“Дархлаажуулалтын 10 хоног” үргэлжилж байна

2015 оны 05 сарын 17

Улаанбурхны нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн аян гурав дахь өдрөө үргэлжилж байна. Улсын хэмжээнд өдгөө 5500 гаруй хүн улаанбурхнаар өвдөөд буй. ХӨСҮТ-д өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас хойш ийм өвчтэй 4000 хүн хэвтэн эмчлүүлснээс 3500 нь бүрэн эдгэрээд гарсан байна. Өвчний тархалт өндөр байгаатай холбогдуулан тус төвийнхөн амбулатори, Элэгний клиник болон Бруцеллёзын тасгийнхаа үйл ажиллагааг зогсоон, Яаралтай тусламжийн тасаг болон Эрчимт эмчилгээний тасгууддаа 200 ор нэмж, 70 гаруй эмч, 200-гаад сувилагчийг дайчлан ажиллуулж байгаа гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ярьсан. Тус төвөөр өдөрт 350-400 хүн үйлчлүүлж, 300 орчим нь хэвтэн эмчлүүлж байна.   

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА