Нялхас тархины даралттай төрж буй нь хөрсний бохирдлоос үүдэлтэй гэв

2015 оны 05 сарын 20

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нийслэлийн хөрсөнд судалгаа хийж, бохирдол нь гамшгийн хэмжээнд буюу дөрөвдүгээр зэрэгт хүрснийг зарла. Ялангуяа Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн хөрс хамгийн их нянтай, химийн хорт бодисууд “элгэндээ” тээжээ. Энэ нь хүний сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж буйг тэд судалгаандаа дурдсан байна. Тэд “Сүүлийн жилүүдэд хүүхдүүд тархины даралттай төрж байгаа нь хөрсний бохирдолтой холбоотой. Утаанаас дутахааргүй гамшгийн хэмжээнд хүрчихээд буй хөрсөндөө анхаарал хандуулж, арга хэмжээ авах цаг болсон. Адаглаад гэр хорооллын айлуудын жорлонгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэж онцоллоо. Ийм эмгэгтэй төрсөн хүүхэд аймхай, цочимхой, амархан өвчин тусаж, шингэн алдахаас гадна гадаад орчинд дасан зохицох чадвар муутай байдаг аж. 

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА