Хүүхдүүд “Мөрөөдлийн байшин”-тай болно

2015 оны 06 сарын 02

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Ротаракт” клуб хамтран, энэ онд долоон дүүргийн  Эрүүл мэндийн төв болон Нэгдсэн  эмнэлэгт “Dream сorner” буюу “Мөрөөдлийн байшин” нэртэй төслөө үргэлжлүүлэхээр болжээ. Үүний хүрээнд багачуудыг эмчилгээний бус цагаа зөв зохистой, үр дүнтэй өнгөрөөхөд нь зориулж, хүүхдийн өрөө тохижуулах юм. “Мөрөөдлийн байшин-2015” төсөл нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжих бөгөөд энэ удаа 40 сая төгрөгөөр Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эмнэлгийн хүүхдийн өрөөг засах гэнэ.
“Ротаракт” клуб эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөгжих боломжоор хангах, тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор 2013 оноос Баянзүрх, Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн  өрөөг тохижуулан, “Dream сorner-1,2,3 ” төсөл хэрэгжүүлээд байгаа юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА