Цусны эмгэг, хавдартай хүүхдүүдэд номын сан байгуулж өгөв

2015 оны 06 сарын 03

Оюуныг түгээгч уриатай Book.mn сайтын хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэвлэлийн газрууд, уншигчдаасаа хоёр сарын турш хандиваар ном  цуглуулан, ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасагт номын сан байгуулж өгчээ. Тус тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг хүнд өвчнөө түр ч атугай мартан, эмчилгээний бус цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд нь туслах, мэдлэг боловсрол олгох зорилгоор энэ ажлыг зохион байгуулсан аж. “Хүүхэд бүхэнд оюуны боловсрол хэрэгтэй” уриан дор явуулсан уг хандивын үеэр нийт 1100 ном цугларсан бол номын санг хүлээлгэн өгөх үеэр Батлан хамгаалахын их сургуулийн багш, оюутнууд 377 ном хандивлажээ. 

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА