Онцгойгийнхны хуримыг үнэгүй хийнэ

2015 оны 05 сарын 14

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан жил бүрийн өдийд Гэрлэх ёслолын ордон “Дурсамж” нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг. Хөдөлмөрийн яам 2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих  жил” болгон зарласантай холбогдуулан тус ордныхон залуу гэр бүлүүдийн хуримыг маргааш үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Энэ удаа ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг онцгой байдлын албаны ажилтан алба хаагчдаас тус өдөрлөгт оролцуулан, нийслэлийн Онцгой байдлын газрын 16 хос, Багануур дүүргийн ЗДТГ, ниислэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дөрөв нийт 20 хосыг “Дурсамж” өдөрлөгтөө урьж, тэдний хуримын нандин дурсамжийг хамтдаа бүтээлцэж, хуримын зургийг нь татуулан, бэлэг дурсгалын зүйл гардуулах юм байна. 

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА