Монгол эмч нар бие даан хоёр хүнд элэг шилжүүлэн суулгалаа

2015 оны 06 сарын 22

Манай эмч нар 2009 оноос элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга технологийг сурч, 2011 оны есдүгээр сард БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвтэй хамтран, анхны хүндээ амьдрал бэлэглэж байв. Тэгвэл тэд энэ удаа бие даан хоёр хүнд ийм хагалгаа амжилттай хийснээ өчигдөр олон нийтэд мэдээллээ.

Европт 250-350 мянга, Энэтхэгт 100 мянган ам.долларын өртөгтэй энэхүү хагалгааг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон эх орондоо 60 сая төгрөгөөр хийжээ. Гэхдээ энэ мөнгө эмч нарын ажлын хөлс бус, В вирусийн эмчилгээнд 24 мянган ам.долларыг  нь зарцуулсан гэнэ. Мөн өвчтөнд шаардлагатай дархлаа дэмжих, дарангуйлах бусад эм, тарианы өртөг нийлээд 80 гаруй сая төгрөг болж буй ч одоогоор тухайн үйлчлүүлэгчээс 60 сая төгрөг гаргуулж, үлдсэнийг нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн хариуцаж байгаа аж. Тиймээс ирэх намраас эмчилгээний зардлыг нэмэхээс өөр аргагүй гэж эмч нар учирлав.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулан 1.6 тэрбум төгрөг гаргаж, мэс засал, эд эсийн лаборатори, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээнд шаардлагатай 20 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангаж өгчээ. Ингэснээр Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хоёр хүнд амьдрал бэлэглэж чадсан гэж Нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Бямбадорж хэлэв. Элэг суулгуулсан 35 настай, эмэгтэйд хамаатных нь 26 настай дүү элгээ өгсөн бол 20 настай залууд 46 настай аав нь донор болжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Baharhaltai medee baina. Ta buhnii ajild ulam ih amjilt husie.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА