Дорнодчууд аймгийнхаа логоноос цагаан зээрийг

2015 оны 07 сарын 30

Дорнод аймаг ИТХ-ын ээлжит хуралдаанаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Хэрлэн сумынхаа газар нутгийн цэсийг шинэчлэн баталжээ. 1990 онд тус аймгийн Ардын хурлын тэргүүлэгчид 25 дугаар тогтоол гаргаж, Чойбалсан хотын хилийн цэсийг шинэчлэхээр болсон ч хэрэгжүүлэлгүй өдий хүрч, нэлээдгүй маргаан дагуулж байжээ. Дээрх тогтоолоор бол Хэрлэн сумын одоогийн хэмжээ болох 28000 га газар дээр Чойбалсан сумын нутаг дэвсгэрээс 1.1 хувь буюу 11360.3, Баянтүмэн сумаас 28021.44 га-г тус тус нэмж, нийт 68199.48 га газартай болох байж.

25 жилийн дараа үүнийг нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцээд Хэрлэн, Баянтүмэн, Чойбалсан сумын хилийн цэсийг шинэчлэн тогтоож, Ардын хурлын тэргүүлэгчдийн 25 дугаар тогтоолд заасны дагуу аймгийнхаа төвийн газар нутгийг ийн тэллээ. Уг ажлыг ирэх сарын 1-ний дотор зохион байгуулахыг аймгийн Засаг даргад даалгасан байна. Энэ үеэр Баянтүмэн, Чойбалсан сумаас сонгогдсон төлөөлөгчид нэлээдгүй эсэргүүцэж, шуугиан дэгдээсэн ч Хэрлэн сумын газар нутгийг 68199.48 га болгожээ. Мөн энэ үеэр аймгийн логоноос цагаан зээрийн дүрсийг авч, бусад бэлгэдлийг орон нутгийн онцлогийг бүрэн илэрхийлсэн гэж үзэн хэвээр үлдээсэн байна.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА