Монголд анх удаа зүрхний гурван хавхлагыг нэгэн зэрэг сольжээ

2015 оны 07 сарын 27

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасгийн эмч нар Люксембургийн зүрхний мэс заслын багтай хамтран, долоон хоногийн хугацаатай үзлэг, оношилгоо хийжээ. Нийт 45 хүн үзэж, зөвлөгөө өгсөнөөс төрөлхийн гажигтай таван хүүхдэд, хавхлагын гурав, аортын өгсөх хэсгийн аневризм хоёр, титэм судасны мэс заслыг нэг хүнд хийсэн байна. Ингэхдээ тэд манай улсад анх удаа Дэвидийн хагалгааг (David’s Procedure) нэг өвчтөнд, аортын өгсөх хэсэг болон брахиоцефаль салааны цулхэнг авч хиймэл судсаар орлуулах мэс засал нэг, анатомийн бус төгс засал нэг, 17 настай өвчтөний гол судсыг амжилттай сольжээ.

Гуравдугаар эмнэлэг нь сүүлийн 50 гаруй жил улсын хэмжээнд зүрхний мэс заслын тусламж, үйлчилгээг дангаараа үзүүлж буй. Тэгвэл тэд зүрхний мэс заслын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, гурван хавхлагыг нэгэн зэрэг солих хагалгааг амжилттай хийсэн байна. 

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА