Ховд аймгийн БОЭТ-ийн барилгын ажлыг яаравчлахыг хүслээ

2015 оны 05 сарын 28

УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Б.Батцогт, гишүүн С.Одонтуяа нар Ховд аймагт ажиллаж байна. Ховд аймгийн БОЭТ-ийн захирал Т. Баяртогтох тэднийг хүлээн авч уулзан, төвийнхөө үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, тулгамдаад буй асуудалаар мэдээлэл өгчээ. Гол нь тус төв өнөөдрийн эл ачааллыг 1973 онд 165 ор бүхий хүчин чадлаар баригдсан барилга дааж дийлэхгүй байгааг танилцуулан, шинээр баригдах Оношилгооны төвийн барилгын хөрөнгө оруулалтыг яаравчлуулах шаардлагатайг  уламжилжээ.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА