“Вируст хепатит ба элэгний анхдагч өмөн” сэдэвт олон улсын хурал болно

2015 оны 08 сарын 12

ЭМСЯ, АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институт, энэ чиглэлээр судалгаа хийдэг төрийн бус байгууллагууд хамтран, “Вируст хепатит ба элэгний анхдагч өмөн”  сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурлыг ирэх сарын 14-15-нд зохион  байгуулах гэж байна.  Элэгний анхдагч өмөн, түүнээс шалтгаалах нас баралтыг бууруулах, дэлхий дахинд уг өвчний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, судалгаа, шинжилгээний талаар эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх,  харилцан туршлага солилцох,  энэ чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтдийн судалгааны ажлыг сурталчлах зорилгоор уг арга хэмжээг зохион явуулж буй гэнэ. Энэ сэдвээр илтгэл тавих хүсэлтэй дотоодын судлаач, эрдэмтдийг ЭМСЯ урьж байна. Хурлын дараа  шилдэг илтгэлийн эздийг шалгаруулж, гурван байр эзлүүлэн, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах юм байна. Оролцогчдын материалыг энэ сарын 15-ны 17.00  цаг хүртэл ЭМСЯ-ны Халдвар,  нян судлалын ерөнхий мэргэжилтэн, доктор, профессор, академич П.Нямдаваагийн  nymadawa@gmail.com,  nymadawa@gyals.mn  цахим хаягаар хүлээн авах аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА