Сувилагчид Сэлэнгэ аймагт чуулж байна

2015 оны 05 сарын 21

Энэ сарын 12-нд Сувилагчдын олон улсын өдөр тохиосон. Манайх өнөө жил эл өдрийг “Сувилахуйн шинэчлэлийг удирдагчаас” уриатайгаар аймаг, нийслэлийн эмнэлгүүд дор бүрнээ тэмдэглэсэн. Харин өнөөдөр сувилагчдын нэгдсэн чуулганыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.

Манай улс 1929 оноос сувилагчдыг курсээр бэлтгэж эхэлсэнээс хойш өдгөө улсын хэмжээнд 10 мянга гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Тэдний 24.5 хувь нь сум, нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвд, 25.9 хувь нь Нэгдсэн эмнэлгүүдэд, 26.9 хувь нь төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ажиллаж буйгаас үзэхэд анхан шатны нэгжид ажиллаж буй сувилагчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна. 

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА