Архангай аймагт спортын сургалттай сургууль ашиглалтад орох гэж байна

2015 оны 06 сарын 04

Архангай аймагт спорт сургалттай, дунд сургууль ашиглалтад ороход бэлэн болоод байгаа аж. Тус сургууль нь хичээлийн байр, спортын гурван заал, 100 хүүхдийн багтаамжтай сурагчдын дотуур байр, цайны газар, саун, душ, гүйлтийн талбай гээд спортын төрлүүдээр хичээллэх бүхий л бололцоог хангаснаараа онцлогтой аж. Сургуулийн төсөвт өртөг тав гаруй тэрбум төгрөг болжээ. Дотуур байрны хувьд олон улсын стандартын дагуу нэг хүүхдэд ногдох зай талбайг бодож, нэг өрөөнд дөрвөн сурагч байлгахаар барьсан аж. Гэвч орон нутгийн нөхцөл, спортоор хичээллэх хүүхдийн тооноос хамаарч 200 хүртэлх хүүхдийг байрлуулахаар төлөвлөөд буй гэнэ.  

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА