Б.ЭНХТҮВШИН: ҮНЭН, С.ЗОРИГИЙН ХЭРЭГ ИЛЭРСЭН

2016 оны 04 сарын 22

1989 оны ардчилсан хувьсгал эхлүүлэгчид өдгөө төрд том албан тушаал хашиж буй. Харин тэдэнтэй мөр зэрэгцэн тэмцэж явсан, ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг, “Малыш” хэмээх Б.Энхтүвшин хаана, юу хийж байгаа гээч. Тэр одоо ч “хувьсгал” хийсээр яваа. Гэхдээ улс төрд биш, боловсролын салбарт. Монголд SAT (Subied test)-д бэлтгэж буй талаар дуулаад, өнгөрсөн жил “Хөгжлийг инженерчлэгч” клубийн хүүхдүүдтэй уулзсан юм.

Ямар арга барилаар, юу заадгийг нь сонирхоход тус клуб 18 сарын сургалтдаа 15 настай сурагчдыг элсүүлж, арванхоёрдугаар анги төгсөх жил нь гадаад руу сургахаар явуулдаг байв. Ерөнхий эрдмийн хичээлүүдийг нь 11 дүгээр ангид нь шахаад заачихдаг тул төгсөх ангидаа тэд зөвхөн TOFEL, IELTS, SAT-д л бэлддэг аж.

15-тай гэхэд бүгдийнх нь сэтгэлгээ “задарчихсан”, яг л томчууд шиг ярьж байсныг хараад багштай нь уулзахад доктор Б.Энхтүвшин (“Малыш”) угтсан. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил боловсролын салбарт, тэр дундаа хүүхдүүдийг цоо шинэ арга барилаар сурган, хөгжүүлж байгаа юм билээ. Түүнтэй улс төрийн талаар ч яриад амжив.

-SAT-ын шалгалт өгөгсдийг зөвхөн Америкт л бэлддэг гэж дуулсан. Та яаж яваад боловсролын салбарт ажиллах болов?

-Нэг мэдсэн 12 жил болчихож. Анх хүүхдүүдэд TOFEL зааж байхад амжилтад хүрнэ гэж нэг их найдаагүй. Дараахан нь Боловсролын хүрээлэнгийн докторууд “Хүүхдүүдэд англиар эсээ бичүүлж сургаач” гэж надаас хүссэн. Учир нь нөгөө мундаг шалгалтуудыг өгөхөд эсээ заавал бичүүлдэг. Тэр нь тийм ч амар биш санагдав. Эртний судар бичгүүдэд хуул, товчил, эш тат, холбо гэсэн байдаг. Хүүхдүүдийг эсээ бичүүлэх чадварт сургах эхний техник маань энэ байсан. Бүх сургалт бенч маркаас бүтдэг шүү дээ. Монголоор үүнийг арга зүй, учир зүй, хятадууд техник ба урлаг гэж томъёолдог. Эхлээд бичих, сэтгэхийг заана.

Тэд TOFEL гэж юу болохыг ч ойлгохгүй. Англи хэлний хичээл, эсвэл түвшин тогтоох шалгалт мэтээр ойлгодог байсан. Үнэн хэрэгтээ TOFEL бол 21 шинжлэх ухааны талаарх мэдээлэл агуулсан, чадвар тогтоох сургалт шүү дээ. Бусад нь хэлний түвшин тогтоох шалгалт байдаг. Хуулийн сургууль төгсөөд шууд хуульч болдоггүй. МУБИС төгссөн ч багшлах эрхийн шалгалт өгч байж багш болдогтой адил олон улсад мастер, докторантурт сурахын тулд заавал TOFEL өгдөг. БНСУ-д бол бакалаврын диплом бичихийн тулд эхлээд TOFEL-д өндөр оноо авах хэрэгтэй. Тэнцсэн нь диплом бичдэг.

Саяхан TOFEL-оор дэлхийд тэргүүлэгчдийг зарлахад БНСУ 87 оноогоор (институт) нэгдүгээрт, удаах байрт ОХУ (бие даан), тэгээд Вьетнам, Хятад, Япон эхний таван байрт орсон. Манай хүүхдүүд одоогоор япончуудтай эн зэрэгцэж байна. Охидын маань олонх нь 90 оноо авдаг. Удахгүй бид дэлхийд тэргүүлэх нь тодорхой. Монгол энэ утгаараа хөгжлийн зам руугаа орсон. Хээл хахууль, байгалийн бохирдол гэж асар их ярьж буй ч боловсрол нэн тэргүүлэх салбар шүү дээ.

2014 оноос хүүхдүүдээ SAT-д бэлдэж, 2015 онд 10 хүүхэд шалгалт өгөхөд Нью-Йоркийнхноос 100 оноогоор илүүрхсэн. Эдний дундаж оноо 1200, Америкийнх 1500 байдаг. Бид 1300 оноо авсан. Уг шалгалтыг жилд дөрвөн удаа авдаг. Хоёрхон оролдоод л АНУ-ын том хотоос дээгүүр гарчихлаа. Өнөө цагт сурагчид шалгалт өгөхөд сургууль үүрэг гүйцэтгэхээ больсон. Бидний мэдэх багш ч үгүй болж, тэднийг дасгалжуулагч гэж байна.

Хүүхдүүдийг урагш алхахад одоогийн сургалтын систем, бүтэц, багш нарын чадвар гээд боловсролын тогтолцоо тэр чигтээ тушаа болж байгаа. Харин бид хүүхдүүдэд эрх чөлөө, эрмэлзэл өгсөн. 1989 онд дэлхий даяар ардчилсан хувьсгал өрнөсөн бол өдгөө боловсролын салбарт ийм үе иржээ. Бид энэ цагт АНУ-тай хөл нийлүүлж, SAT өгч байгаа нь гайхамшигтай. Монголд дунджаар улсын сургуулиудын 200 хүүхдээс хоёр, хувийн сургуулиас 26 хүүхдийн хоёр нь л дээрх шалгалтыг өгөх чадвартай байдаг.

Энэ жил манай хүүхдүүд SAT өгөөд, 1500 оноо авсан. Ингэснээр АНУ-ын 63.000 сургуулийн нэг болж чадлаа. Монголд 750 сургууль бий. Тэдний нэг нь ч SAT-д бэлдэхгүй байна. Жил ирэх тусам шинэчлэгдэж, улам сонирхолтой болж байгаа. Хүүхдүүд нотлох баримтад тулгуурлан уншиж, бичих аргачлал сурч байна. Өнгөрсөн хугацаанд манай клубээс 220 хүүхэд АНУ-ын топ сургуулиудад тэтгэлгээр сурсан, одоо ч сурч байна.

-Танай клубийнхнээс гадна өөр олон хүүхэд гадаадад тэтгэлгээр сурахыг хүсэж, мөрөөдөж байгаа. Ерөнхий боловсролын сургуулиудыг SAT-ын шалгалтад бэлтгэх, сургалтын системд нь нэвтрүүлэх гэж оролдож байв уу?

-Бүгд эсэргүүнүүд. Өчнөөн ярьж, хөөцөлдөөд нэмэр болоогүй. Хэрвээ бүтчихвэл би боловсролын сайд болчихно шүү дээ (инээв). Боловсрол бол үнэнийг орлох ухаан, үнэн өөрөө оршин тогтнохын баталгаа. Өөрөөр хэлбэл, боловсрол нь танин мэдэхүйн шинжлэх ухаан. Шинжлэх ухаан нь дотроо байгалийн, нийгмийн гэж ангилагддаг. Байгалийн шинжлэх ухаан нь хэн нэгэн хүн юм бүтээгээд л байхад нийтээрээ үл тоодог хэрнээ үр дүнг нь болохоор хорвоо ертөнцөөрөө хүртдэг.

Тэгвэл нийгмийн шинжлэх ухаан гэдэгт бүгдээрээ оролцоод байхад л хамгийн муу шийдвэр гаргадаг. Тэгвэл АНУ, өөр олон улсад ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс шалгалт авахдаа “Та энэ хоёр шинжлэх ухааны хаана нь явж байна вэ” гэж асууна. Түүгээр гаргалгаа хийлгэн, ярилцаж, эсээ бичүүлдэг. Харин Монголд цөөн хэдэн юм үзэж, цээжлүүлээд тэрийгээ тест болгочихоод шалгалт гэж андуурдаг. Олон улсад сургалтын системүүд нь дандаа хөтөлбөр хэлбэртэй байдаг. Тухайлбал, 15 настай хүүхдүүд нь PISA-гийн шалгуур хангасан байх ёстой.

Өдгөө 64 орны 15 настай, нийт 620 мянган хүүхэд энэ хөтөлбөрийн дагуу суралцаж байна. Тэгвэл ахлах ангийнхны сургалтын хөтөлбөр нь STEAM хэлбэрээр явж байгаа. Шинжлэх ухаан, техник, мэдээлэл, математикаар дагнадаг гэсэн үг. Саяхан би “Математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль шинэ байрандаа орлоо” гэсэн мэдээ олж уншлаа. Гүнзгийрүүлсэн сургалттай гэх сургууль дэлхийн хаана ч байхгүй. Учир нь бүх сургууль гүнзгий байх ёстой. Тиймээс л манайх хоцроод байгаа юм.

Дээрээс нь математикийн 13 сэдэв байна. Задлан шинжлээд үзэхээр хавтгай, огторгуйн геометр, тест нь хаана ч байхгүй агууламжтай явж байх юм. Хамгийн харамсалтай нь хоёр сэдэв огт оргүй. Нэгдүгээрт, магадлалын онол судлахгүйгээр банктай хэзээ ч харилцаж чадахгүй. Хоёрт, статистик мэдэхгүйгээр үнэнийг тогтоож чадахгүй. Сургууль хүний амьдралд танин мэдэхүйн баяслын 10 хувийг л өгдөг. Энэ бүгдийг шалгадаг шалгуур нь SAT юм шүү дээ, уг нь. Би суралцах амжилтын тест гэж орчуулсан. Сургуулиараа, багштай хичээллэсэн хүүхэд SAT өгөөд 400-500, бие дааж бэлдвэл 800 оноо авдаг. 400 оноо авсан хүүхэд бүр сургуульд орж чадна. Харин 800 оноо авсан нь тэтгэлэг авдаг юм. Тэдний тэтгэлэг дээд сургуулийн багшийн цалингаас хэд дахин их гээч.

Энэ чадварыг гол төлөв эмэгтэй сурагчид эзэмшиж байна. Америкт систем сургалтад ухаалаг эмэгтэй авчирсан хүнд мөнгөн шагнал өгдөг. Тэнд 15-26 насны эмэгтэйчүүд нийгмийг удирдаж байгаа. Суралцах чадвар, биеэ авч яваа байдал, бусдад үлгэр дуурайл үзүүлэхүйц зэрэг нь тухайн сургуулийг өөд нь татаж буй учраас тэр. Гэтэл монгол сургуулиуд “чухлын өвчтэй” хүмүүсээр дүүрсэн. Тэд бол багш нар. Тэдний хажууд суралцах чадвартай бүсгүй хамаагүй дээгүүр үнэлэгдэж байна. Үүнээс үзвэл нийгмийн хамгийн үнэт баялаг нь эмэгтэй хүн болчихоод буй.

Сонгууль ойртож байна. Нийтээрээ хэрхэн яаж оролцох талаар хэлэлцэж байна. Хулгайч нарыг нэгэнт мэдсэн, таньсан. Одоо эмэгтэйчүүддээ төвлөр, тэднийг илүүтэй сонго. УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар сонгодог хэвээр байвал эмэгтэйчүүдийг олноор оруулъя гэж уриалмаар байна.

-Сонгууль гэснээс Д.Сосорбарам гавьяат саяхан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр “Шөнө унтаж байхад Америкаас “Мальш” над руу гурван удаа залгасан. “Ардчилсан холбооны 13-аас 10 нь л үлдэнэ. Нэг нь үхсэн, хоёр нь шоронд явна. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр С.Зоригийг алсан. Ойлгож байна уу, чи” гэсэн.” Малыш” бол жинхэнэ тагнуулч” гэсэн. Та үнэхээр тагнуулч байсан уу?

-Тагнуул гэдэг нь мэдээлэл, тодорхой үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт гэсэн гурван зүйлээс бүрддэг. Тагнуулч болохын тулд мастерын хэмжээнд сурч мэргэжил эзэмшин, докторантурт сурахдаа үнэлгээгээ авдаг. Төгс, шуурхай, алдах эрхгүй гүйцэтгэлтэй байх ёстой. Тэгэхээр би хэзээ ч тагнуулын байгууллагад ажиллаж байгаагүй. Цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Үйлдвэр, аж ахуйн газрууд мөнгийг хэрхэн угаадаг, эрх мэдлээ яаж урвуулж буйг судалдаг гэсэн үг. Харин Д.Сосорбарам гавьяат тагнуулыг магтах биш харааж, зүхсэн өнгө аястай ярьсан байсан.

Би хилийн цэрэгт дэслэгч цолтой, ахлах офицер байлаа. Гэхдээ миний цалин батальоны захирагчийнхаар бодогдоно. Харин ард түмэнд би Аюулаас хамгаалах яаманд орчуулагч гэж явдаг байсан. Яг нарийндаа 1979 онд Хятад, Оросын хооронд дайн дэгдэх нь тодорхой болж, Монголын хилийн цэргийн отрядуудыг армийн батальоны зохион байгуулалтад оруулж байлаа. Тухайн үед орос хэл сайн мэддэг учраас намайг офицер болгож, байлдааны сургуулилалт хүртэл удирдуулж байсан. Дайн болбол батальонуудыг захирах хэмжээнд гэсэн үг. Тухайн үед дивизийн захирагчийн цалин авч байсан.

Дараа нь батальонуудыг байлдааны дивизийн хэлбэрт оруулчихаад хотод ирж, Аюулаас хамгаалах яамны одоогийнхоор бол Хууль сахиулахын их суургуульд удирдах алба хашиж эхэлсэн. Гэхдээ мэдээлэлтэй ажиллахгүй. Дараахан нь Дотоод явдлын яамны академийг онц төгссөн ч их сургуульд багшлах нөхцөл бүрдээгүй. Аюулаас хамгаалах яамнаас гарахынхаа өмнө Хэнтийн Бор-Өндөрт эдийн засгийн төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл, Монголын валют хийдэг цорын ганц үйлдвэрийн эдийн засгийн үйл ажиллагааг хариуцаж байсан юм. Энэ үедээ Монголын анхны гүйцэтгэх ажлын сурах бичиг гаргасан. Одоо ч Хууль сахиулахын их сургуульд авлигатай тэмцэх чиглэлээр сургалтын аргачлал бичдэг. “Жамухын эрэлд” номыг маань мэдэх байх.

Үүнд авлигатай тэмцэх аргачлалуудыг мастер, докторын хэмжээнд хэрхэн, яаж судлахыг тодорхой заасан байгаа. Ингээд яривал би мэдээлэгч ч биш. Тэгээд ч тагнуул, мэдээлэгч хоёр ямагт зөв талд байдаг. Хоёрт, хуулийн дагуу эрх мэдэлтэй, мөнгө хөрөнгийг данснаас бус захиран зарцуулах эрхтэй. Тагнуул, туршуул үргэлж ялан дийлдэг. Харин би дийлэгдсэн. Навсайтлаа унасан. Энэ бүх үйл ажиллагааг Кремлиэс зохион байгуулсан шүү дээ.

Москвагаас тагнуулын групп ирж, МАХН-ыг аврах зорилготой байсан. Тэд чадсан. Гэхдээ 26 жилийн өмнөх бүтэц өнөөдөр худал ярьдаг, хулгай хийдэг болсон. Улс орноо худалдаж байна. Эцэст нь хэлэхэд, бид ардчилал болгож чадаагүй. Ардчиллаас урваж чадсан.

-Таныг С.Зориг агсантай ангийн найз байсан гэж дуулсан. Хэрэг нь илэрсэн ч гэж ярьж байна?

-Би энэ хэрэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хэзээ ч холбон ярьж байгаагүй. Миний хувийн үнэмшил байдаг юм. Тэр үүнд ямар ч хамаагүй. Харин нөгөө хүнийг нь хамаатуулаад ярьдаг шүү дээ. Малгайны асуудал байгаа. Хүн бүр л мэднэ. Би зүгээр л таамагласан төдий. Харин задаргаа, задлан шинжилгээг нь мэргэжлийн байгууллагууд хийх ёстой. Э.Бат-Үүл өөрийгөө С.Зоригтой сайн найзууд байсан мэтээр ярьдаг. Би ганцхан юм хэлье. Хэзээ ч найз байгаагүй. Харин С.Зориг бид хоёр 23 дугаар сургуулийн нэг ангид, хоёулаа даргын хүүхдүүд гэж дуудуулж явсан. Нийцэх, ярих юм ч ихтэй.

Хоёулаа оросоор ярьчихдаг, хамт бүсгүйчүүдтэй нийлнэ. Зөндөө дурсамж байдаг ч би энэ тухай яриад явдаггүй. Би улс төрд С.Зоригийн аллага илэрсэн цагт орно гэж хэлдэг. Учир нь надад харамсах зүйл гарна. Түүнийг хөнөөсөн хүнтэй хамт сууж байхыг үгүйсгэхгүй. Харин одоо миний амьдралд харамсах зүйл байхгүй болсон. Намайг гортигоос гаргасан, шоронд хүртэл суулгасан. Үнэн, С.Зоригийн хэрэг илэрсэн. Одоо илчлэх л дутуу. Тактикийн л асуудал бий байх. Гэхдээ үүнийг улстөржүүлж болохгүй. Улс төр бол сайн, муугийн сонголт. Мууг бид 26 жил сонгосон.

-Тэгэхээр та улс төрд орно гэсэн үг үү?

-Зах зээлийн эринд их тэнэг хүн найман цаг ажиллана. Би тэнэг биш. Улс төрд орно гэдэг заавал албан тушаалд сууна гэсэн үг биш. Албан тушаал авдаггүй, намын дарга хийж ч болно. Албан тушаал аваад ажиллаж чаддаггүй хүмүүсийг халдаг намын дарга ч байж болно. Гаргалгаа асар их бий. Гэхдээ миний одоогийн ажил улс төрөөс илүү үнэтэй, үр дүнтэй.

О.ОРГИЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.120.156 Elbegdorj geed har murtei luivarchin turuus zailsan cagt l hen alsan ni todorhoi bollno
182.160.40.26 Шезотой нөхрийн элийрэл бн... Эрдэнэтуул гэж нэг гажиг авгай овоо ухаалаг юм ярьж бсанаа элийрээд цэцэрхээд уначихдаг... Их юм мэдээд уншаад ирэхээр ядаргаанд ороод шезофрин оноштой өвчтэй болдог! гэсэн
122.201.24.106 ХАР НОВШ, ААВ НЬ САНХҮҮ ШАЛГАЖ ХАХУУЛЬ АВДАГ БАГА ДЭСИЙН ТҮШМЭЛ БАЙСЫМ ДОО, ДАРГЫН ХҮҮХЭД ГЭЧЖЭЭ БАС, ӨӨРИЙГӨӨ Кхххххххх
99.57.27.13 Batuul holbogdoh geed bn uu
103.10.22.19 уучиллаарай элбэглорж батүүл 2 жинхэнэ найзууд шүү дээ бөөрөнхийлж булзааруурах хэрэггүй тэгэхээр зоригийн аллагад хэн хэн бурутай байхуу
61.41.225.9 Уучилаараа унэхээр енеедрийн нийгэмд хэрэгтэй хун бол еерее ер нь тэнэгууд л еереесеп илуу хунийг гарагдаггуй шуудээ энэ бол хувль юм ший б на дээрээ хелее олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэдэг биз дээ
202.55.191.34 Ene hun cjini harin HOVORHON MUNDAG hunuu dee.Ekh orond mini tuiliin heregtei hun gj oilgoloo.Amjilt yeruuy
202.126.91.99 Hudlaa hutsaal bi erunhii said bolno geed solitoi ym yariad yavjil baisan
202.9.40.182 МАЛЫШ БОЛ ЯАЛТЧГҮЙ АРДЧИЛЛЫН АЛТАН ХҮН.ЮУ Ч МЭДЭХГҮЙ ШАЛДАН БАНДИ НАР ЭНД БААХАН ХУДЛАА ХУЦСАН БАЙНА.МАЯА БОЛ ЖИНХЭНЭ БОР ЗҮРХЭЭРЭЭ ЯВЖ БАЙГАА АГУУ УДИРДАГЧ.МАЯА ШИГ ХЭДХЭН ХҮН МОНГОЛЫГ АСАР ХУРДАН ХӨГЖҮҮЛЖ ЧАДНА.МАЯАГИЙН ЦАГ ИРНЭЭ.МАЯАГ МЭДДЭГ МОНГОЛЧУУД МАШ ОЛОН БАЙГАА ШҮҮ...40.000.УНАГА
112.72.11.134 Энэ хүн шуналтай бсан бол УЛС төртэй ХУТГАЛДААД явах бсан.
112.72.11.134 Энэ хүн шуналтай бсан бол УЛС төртэй ХУТГАЛДААД явах бсан.
112.72.11.134 Энэ хүн шуналтай бсан бол УЛС төртэй ХУТГАЛДААД явах бсан.
112.72.11.134 Энэ хүн шуналтай бсан бол УЛС төртэй ХУТГАЛДААД явах бсан.
112.72.11.134 Энэ хүн шуналтай бсан бол УЛС төртэй ХУТГАЛДААД явах бсан.
112.72.11.134 Энэ хүн шуналтай бсан бол УЛС төртэй ХУТГАЛДААД явах бсан.
112.72.11.134 Энэ хүн шуналтай бсан бол УЛС төртэй ХУТГАЛДААД явах бсан.
112.72.11.134 Энэ хүн шуналтай бсан бол УЛС төртэй ХУТГАЛДААД явах бсан.
112.72.11.134 Энэ хүн шуналтай бсан бол УЛС төртэй ХУТГАЛДААД явах бсан.
103.26.194.142 shal hudlaa lalar,huuhdiin ireeduigeer togloj mungu hiideg gar pdaa
103.26.194.142 Энэ хүний ярьж хэлж байгаа нь лав эрүүл биш ээ. Бдиотой үнэн юм яриасай. Ийм хүн боловсролын салбарт сайн зүйл хийж чадах уу
  • 2016 оны 09 сарын 20
103.26.194.142 Энэ хүний ярьж хэлж байгаа нь лав эрүүл биш ээ. Бдиотой үнэн юм яриасай. Ийм хүн боловсролын салбарт сайн зүйл хийж чадах уу
  • 2016 оны 09 сарын 20
103.26.194.142 Энэ хүний ярьж хэлж байгаа нь лав эрүүл биш ээ. Бдиотой үнэн юм яриасай. Ийм хүн боловсролын салбарт сайн зүйл хийж чадах уу
  • 2016 оны 09 сарын 20
103.26.194.142 IIm zaluusig demjih heregtei. Zob salbart sain ajillaj baigaad amjilt hvseye
  • 2016 оны 08 сарын 05
139.5.217.180 Бузарын худалч байгаа юм.
202.70.46.209 Малышийн ярилцлага энд байна www.youtube.com/watch?v=oCkxYz _uMUI
202.131.247.2 . . . ёстой нэг хуцах шиг болж байндаа . . .
85.115.243.57 Манай энэ ард тумний сэтгэлдэлээ бичиж байгаа байдал хэлж байгаа угсийг унш да. Яаж ийм хорвоогийн муу муухайг олж хэлж хунийг аль болохоор гутаах гэж оролддог юм бэ? Та нар ч гэсэн зов буруу санаа оноогоо хэлэхэд хун тань ру боолжис цутгам юм хэдэхэд та хээв нэг онгороож чадах уу? Цусан зурхтэй л бол угуй бол уу? Хатуу уг хэллээ гээд энэ хун гомдож гунихараад байхгуй нь лав! Амнаас гарах хий ай сав чинь ариун байвал ашдын билиг тань ирнэ гэдгийг Монгол хүн та мэдэх уу??? Малыщ гэгч энэ эр оорийн бодлоо хэлж, болосвсролын тувшингээрээ л ярьж бн. Юунд та нар тэгтлээ боох шахам болдгийн!!! Буруу зовийг оор оорсдоо тунгаая!!! Бузар булай уг хэлмээр бол хэлээ хазаж сур!!! Хэллээ гээд хэн ч хожихгкй, хэлсэн таны энерги муу угэнд чинь устаж байдгийг мэддэг уу?????Малыш бол сайн аав ээжийн, сайн хуу, боловсролтой ч залуу!!!
85.115.243.57 Худалч гэвэл чи өөрөө.малишийг мэднээ,боловсро
  • 2016 оны 08 сарын 07
85.115.243.57 Чамдаа л боловсролтой харагддаг юм байлгүй дээ. Бодвол энэ худалч шигээ тэнэг юм байгаа биз. Аав нь ч бас хөгийн худалч луйварчин л байсан.
  • 2016 оны 08 сарын 03
103.57.94.144 ene arhichin hujaa tsaraitai gar huuhen olood ogooch geed bar pubuur yavj bdag oligtoi amitan harah tsarai helj baigaa ug gaduur biyee avch yavj bgaaa baidlaasaa huuhed surgah baitugai tanidag baihad ch jigshmeer hun shig sangdsan
49.0.204.114 Surguulinkhaa yagiig heldee
202.70.34.98 Малыш чинь харин одоогийн ардчиллагчдын үнэн нүүр царайг эртхэн мэдээд өөрийн замаа хөөсөн юм биш үү . Хүүхдүүдэд ийм сайхан боломж өгч мэдлэгээ хуваалцаж байгаад нь баяр хүргэх ёстой байх .
202.70.34.98 Таны хариулт ...zov
  • 2016 оны 11 сарын 30
202.70.34.98 Хөөгдсөн юм аа. Доктор ч гэх шиг, Зоригтой нэг анги болчихсон ч байх шиг. 1977 онд сургуулиа төгссөн хүн яаж 1980 онд 10-аа төгссөн Зоригтой нэг анги болдог байна аа? За тэр дивизийн захирагчийн цалин малингаас эхлээд мөрөөдлөө л уран сайхнаар ярьж дээ.
  • 2016 оны 08 сарын 03
202.70.46.219 za ene klun ene ter naidwargui shuu, huuhdee ugvul ydaj surguuliig n tugsguud uguurei humuusee!
202.70.46.219 Таны хариулт ...malisgin zov sain surgalttai nadad taalagddag
  • 2016 оны 05 сарын 29
202.70.46.219 Haha, surguulia tugsuugui huuhduud orood jiriin huuhdiin awch chaddaggui onoo, bichij chaddaggui essay-g bicheed tugsuj bn.
  • 2016 оны 04 сарын 26
115.161.243.190 Za end huuhdee uguud ballah duhsun shuu.
115.161.243.190 Khuuhed chini ooroo xicheexgui bol ur dun garaxgui sh dee . Bagsh daalgabar ogdog , suragch teriig ni bolson boloogui xiideg . Ene setgelgeenees xuuxdee salgasan deer . Busdad buruu ogood xererggui
  • 2016 оны 04 сарын 25
103.57.93.222 Нөгөө супер нэгдлийн онолыг нээдэг Эрдэнэ гуайн дүү гэсэн билүү?
103.57.94.121 Манай охин сурдаг.2 жил сураад одоо англиар ёстой та нарын хэлдгээр хуцаж байгаа шүү.
103.57.94.121 Сургуулийн хаяаг утсыг нь өгөөч
  • 2017 оны 05 сарын 11
203.194.118.71 Сонирхоод уншиж байсан чинь, батальоны захиарагчаар бэлтгэгдэж байсан, дивизийн захирагчийн цалин авдаг байлаа гээд эхлэнгүүт хөх инээд хүрээд арай шизо эр биш биздээ гэж бодлоо, тухайн үед иймрэхүү сүржин яриатай, ажил хийдэггүй, удирдах чадваргүй залуус байдгийн нэг биз дээ
203.194.118.71 orosoos neg otrjadod irsen hurandaa zyevlehiin orchuulagch hiideg deslegch baisan.baidag l orchuulagch nariin neg l baih shig baisan.gehdee otrjadiin dargiin ner deer irdeg,jvdag byh CIPHERiig tusgai tasag tailsanii daraa ter hurandaad tanilcuulhad tyyniig bainga orchuulj yegne,teheer ulsiin nuuciig teedeg deslegch baisan ni ynen shyy
  • 2016 оны 04 сарын 25
98.247.53.226 sain mundag
46.30.65.234 goe yaridag l hvn bn yaag vnen ni yu yum boldoo saihan yaridag eronhiilogchtei gehdee hudalch ih l zow zvil hiij yawaa hvn bn uls tor gj bhaar ene ajild ni amjilt hvsii
202.9.41.237 Цогзолмаа, Амгалан мэтийн амны аллергийтэй эмэгтэйчүүр ер хэрэггүй дээ.
50.141.29.113 ymar mundag hun be
202.9.40.186 Guitsed oilgoj unshaach. Tsalin undur bsnaa l haritsuulj yarisan bna. Tiim hemjeenii nuuts ajiltan bjee l gej oilgogdoj bna. Ajild ni amjilt husii.
103.26.193.251 Дэслэгч бага тушаалын офицер шүү.Ахлах офицер Хошуучаас дээш шүү дээ.Андуураа биз дээ
150.129.140.99 emegtei hund boov baidagguig chi yu gej boddig uu
223.62.163.82 shaadag pisdaa bn daa on jawuud chn amid shuu tenegteerei kok gordson iim ymnuudaas yah gj yriltslaga awdiin
223.62.163.82 Hel amaa chamaas l deer hiij buteesen zuiltei hun shvv
  • 2016 оны 04 сарын 26
43.242.243.155 Өмнөговийн отрядод орос зөвлөхийн орчуулагч байсан юм. Гэтэл юун батальон энэ тэр вэ. Сайхан худлаа залдаг болоо юу даа.
43.242.243.155 Hunii yu hiij baisniig chi yaj medej bgaam oilgoj uns pls
  • 2016 оны 04 сарын 26
122.201.24.228 дивиз дотор хороо,хороонд батальон гэж байдаг даа
122.201.24.228 дивиз дотор хороо,хороон дотор батальон гэж байдаг даа
122.201.24.228 дэслэгч цолтой ахлах офицер гэж юу яриад бнаа,дэслэгч хэзээ батальон удирдаж байсан юм,бас дивизийн захирагчын цалин гэнэ шүү
122.201.24.228 Unen zov medeelel oruulsan bn ene bugd unen shvv
  • 2016 оны 04 сарын 26
124.158.107.48 Сургууль нь хаана байдаг юм холбоо барих утас байна уу
124.158.107.48 Surgalt, surah orchin heruu. Heddugeer angias ni avdag be
  • 2016 оны 08 сарын 04
124.158.107.48 hey 93050105 Malishiin dugaar bi ene surguulig tugssun ;)
  • 2016 оны 04 сарын 24
27.123.214.123 Ene ajilaa l sain hiigeed yavbal tom buyan. Ter uls toroor yah yum be? Hogiin sh dee.
103.57.94.213 Оросод НАХ яамны сургууль аавынхаа ачаар төгссөн гэсэндээ өмхий санаатай шаар шүү. Бас хүн залилаад хэдэн төгрөг салгачих чадалтайгаа л юм байна
103.57.94.213 Chamas l dr pls
  • 2016 оны 04 сарын 26
66.58.207.25 mundag hyn bn daa. yag l ooriinhooroo yavj bn
89.18.197.168 shal huzhaa nokhor baina shyy dee
182.160.41.241 энэ ч жинхэнэ нахя-ны тагнуул байж дээ. ярианаас нь бүр илт. өөрийгөө л илчилж яриад байх юм. одоо айх юмгүй гэж бодож байгаа юм байх даа. тэнэг л байна даа. тэгээд ч ямар ч найзгүй үлдээ биз дээ.
182.160.41.241 P
  • 2016 оны 04 сарын 26
103.57.93.136 Цэргийн талаар огт мэдлэггүй хүн бна. Ямар ч ичгүүр сонжуургүй ярьдаг юм. Гайгүй нөхөр юм болов уу? гэсэн чинь ёстой таг нөхөр бна.
202.131.252.217 galzuu-giin emnelegiin uvchinton yumu daa. yarij bgaa yum n yamar ch utga alga. medeh medehgui yuma niiluuleed bantan bolgochihoj. Yanz buriin sodon ug heregleheer uhaantai haragdana gej bodood bgaa yum bh da.
202.131.252.217 chi l suga baihgui yu
  • 2016 оны 05 сарын 03
122.201.31.18 Нэг муу дэслэгч яасан яасан гэнээ, ичихгуй худалч шаар вэ. Гоожуурууд хэдэн жил онгорохоор юу ч ярьж болно гэж бодожээ. Нусны алчуур л байсаншдээ
122.201.31.18 Сосорбарам шиг бас хийтэй ярьдаг нөхөр байндөө энэ лав ярианаас хархад олигтой амьтан бишээ
  • 2016 оны 08 сарын 05
122.201.31.18 ЭНЭ ХООРОНДОО ХЭРЭЛДЭЭД БАЙГАА НӨХДҮҮД ХЭДЭН НАСТАЙ БОЛЧООД БАЦААНУУД ШИГ ТЭНЭГТЭЭД БАЙНАА.БИ Ч МУНДАГ ЧИ Ч ТЭНЭГ ГЭЖ БАЙХЫНХАА ОРОНД НИЙТЛЭЛИЙН ЭЗЭНИЙ ТУХАЙ ЯГ ТАГ ТЭР МЭДНЭ ГЭЭД НЭР ЦОХООД БИЧЧЭЭЧ.
  • 2016 оны 08 сарын 04
122.201.31.18 ЭНЭ ХООРОНДОО ХЭРЭЛДЭЭД БАЙГАА НӨХДҮҮД ХЭДЭН НАСТАЙ БОЛЧООД БАЦААНУУД ШИГ ТЭНЭГТЭЭД БАЙНАА.БИ Ч МУНДАГ ЧИ Ч ТЭНЭГ ГЭЖ БАЙХЫНХАА ОРОНД НИЙТЛЭЛИЙН ЭЗЭНИЙ ТУХАЙ ЯГ ТАГ ТЭР МЭДНЭ ГЭЭД НЭР ЦОХООД БИЧЧЭЭЧ.
  • 2016 оны 08 сарын 04
122.201.31.18 ЧИ БОЛ ХЭРЭГЛЭЭД ДУУССАН ГОНДОМ.
  • 2016 оны 08 сарын 03
122.201.31.18 Chadhuu lagaa min chmg bodvol nmg Mgl,d meddeg um bnle hrn chm shig Pederasiig medhgui l um bn
  • 2016 оны 04 сарын 24
122.201.31.18 medee mnТаны хариулт ...
  • 2016 оны 04 сарын 23
122.201.31.18 uneheer anhnii ardchilliin togoond hamt bj buh ymiig meddeg hun uchir hudlaa yrihgui bh. hudal lekts unshichidiin hajuud bodit barimt ni bgaashuudee. aih yu baidag ym delgej ogvol ene aigaad shuumjleed bgaa ymnuudiig chimeegui bolgoh baihdaa. aisan hun hun alna gegcheer bas l holbootonguud aisandaa shuumjilj bgaashuudee. odoo aih tsag holdson. hun buhen medej yrij baigaashuudee.
  • 2016 оны 04 сарын 23
122.201.31.18 Kino uzeed albaar useg holboj biched bganmuu haaashaa iin xxa. Setgehui ni gej arai ymaa
  • 2016 оны 04 сарын 23
122.201.31.18 hahaha lagaa ch gh shig
  • 2016 оны 04 сарын 23
122.201.31.18 CHinii garaaguud naad hun chini mongoliig hodolhoj yvlaa gej
  • 2016 оны 04 сарын 22
122.201.31.18 Лагаа минь чи өөрөө хэн байсан юм. Лагшинг чинь тараана шүү
  • 2016 оны 04 сарын 22
112.72.6.158 malih geel neg hund gar l baidgiin bodson chini lag gar bainshd yun So yun ene odoogiin gishuud deed tuvshinii hun baina gehdee ch barag uls turd orohgui bizdee toirgiin gadna baigaa hun nas ni ch yavtsan getsuu biz
43.242.243.122 huviin top-10 dund surguuli bol margah yum baihgui,.mash sain
59.153.114.245 Овоо шдээ.
202.9.40.135 Malyish geed bosoo oroolon shig yum yariad baidag baisan. Harin ch gej sursan medsen, hiisen hicheesen ymtai l hun baina. Songuulid bie daaj orvol yaasan yum bee? Bi lav sanal ugnuu.
202.9.40.135 Таны хариултер нь худла бүлт юм бна лээ ...
  • 2016 оны 08 сарын 03
202.9.40.135 Club-n tuhai delgerengui medeelel awj bolno shuu :)
  • 2016 оны 04 сарын 28
202.9.40.135 Club-n tuhai delgerengui medeelel awj bolno shuu :)
  • 2016 оны 04 сарын 28
202.9.40.135 Таны хариулт ...hujaa bish yy
  • 2016 оны 04 сарын 25
202.9.40.135 Club ni aimar dajguishtee bi surj tugssun. Malish bagshtai uurtuu ni yriad suuj boldog ghdee chi zaaawalchgui 15-16tai bh estoi kkk Utas ni: 93050105 zalgaal hiceelld chin suuj uzeh gsiin geel ;)
  • 2016 оны 04 сарын 25
202.9.40.135 Club-iinhee tuhai medeelel uguuch. Haana baidag ium be? хариулт ...
  • 2016 оны 04 сарын 24
202.9.40.135 hun chaddag zuileeree gaihuulah shig sain zuil ugui,ta bolobsorlin salbart ih zuil hiije bidni monglin ireeduin bol ur huuhed, bolovsrol shutanid amjilt
  • 2016 оны 04 сарын 24

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА