Манайд коронавирус орж ирэхгүй гэсэн баталгаа алга

2015 оны 06 сарын 02

Манай улсын иргэд олноор зорчдог, сурч, ажиллаж амьдардаг БНСУ-д коронавирус (MERS-CoV)-ээр 15 хүн өвдсөнийг гадаад, дотоодын хэвлэлүүд онцолж байна. Шинэ төрлийн уг халдварт өвчин нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, олон хүн нас бардаг гэнэ. Өөрөөр хэлбэл, эл өвчин Солонгост амьдардаг монголчуудын маань хаалгыг хэдийнэ тогшоод эхэлсэн гэсэн үг. ЭМСЯ Шуурхай удирдлагын төвөөрөө дамжуулан энэ аюулт өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлж байгаа бол ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны тархвар судлаач их эмч Ч.Уртнасан “Одоогийн байдлаар Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, БНСУ-д уг вирусийн халдвартай хүнийг лабораторийн шинжилгээгээр илрүүлээд байна. Дэлхий дахинд 1134 хүн коронавирусийн халдвар авснаас 427 нь нас барсан гэж ДЭМБ мэдээлсэн. Бид БНСУ дахь Элчин сайдын яамаар дамжуулан зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа. Энэ өвчнийг эмчилж болох ч маш хурдан хугацаанд үхүүлдэг аюултай тул олон хүн эмчилгээ авалгүй нас бардаг. Тиймээс онцын шаардлагагүй бол БНСУ-д зорчихгүй байх, гараа тогтмол савандаж угаах, түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзан, дархлаа сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Халуурч, ханиалган, амьсгалахад түвэгтэй болбол эмнэлэгт яаралтай хандаарай” гэж ярив.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА