ГССҮТ ӨНГӨ ЗАСЛАА

2015 оны 07 сарын 31

Хэдхэн сарын өмнө дүүгийн маань хүүхэд халуун усанд түлэгдчихсэн. Айж, сандарсан бид Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиход хөл, толгой нь мэдэгдэхг үй нөхцөл байдал биднийг угтсан. Харин өчигдөр тус төвд очиход бүх зүйл нь эмх цэгцтэй, дараалал дугаартай байлаа. Үүдний хүлээлгийн танхимаас эхлүүлээд тасаг, хонгилоос нь будаг, шохойны үнэр ханхалж, эмч сувилагчдынх нь харилцаа сайжирсан байна.

Өдөрт өө тус төвөөр түлэгдсэн, хөл, гараа хугалсан, авто осолд орсон зэргээр гэмтэж бэртсэн 300-350 хүн үйлчл үүлдэг гэхэд эмх замбараатай санагдав. 1960 онд Клиникийн I эмнэлэг (хуучнаар)-т 20 ортой Гэмтлийн тасаг байгуулсан нь одоогийн ГССҮТ-ийн суурь юм. 1991 онд Гэмтэл согогийн клиникийн эмнэлэг болон өргөжсөн тус төвийг Засгийн газрын 2001 оны шийдвэрээр гавьяат эмч, төрийн соёрхолт Навааны Дашийн нэрэмжит болгож, 2006 онд одоогийн нэрээ авсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд төвийн эмч, удирдлагууд төсвийн мөнгө харж суулг үй гадаадын буцалтг үй тусламжаар эмчилгээ, оношилгоогоо сайжруулсаар ирсэн. Эдгээрээс Монгол, Францын хооронд хэрэгж үүлсэн төслүүдийг нэрлэж болно.

Үүний ачаар ГССҮТ өдг өө Европын стандарт хангасан эмнэлэг болж, өргөжжээ. Францын Засгийн газрын буцалтг үй тусламжаар барууны стандартад нийцсэн эмнэлэг болох сууриа 1995 оноос тавьж, эмч, мэргэжилтн үүдээ удаан хугацааны сургалтад хамруулан, мэргэжлийг нь дээшл үүлсэн бол 2012-2017 онд хоёр орны Засгийн газар хооронд дөрөв дэх төслөө хэрэгж үүлж буй нь энэ аж.

Тус төвийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн зөвлөх эмч, төслийн зохицуулагч Ж.Батмагнай “Монгол, Францын хамтын ажиллагааны хүрээнд энэ онд ГССҮТ-ийн яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. Нийт 5.5 сая еврогийн санх үүжилт бүхий уг төслийн хүрээнд тоног төхөөрөмжүүдээ шинэчилсэн. Одоо Францад эрчимт эмчилгээ болон мэс заслын нарийн мэргэжлээр таван эмч сургаж байна.

Яаралтай болон амилахуйн тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, рентген оношилгоо, мэс заслын блокуудыг хүчилт өр өгч, агаар, хийн системээр холбон, хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулсан. Өөрөөр хэлбэл, барууны орнуудад хэрэглэж буй орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр дээрх нэгж үүдийг бүрэн хангасан гэсэн үг. Манайх Франц улсын “Эйр ликьюд” компанийн хүчилтөрөгчийн станцыг суурилуулснаар агаар, хий, хүчилтөрөгчийн гурвалсан системээр эмнэлгийнхээ хэрэгцээг бүрэн хангаж байгаа.

Цаашид зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр ажиллаж байна” гэж ярив. Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн 14 оронд суурилуулсан иж бүрэн аппаратууд нь Францын хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат, цахилгаан тасарсан ч зургаан цаг ажиллах хүчин чадалтай, хүчилт өрөгчийн тусгай баллонтой юм байна. Хүнд өвчтэй, хүчилтөрөгч залгах зайлшгүй шаардлагатай өвчт өнүүдийг гадаад улс, эсвэл орон нутаг руу зөөвөрлөхдөө өмнө нь хүчилт өрөгчийг нь салгадаг байсан бол өдгөө ингэх шаардлагагүй болжээ.

Орон нутагт гарсан осол гэмтлийн дуудлагад явдаг тус төвийн түргэн тусламжийн хоёр автомашиных нь нэг нь эвдрээд хоёр жил болж байгаа аж. Засгийн газар, ЭМСЯ машин авч өгөх нь битгий хэл эвдэрснийг нь ч янзанж өгөхгүй байгаа тул тэд сансрын хиймэл дагуул ашиглан (телемедицин) үндэсний хэмжээнд гэмтлийн яаралтай болон алсын дуудлагыг зайнаас оношилж, зөвлөгөө өгч эхэлжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА