Өвөрхангай аймагт тарваган тахлаас сэргийлэх үзүүлэх сургууль эхэллээ

2015 оны 05 сарын 28

Тарваган тахал нь олон улсын хөл хориот, байгалийн голомтот гоц халдварт өвчин юм. Африк, Ази, Өмнөд Америкийн зарим оронд тарваган тахлаар хүн өвчилж буй нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал байсаар байна. ДЭМБ-ын мэдээгээр жил бүр 2000 орчим хүн уг тахлаар өвчилж, 5-15 хувь нь нас бардаг байна. Тэгвэл Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт орших бөгөөд одоогоор 17 аймгийн 137 суманд байгалийн голомттой. Энэ нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзэлдэг.

Сүүлийн 10 жилд манай улсын 16 аймгийн 96 суманд давхардсан тоогоор 19.712.756 га талбайд шинжилгээ хийж, тахлын 98 өсгөвөр, 536 эерэг сорьц илрүүлж, 425.000 га талбайд голомт идэвхтэй байгааг тогтоожээ. 2014 оны байдлаар Баян-Өлгий аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Ховдын Үенч сумдын нутагт үлийн цагаан оготоно болон тарваганд тахлын нян эргэлттэй байгаа. Тиймээс холбогдох албаны хүмүүс Өвөрхангай аймагт “Тарваган тахлын хүний өвчлөлөөс эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургууль зохион байгуулж эхлээд байна.

Дашрамд дурдахад, тус аймгийн Тарагт сумын Их булаг багийн нутаг “Навтгар” гэдэг газар хоёр хонь, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутагт нэг үхэр галзуурчээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА