Зургаан сартай хүүхдэд улаан бурхны вакцин бага тунгаар тарьж, болох эсэхийг судалж байна

2016 оны 04 сарын 14

Улсын хэмжээнд  он гарсаар нийт 16.107 хүнд улаан бурхан туссан байж болзошгүй шинж тэмдэг илэрснээс 3347-гийнх нь онош батлагдаад байна. Өдгөө ХӨСҮТ-д улаан бурхантай 371 өвчтөн эмчлүүлж буйгаас 22 нь сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа аж. Уг өвчнөөр нас барж буй хүмүүсийн олонх нь вакцин хийлгэх нас нь болоогүй (0-9 сар) хүүхэд байгаа. Тиймээс ЭМСЯ улаан бурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын түвшин эх, нярайд ямар байгааг судалж, зургаан сартай хүүхдэд бага тунгаар вакцин тарьж, болох эсэхийг Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаар хэлэлцүүлэхээр болжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.43.254 odoo l uu. DEMB-n zaavar bdag shd. herev degdelt garsan bol 6 sar hursen nyraid hiih heregtei ene ter gesen

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА