М.Рэнцэнбалжир: Хүний амь аврахаас өөр сонголт бидэнд байгаагүй

2015 оны 08 сарын 04

Өнгөрсөн хавар Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нар төрөхийн хүндрэлээс болоод цус алдсан малчин бүсгүйн гэрт очиж, хагалгаа хийн эх үрсийн амийг аварч байсан. Тэгвэл Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар аймгийн төвөөсөө 100 гаруй, Баян-Агт сумаас 50 км-ийн зайд орших нэгэн айлд алсын дуудлагаар очин, хүнд өвчтөнд хагалгаа хийж, амийг нь аварсан баярламаар үйл явдал болжээ.

Хагалгааг гардаж хийсэн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч М.Рэнцэнбалжиртай утсаар холбогдож энэ талаар тодруулахад “Баян-Агт сумаас 50 км зайд орших Бадамын булаг хэмээх газарт зусаж байсан Т.Нямаагийнд н.Түвшинтулга хэмээх залуу зочилж очсоноор асуудал үүссэн юм билээ. Тэнд байсан залуус архидан согтуурч байгаад нэгнээ хутгалж, хүнд бэртээсэн байсан. Хуурай ах дүүс байсан учир хэргийг нуух гэж байгаад өвчт өнийг улам хүндрүүлсэн байсан.

Энэ хэрэг өнгөрсөн сарын 11-нд буюу наадмаар болсон юм. Манай эмч нарын баг 12- ны 03.00-07.00 цагт тухайн айлын гэрт мэс засал хийсэн. Биднийг очиход өвчтөн н.Түвшинтулга элэгний судасны багц руугаа хутгалуулсан, дотуураа цус алдсан (хоёр литр), даралт нь 89/40 зааж, гүн шоконд орсон, зүрх нь бараг л зогсож байсан даа. Миний бие нойрсуулагч эмч, хагалгаа болон мэдээгүйжүүлгийн хоёр сувилагч, жолоочтойгоо тавуулаа тэнд очсон.

Цахилгаан байгаагүй учраас мотор асааж, өвчтөнийг ерөнхий мэдээ алдуулж байгаад хэвлий дотор хурсан цусыг соруулж авсан. Тухайн үед техник хэрэгслүүдийн маань утас моторт хүрэхгүй байсан. Дээрээс нь хүн хүч муутай байсан тул жолоочдоо халаад, малгай, бээлий өмсгөж байгаад хөл соруулгын аппарат ажиллуулах үүрэг өгсөн. Дотуур цус алдсан хүнийг тээвэрлэх заалтг үй учраас түүний амийг аврахаас өөр сонголт бидэнд байгаагүй. Даралт үе үе унаж, биднийг сандаргаж байсан ч бололцооныхоо хэрээр ажиллаж, түүний амийг аварсан. Өвчтөн эмнэлэгт 11 хоног хэвтэн эмчл үүлээд гарсан. Одоо биеийн байдал нь сайн байгаа” гэж ярилаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА