“Монгол улс дахь дархлаажуулалтын түүхэн хөгжлийн баримт” номын нээлт боллоо

2015 оны 05 сарын 26

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвд “Монгол улс дахь дархлаажуулалтын түүхэн хөгжлийн баримт” номын нээлт боллоо. Энэхүү номыг тархвар судлалын зөвлөх эмч, клиникийн профессор Н.Дондог, тархвар судлаач, клиникийн профессор С.Наряд нар эмхэтгэн, академич, доктор П.Нямдаваа, С.Төгсдэлгэр, Д.Нарангэрэл нар хянан тохиолдуулжээ.

Эл ном нь дөрвөн бүлэгтэй, дархлаажуулалтын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, вакцинжуулалтын 10 хоногийн тухай, салбарын олон улсын хамтын ажиллагаа сэдэвт 13 хавсралт бүхий 1042 хуудастай аж. Энэхүү бүтээл нь нь улсын хэмжээнд дархлаажуулалтын чиглэлээр ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн ширээний ном болох нь дамжиггүй.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА