Хоёр хүүхэд осгож, 800 орчим бог мал урууджээ

2015 оны 08 сарын 17

Наймдугаар сар олон жилийн дунджаас хүйтэн байна гэж цаг уурчид хэлж байсан ч цас орох тухай хэнд ч сануулаагүй. Наадмаар цас хаа нэгтээ орсон тухай сошиал медиагаар хүмүүс ярьж байсан ч тухайн үед нэг их тоогоогүй өнгөрсөн. Тэгвэл сүүлийн гурван өдөр Хөвсөл, Говь-Алтай, Завхан аймгаар их хэмжээний хур тунадас орж, зарим газраар энэ нь цас болжээ.

Хөвсгөл аймагт сүүлийн өдрүүдэд их хэмжээний бороо орсны улмаас үерийн далан шуудуу нурж, усанд автсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрынхнаас тодруулахад “Үер усны дуудлага ихтэй байна. Хүн бэртэж гэмтээгүй. Уулархаг газраар цас орсон. Гэхдээ ноцтой хэмжээнд хүрээгүй” гэсэн бол Говь-Алтай аймгийн онцгойгийнхон “Есөнбулаг, Халиун суманд цастай байна. Өөр ноцтой байдал үүсээгүй” гэлээ. Харин Завханд байдал арай өөр байгаа аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Э.Батжаргалтай утсаар холбогдож тодруулахад “Манай ихэнх сумаар хур тунадастай байна. Бороо цастай холилдож орсны улмаас хоёр хүүхэд уруудаж, осгосон. Гэхдээ хоёуланг нь олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Мөн Загастайн даваа хаагдсан. Нийт 40 гаруй машин цас, бороонд суусан. Өдгөө аймгийн цагдаа, онцгойгийнхон суусан машиныг татаж гаргахаар ажиллаж байна. Мөн таван өрхийн 800 орчим бог мал уруудсан. Одоогоор олдоогүй” гэлээ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА