Залуу эмч нар “PEMsoft” сангаас 3600 гаруй өвчний мэдээллийг харах боломжтой

2015 оны 08 сарын 03

АНУ-ын Дио Алманда эрүүл мэндийн системийн Яаралтай тусламжийн тасгийн дэд дарга, доктор Эрик Сноу “PEMsoft” мэдээллийн санг ухаалаг төхөөрөмж ба интернэтийн тусламжтай хэрхэн ашиглах” талаар ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт явууллаа. “Kids care everywhere” олон улсын байгууллагын “РEMsoft” мэдээллийн сан нь найман үндсэн цэсээс бүрдсэн, 43 ангилал бүхий 3600 гаруй өвчний мэдээллийг багтаасан байдаг аж.

Уг санг ЭХЭМҮТ-ийн 30 гаруй эмч зургаан сар тутамд мэдээллээр баяжуулах бөгөөд хамгийн сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний талаарх мэдээллийг эндээс харж болох нь. Тэр тусмаа сургуулиа дөнгөж төгссөн залуу эмч нар уг санг ухаалаг гар утас, интернэтийн тусламжтайгаар түргэн шуурхай, үнэ төлбөргүй ашиглах боломжтойгоороо давуу аж. Дашрамд дурдахад, Лондоны Халдварт өвчний төвийн профессор Дэвид Мори ЭХЭМҮТ-д хүүхдийн халдварт өвчний орчин үеийн аргуудын талаар судалгаа хийхээр иржээ.

Энэ хугацаандаа тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн кабинетэд зочилж, эмэнд мэдрэг сүрьеэгийн өдрийн эмчилгээ, өрөө тасалгаа, агааржуулалтын системтэй нь танилцсан байна. Тус дүүрэгт сүрьеэгийн тархалт хамгийн өндөр байдаг бөгөөд тус кабинетэд зохицуулагч нэг, их эмч дөрөв, бага эмч нэг, таван сувилагч 277 мянга гаруй хүнд сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА