Цэцэрлэгийн тогооч нарт хүүхдийн хоол хийхийг заана

2015 оны 08 сарын 12

Цэцэрлэг, сувилалуудын хоол чанар муутай, хүүхдүүд хоолондоо цаддаггүй гэж эцэг эхчүүд байнга гомдоллодог. Тэгвэл Нийгмийн эрүүл  мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс улсын болон хувийн хэвшлийн ясли, цэцэрлэг, сувилалуудын тогооч нарт сургалт явуулахаар болжээ. Цэцэрлэгийн тогоочийн мэргэжил дээшлүүлэх 10 хоногийн уг сургалтаар хүүхдийн хоол хэрхэн зөв технологитой хийх, илчлэг, шимт бодисын харьцааг тооцоолж сургах, эрүүл ахуйн зөв дадал эзэмшүүлэхэд сургах аж. Энэ сарыг 17-ноос эхлэх уг сургалтад улсын болон хувийн цэцэрлэг, ясли, сувилалын тогооч нар хамрагдах юм байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.210 энэ сургалт дахиад хэзээ явагдах вэ

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА