр төрүүлсэн Хонгорзул гэх эмэгтэйн хэвлийд хоёр метр орчим урт самбай хийгээд мартчихсан, мөн оны наймдугаар сард I амаржихад хоёр дахь хүүхдээ төрүүлсэн 25-хан настай бүсгүйн саванд бохир оруулснаар аминд нь хүрсэн, Сүхбаатар аймагт төрөхөөр эмнэлэгт хүргэгдсэн эхийн умдагных нь ясыг хугалснаас болж алхаж, гишгэж чадахаа больсон, I амаржихын сувилагч дөнгөж төрсөн нярайг ширээн дээрээс унагааж, магнай хэсгээр нь паар мөргүүлсэн, мөн тус амаржихад төрөхөөр очсон эхийг “Төрөх болоогүй байна” гэх шалтгаанаар гэр лүү нь буцаасны улмаас хүүхэд нь бүтэж, нас барсан зэрэг харамсалтай хэрэг ээлж дараалан гарч байсныг эргэн сануулъя.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хоёрдугаар ангийн сурагч 2013 оны аравдугаар сард эмч нарын хэнэггүй, хариуцлагагүйн гайгаар долоохон насандаа хөгжлийн бэрхшээлтэй болчихсон. Эрүүл саруул гүйж явсан Н.Энхбилэг охинд сургуулийнх нь эмч сахуу, татрангийн вакцин хийхдээ цусанд нь бохир оруулсны улмаас хөл, гараа тайруулсан. Гурван жил гаруй гадаад, дотоодын эмнэлгээр явж байж арайхийн эсэн мэнд үлдсэн дээ, хөөрхий охин. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурдахад, 2015 оны арваннэгдүгээр сард I амаржихад анхны хүүхдээ төрүүлэхээр очсон эх хүүхэдтэйгээ эндсэн.

“Ор байхгүй, төрөх болоогүй” гэж түүнийг буцаасаар хүүхэд нь дотроо бүтэж, 27-хон настай бүсгүй хорвоог орхисон юм. Шүүхийн шинжилгээгээр эмч нарын буруугаас болсон нь батлагдсаны дараа тус эмнэлгийн дарга талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйгаад асуудал намжив. Мөн оны арваннэгдүгээр сард II амаржих газарт хүндрэлтэй төрсөн эхэд шингэн сэлбэхдээ эмч нар цусны бүлгийг нь андуурсны улмаас амийг нь авч одох шахсан зэрэг эмгэнэлтэй жишээ мундахгүй олон юм. Бүгдээрээ биш ч гэсэн энэ мэт хүнд сурталтай, дээдсийг өргөж, доодсыг нүд үзүүрлэдэг, хэнэггүй, чадваргүй, шогийн зантай эмч нарыг зүгээр хараад сууж болно гэж үү. Хүний амь тоглоом биш.

Нэгэнт энэ мэргэжлийг сонгож, тангараг өргөсөн л юм бол алдаа гаргах эрх тэдэнд байхгүй. Харин ч алдаа гаргахгүй юм сан гэж мэрийхийн оронд жагсана, тэмцэнэ гэх тэдний өмнөөс нүүр улайж сууна. Өөрсдөдөө тийм их итгэлтэй, хүний төлөө сэтгэлтэй юм бол өч төчнөөн өвчтөнөө хаяад жагсах уу. Тэднийг “арьсаа” хамгаалах гээд тэмцэж байх зуур араар нь хүнд өвчтэй хүмүүс эндчих вий. Бодож үзээрэй, эмч нар минь.

Аливаа зүйл хоёр талтай. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагыг чангатгах нь зөв ч гаргалгаа нь буруу байна. Иргэн Дорж хүнд хутгалуулчихаад эмнэлэгт хандлаа гэж бодъё. Эмч бүхий л чадлаа дайчилсан ч шархаа даалгүй нас барчихвал яах вэ. Ийм тохиолдолд өвчтөний ар гэрийнхэн гомдол мэдүүлэхэд л эмч шууд ял үүрнэ. Харин Доржийг хутгалсан гэмт хэрэгтэн Эрүүгийн шинэ хуулиар хөнгөн ял эдлэхээр болов. Өөрөөр хэлбэл, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1-д хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлагатай адил хэмжээнд ял эдлэхээр заажээ.

Мөн хуулийн 10.1-д хүнийг санаатай алсан тохиолдолд 8-15 жил, харин эмч нар хүний эрүүл мэндэд болгоомжгүй байдлаар хохирол учруулах, эсвэл аминд нь хүрвэл эрүүгийн дээд ял сонсохоор байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь эмч нар санаатай хүн алдаггүй. Хэзээ ч санаатайгаар эрүүл мэндийг нь хохироодоггүйг бид мэднэ.

Өмнө нь эмч нарын хайхрамжгүй үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахдаа “Болгоомжгүй” хэлбэрт хамааруулдаг байсан бол одоо “Санаатай үйлдсэн гэм” хэмээгээд яллах гэж байна. Тэгсэн хэрнээ санамсаргүйгээр хүн мөргөөд алчихсан жолоочид хариуцлага тооцохдоо автомашин жолоодох эрхийг нь нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хасах эсвэл, 1-3 жил хорих ял эдлүүлэхээр (тэнсэх боломжтой) Эрүүгийн шинэ хуульд тусгажээ. Харин эмч нар ийм тохиолдолд эмчлэх эрхээ 1-3 жилээр хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгуулах, эсвэл 2-8 жил хоригдох ял эдлэхээр байгаа нь байж боломгүй хэрэг.

Эмч, ажилтнууд хариуцлагаас 100 хувь бултах гэсэндээ биш, “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, аминд болгоомжгүй хохирол учруулсан тохиолдолд оногдуулах эрүүгийн хариуцлагыг бусад төрлийн “болгоомжгүй” үйлдсэн гэмт хэргийн хариуцлагатай дүйцүүлж өгөөч” гэж хүсэж байна. Хуульч, шүүгч нарын хариуцлагыг сайжруулахын тулд цалинг нь нэмсэн. Харин эмч нарын хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд шорон руу явуулах нь яавч зөв гарц биш.

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа “Эрүүгийн шинэ хууль эмч нарт хатуурхсан. Гэхдээ ял эдлэхгүйгээр торгуулиад өнгөрч ч болох юм. Хамгийн гол нь эмч хэзээ ч “хүн ална” гэж боддоггүй. Харамсалтайгаар, санамсаргүй байдлаар алдаа гаргах тохиолдол бий. Харин үүнд хэзээ ч хатуурхаж болдоггүйг олон улсын жишиг харуулсаар байна. Өөрөөр хэлбэл, эмч нар өвчтөнийхөө төлөө 100 хувь хүч чадлаа дайчлахаа больдог. Жишээ нь, ямар ч мэс засал эрсдэлтэй. Элэг шилжүүлэн суулгаж буй 100 хүн тутмын 15 нь нас бардаг. Байж болох иймэрхүү хүндрэлээс болоод эмч нар шоронд орох нь утгагүй.

Чадалтай боловсон хүчнүүдээ шорон руу явуулаад байвал энэ салбарт сайн эмч үлдэх үү. Зүрхний шигдээс болсон хүнийг аврахын тулд хагалгаа хийнэ. Амьд гарах боломж нь 50 хувь л байдаг. Тэгэхээр ийм хагалгаа хийх гэж буй эмч юу бодох болж байна. Чадвараа 150, 200 хувь дайчилж байж өвчтөн амьдрахаар байсан ч мэс засал хийхээс татгалзана. Ингээд ирэхээр хамгаалалтын анагаах ухаан хөгждөг юм шүү дээ. Эмч амиа аргацаах, хэрэгт орохгүй байх төдий л тусламж, үйлчилгээ үзүүлдэг болно гэсэн үг. Эндээс хэн, юу ч хождоггүй.

Уг нь иймэрхүү асуудлыг дотооддоо шийддэг байх ёстой. Гэтэл ЭМСЯ-нд дотоод хяналт гэж юу ч алга. Хариуцлагагүй, санамсаргүй алдаа гаргадаг хүмүүстэйгээ хариуцлага яс тооцдог байсан бол ийм хууль гарахгүй байлаа. Эмч нарын хариуцлагыг байнга ярих ёстой. Гэхдээ шоронд биш” гэж саяхан нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүгийн шинэ хуульд хорих ялын хугацааг нэмсэн, тэнсэх боломжгүй болгосон. Торгууль ногдуулахаар болж буй нь энэ салбарын ажилтнуудад хүнд тусаж байна. Товчоор хэлбэл, эмч, эмнэлгийн ажилтнууд санаатайгаар хүний эрүүл мэндийг хохироож, амийг нь хэзээ ч хөнөөж байгаагүй. Гэтэл удахгүй хэрэгжих тус хуульд эмч нарыг хэтэрхий, хатуу яллахаар заачихлаа.

Цалингаас цалин, өр, зээлийн хооронд амьдардаг тэдэнд тоолоод өгөх 20 сая байтугай, хоёр сая төгрөг ч байхгүй. Хамгийн хатуу хуультай гэх БНХАУ эмч нарынхаа хайхрамжгүй, санамсар болгоомжгүй үйлдэлд хамгийн ихдээ гурав, ОХУ дөрвөн жил хорих ял оноодог. Харин манайх дэлхийд байхгүй, 2-8 жил хорих ял эмч нартаа тулгачихаад байгааг эсэргүүцэж байна” гэж ярив.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.36.165 tohirson arga hemjee abaach l geed baigaa shuudee.sanaatai hun alsantai adil yaliig emch nartaa uguh ni hargislal
202.170.71.163 Эмч нар хүний амь насыг хамгаалах гэж тангараг өргөсөн улсууд. Өвчин зовлон хамаг муу муухайтай л ноцолдож байгаа. Алдаа гаргалаа гэж гэсгээхээр шийдэж байгаа нь дундад зууны хуулиас ялгараад байх зүйл байна уу. Ер нь сонин хачин хууль их гарах юмаа. Дэлхийн хаана ч сайн дурын даатгал гэдэг байхад монголд л албан журмын даатгал ч гэх шиг.
103.26.194.43 Emch nar yadaj es zui hariltsaanii asuudalgui baisan bol ard irged bugd l emchidteigee niileed ene huuliig eserguitseh baisandaa. Emch nariin gol tom ALDAA bol hariltsaa shuuu. Uvchtung hun gej hardaggui uurlaj zagnaj baidag tiim daramt uvduj baigaa hund yamar tusah bol. Tsalindaa taaruulj ingej haritsdag gej zarim emch nar bichij baina. Tegvel iim tsalin ugdug gedgiig medeegui anh emch mergejil songoson gejuu ugui shdee. JOOHON SETGEL GARGAAD UVCHTUNGUU UZDEG BOLOOCHEE tegvel ter hahuul geed bgaa zuil setgeliin beleg boloh yumshdee.
202.9.40.82 Mэргэжлийн алдаа гаргахгүй байх орчинг бүрдүүлэхийг хичээх ба мэргэжлийн алдаа гарвал эрүүгийн хариуцлага хүлээлгэх буруу.
202.9.40.82 Mэргэжлийн алдаа гаргахгүй байх орчинг бүрдүүлэхийг хичээх ба мэргэжлийн алдаа гарвал эрүүгийн хариуцлага хүлээлгэх буруу.
202.9.41.119 Эрүүгийн хууль зөв энэ цаг үед хариуцлагыг нэмэгдүүлэхгүй бол тэдэнд ёс зүй гэж байхгүй Хүнийг гэх сэтгэлгүй эмч нарыг яадаж хуулиар хар уцлагатай болгох хүнийалтан амь тэдэнд огт сонин биш чадахгүй байж мөнгө нэхээстэй төрөхөд бол үнэн хүнд бна хөдөө араг түшээд төрүүлж бгаа эмээгээс муу бна мэдлэг муу мөртлөө харьцаа муу ялгаварлан гадуурхалтийн үйлчилгээтай энэ салбарт шинэчлэл хийх зайлшгүй болсонн
202.9.42.2 Эмч нар санаатай хүний амь хөнөөдөггүй гэнэ үү? Олон өвчтөнөө хортой тариа хийж алсан цуврал алуурчин эмч саяхан Англи-д баригдсан. Иймэрхүү эмч нарын санаатөй аллагын хэргүүд дэлхий даяар илэрч шийтгэл хүлээж байдаг. Монгол эмч болохоор хүн бус баахан амилсан бурхад юм байна л даа. Амилсан Бурхан байж болно. Гэхдээ 100 бурхан дотор 1 алуурчин орчихсон цохиж явах магадлалтай. 99 нь бурхан юм чинь 1 нь алаад л явж байг уу? Шийтгэх хууль байхгүй гэхээр
202.21.113.242 Setguul hid shig hudaldagdsan humuus bish shuu emch nar. Ta nar harin ugeeree hichneeen huniig sanaatai sanaandguigeeer alj bgaagaa medeh uu. Heden haltar tsaas uguhud l sn helj bsan hunee margaash muulaad bichij chadaj bga ta nar harin yamar ch uzel bodolgui archaagui novshnuud. Setguulhid bolon hevleliinhen oligtoihin bsan bol setgeltei bsan bol niitlel buree munguur gargaddaggui bsan bol ovchnoos uridchilan sergiileh talaar hangalttai surtalchilgaag ta nar mungu nehelgui hiideg u
104.228.158.165 emch, emnelegiin ajiltanuudiin hariutslagiig nemegduuleh, shaardlaga tavih, irgediig hun gj uzdeg bolgoh talaas ni anhaarah ni zuv bolovch eruugiin huuliar tedniig daramtlah ni buruu l daa. ted hichneen hicheegeed ch ur dun garahgui baih tohioldol bii, harin denduu hariutslagagui, hun uheh gej baihad haraad zogsdog, yu ch hiideggui tohioldol baidag, tiim ued ni hatuu shiitgeh heregtei. jishee ni ahiin ohin sharlaad halvartad hevteed, huuhed uhaangui bolchihood baihad ted yu ch hiigeegui, amisgaliin apparat ch zalgaagui, emch nar ni uruund ni orj ireegui, tiimerhuu baidlaar avilgal uguhgui bol hudulduggui humuust hatuu garaar uzeh ni zuv.
124.158.107.20 Хүний амь анстай холбоотой асуулыг тэгэд иргэний хуулиар шийдвэрлүүлэх юм уу??? Зун болж гадаа дулаарч байхад яасан гэсдэггүй хөлдүү толгойнууд вэ???
124.158.107.20 Таны хар
  • 2016 оны 04 сарын 26
124.158.107.20 Энэ олон эмч нар дотор янз бүрийн л хүн байгаа байх Гэхдээ эмч хүн хэзээ ч хүн алъя гэж боддоггүй, чадахаасаа чадахгүйгээ хүртэл хичээдэг. Харин энэ эрүүгийн хуульд та эмч л бол хүнд тусламж үзүүлж чадаагүй бол хорих заалт орсон байгаа. Жишээ нь шүдний эмч хүн жирэмсэн эмэгтэй ч юм уу осолд орсон хэн нэгэнд мэргэжлийн түвшний тусламж үзүүлж чадахгүй. Энэ тохиолдолд хариуцлага хүлээхээр заагдсан байгаа. Эмч л бол эмч гэдэг утгаар. Энэ бол яавч эрүүл заалт биш. Эмч нар үүнийг л эсэргүүцэж байгаа. Тэрнээс биш хариуцлагаас зугтаасандаа биш юм аа. 124.158.107.20 гуай та энэ заалтыг ойлгож байж хүний толгой гэсгээх гэж оролд.
  • 2016 оны 04 сарын 26

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА