Налайхын анхны, зун цагийн сүүлчийн задгай талбайн шоу HAPPY HANSO RAINBOW PARTY-2015-д нэгдээрэй

2015 оны 08 сарын 12

Налайх хотын “Happy Hanso” кофе шопынхон зун цагийн задгай талбайн сүүлчийн шоуг Захирагчийнхаа ивээл дор зохион байгуулах гэж байна. Тус хотод анх удаа зохион байгуулж буйгаараа онцлогтой HAPPY HANSO RAINBOW PARTY-2015 Налайхаас ердөө зургаахан км-т орших Бүс нууруудын цогцолбор хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт энэ сарын 21 буюу ирэх долоо хоногийн баасан гаригт 20.00 цагт болно. Эднийх задгай талбайн бусад шоунаас ялгарах онцлогоо “Нуурын эрэгт, чадварлаг хөтлөгч, мэргэжлийн DJ, орчин үеийн hip hop, R&B урсгалын төлөөлөл болсон хамтлаг, дуучид урилгаар оролцуулж, та бүхнийг доргиох болно. Тэгээд ч зогсохгүй Body art show, Led, Light show, Big, Firework show, 3D Mapping show зэрэг олон олон үзүүлбэрүүд та бүхнийг хүлээж байна” гэж хэлсэн.

Үдэшлэгт оролцохоор ирсэн залуусыг өөр олон сюрприз хүлээж байгаа бөгөөд өнгө, гэрлийн тэсрэлтийг мэдрэх болно гэдгийг зохион байгуулагчид амлаж байна. Тиймээс Улаанбаатар, Багануур, Төв аймаг, Хонхор, Городокийн цоглог залуусыг нэгдэхийг хүсчээ. Шоунд оролцогсод ямар ч өнгийн хувцсаар гангарч болно. Хамгийн гол нь өнгө өнгийн бус, нэг ижил өнгийн хувцас өмсөж очих юм байна. Тухайлбал, шар бол тэр чигтээ шар, хар бол тэр чигтээ хар, цагаан бол цагаан, улаан бол ийм өнгөөр хувцсаа ижилсүүлж өмсөөрэй.

Таксны хувьд наймдугаар сарын 21-нд ирсэн хүн бүр 10000 төгрөг, special такс энэ сарын 15 хүртэл 20 мянган төгрөгөөр борлуулж буй бөгөөд гурван хүн орох боломж олгож байна.“HAPPY HANSO RAINBOW PARTY-2015-ын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл 8869-9107, 9603-5655 утсаар холбогдоорой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА