“Гурван сарынхан”-д анхааруулж байна

2015 оны 08 сарын 12

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын 2012 оны Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр байгуулны дагуу тус улсад зорчих иргэдэд 90 хүртэлх хоногийн хугацаатай виз олгож байгаа. Гэтэл сүүлийн үед БНСУ руу аялал, жуулчлахаар зорчсон монголчуудын олонх нь хөдөлмөр эрхэлж, “гурван сарынхан” гэсэн нэр зүүгээд буй. Ингэж хөдөлмөр эрхэлж буй иргэд ажил олгогчтой албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй. Үүнтэй холбоотой амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орсон тохиолдолд ямар нэгэн даатгалд хамрагдах эрхгүйг Гадаад хэргийн яамнаас анхаарууллаа.

Зөвхөн хөдөлмөр эрхлэх визтэй тохиолдолд л БНСУ-ын Хөдөлмөрийн стандартын тухай, Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар эрхээ хамгаалуулах боломжтой юм байна. Үүнээс гадна ажлаас халагдсаны тэтгэмж болон нутаг буцах зардлын даатгалд хамрагдах аж. Гэтэл иргэд үүнийг мэдэхгүйгээс үйлдвэрийн осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч, хэн нэгнээс нөхөн төлбөр авах боломжгүй нөхцөлд ажиллахаар хошуурч байна гэж албаны хүмүүс хэллээ. Иймд БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр төлөвлөж байгаа бол зохих ангиллын виз, зөвшөөрлөө хуулийн дагуу авахыг Гадаад хэргийн яамнаас зөвлөв. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахтай холбогдсон мэдээлэл, зөвлөмжийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн  www.labornet.mn цахим  хаягаар аваарай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
119.214.83.180 End ireh gol zorilgo n mungu oloh shvv dee ajil hhgvi bol yaj amidrahuu
119.214.83.180 Таны хариулт ...haha
  • 2015 оны 08 сарын 14
119.214.83.180 Tegeed ternii chine yalgaa salgaag heleed bna Ajil hiij mongo olohoor yavah gej bga bol zoriulaltiin viza av geed bna Yum unshaad ch oilgohgui haashaa yum be
  • 2015 оны 08 сарын 13

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА