ГССҮТ-д түнхний үений мэс засалд нэн шаардлагатай багаж хэрэгсэл хандивлажээ

2015 оны 06 сарын 04

“Ротари” клуб, ГССҮТ-тэй  хамтран “Түнхний үений төрөлхийн мултралтай хүүхдийн мэс заслын эмчилгээ” сэдэвт төсөл хэрэгжүүлж байна. Тэд Хонконг дахь “Ротари” клубтэй мөн хамтарч байгаа тул тус улсаас хүүхдийн гэмтэл согогийн нарийн мэргэжлийн гурван эмч  ирж, манайханд сургалт явуулан, хамтран мэс засал хийжээ. Тэд хүүхдийн түнхний үений мэс засалд нэн шаардлагатай 7500 ам.долларын үнэ бүхий багаж хэрэгслийг ГССҮТ-д хандивласан байна. Энэ нь цаашид бусад чиглэлээр хамтран ажиллах эхлэлийг тавьсан гэж талууд онцолж буй аж.  

ДЭМБ-ын мэдээгээр Европ, Азийн орнуудын хүн амын дунд түнхний төрөлхийн согогтой хүүхэд төрөх нь харилцан адилгүй байдаг. Уг өвчин Скандинавын орнуудад хүн амынх нь дөрөв, Германд хоёр хувь тохиолддог бол Америкийн цагаан арьстнуудаас ийм хүүхэд төрөх нь олон гэнэ. Монгол Улсын нийт нярайн 14.1 хувь нь түнхний дутуу хөгжилтэй гэж тэмдэглэсэн байна.  Энэ нь хүүхдийг чанга өлгийдсөнтэй холбоотой аж. Япон улс 1975 онд хүүхэд өлгийдөхийг хориглосноор 1.1-3.5 хувьтай байсан эмгэгийг 0.2 хувь хүртэл бууруулж чаджээ.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА