Гуравдугаар эмнэлгийнхэн тархины судсан дотуурх мэс засал анх удаа хийлээ

2015 оны 08 сарын 03

Манай улсын 100 мянган хүн тутмын 290 нь цус харвадаг гэсэн статистик бий. Сүүлийн жилүүдэд цус харвалт залуужиж буй гэх боллоо. Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн 2013 оноос харвалтын хөнгөн хэлбэрийг хагалгаа хийлг үйгээр эмчилж ирсэн. Тэгвэл тэд өнгөрсөн баасан гаригт тархины судсан дотуурх хагалгааг Монголд анх удаа хийжээ. Ингэхдээ БНСУ-ын Данкүүк их сургуулийн профессор Ким Ён Жуны удирдлага дор өвчтөний тархины судасны цүлхэнг битүүлж, хавдар тэжээгч судсыг нь бөглөжээ.

Уг хагалгааг хийхдээ өвчтөнийг бүрэн нойрсуулж, гавлын ясыг нь нээлгүйгээр харвалтын үе шатыг зогсоосон байна. “Харвалт хоёр янз. Зарим өвчтөний тархины судас хагарч, цус алддаг бол нөгөө хэсгийнх нь судас бөглөрч, тархины цусан хангамжийн дутагдалд оруулдаг. Судас хагарсан тохиолдолд хагалгаа хийнэ. Гэхдээ тархины судас бөглөрсөн үед бүлэн арилгах тариа хийж, харвалтыг эмчилдэг. Ийм тохиолдолд өвчт өний гавлын ясыг мэсийн аргаар нээлгүйгээр эмчилж болно. Цаашид манай эмч нар дээрх хагалгааг бие даан хийх бүрэн боломжтой” гэж тус эмнэлгийнхэн ярив.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА