Жорлонг, модны үртэс, үнсээр халдваргүйжүүлж болно

2015 оны 07 сарын 30

Сүүлийн өдрүүдэд бороо их орж буйн улмаас зарим дүүргийн гэр хороолол, зуслангийн айлуудын бохир хальж байгаа гэнэ. Тиймээс бохир нь хальсан жорлонг хэрхэн халдваргүйжүүлэх талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ)-гээс дараах зөвлөгөөг хүргэж байна.  Жорлонгийн үнэрийг дарах, цугларсан ялаа, шавьжийг цөөрүүлэх, шингэний хэмжээг нь багасгаж, хөрсийг халдваргүйжүүлэхэд CaOH2, CaO, CaCO3, Ca(CLO)2 бодис үр дүнтэй гэнэ. Гэвч дээрх бодисууд нь устай урвалд орж, шохойн зуурмаг үүсгэхээс гадна шингэн ялгадастай урвалд орвол хүний эрүүл мэндэд болон хөрсний биологийн процесст сөргөөр нөлөөлдөг гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Хлор агуулсан эдгээр халдваргүйжүүлэх уусмал нь шингэн ялгадастай нэгдэн, хорт хий ялгаруулдаг учраас амьсгалын замаар нэвтрэн хүний биед орвол гэдэсний халдвар, зооноз, шимэгч хорхой, ялаа, хачиг, тоосоор дамжих төрөл бүрийн өвчин үүсгэхээс гадна вирусийн гаралтай халдвар тараадаг гэж НЭМХ-ийн Орчны хөдөлмөр, эрүүл мэнд судлалын сектороос анхааруулав. Тиймээс модны үртэс, үнсийг жорлонгийн ойролцоох бохирдсон хөрсөн дээгүүрээ цацахад үнэр багасдаг байна. Түүнчлэн дэрс, сүрэл, хөвд, царс болон нарс модны холтос жорлонгийн эвгүй үнэрийг дардаг тул бие засах газрынхаа ойролцоох хөрсөнд зулж, ашиглаж болох нь.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА