170-аад хүн хачигт хазуулжээ

2015 оны 05 сарын 13

Жил бүрийн өдийд байгалийн голомтот халдварт өвчин гарах эрсдэл өндөрсдөг. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 170-аад хүнийг хачиг хатгаад амжжээ. Тэдний 70 хувь нь сургуулийн насныхан байгааг албаныхан хэлэв. Манай улсад сүүлийн таван жилд 20 мянга гаруй хүн уг шавьжинд хазуулсны улмаас халдвар авсан бол 2014 оны хавар хачигт хазуулсан хүний тоо долоо хоногт 60-70-аараа бүртгэгдэж байв.

Хачиг өвөл ичдэг ч хүйтэнд тийм тэсвэртэй биш. Сүүлийн үед энэ хортон шавьж ихсэх болсныг мэргэжлийн хүмүүс дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна. Уг хортон шавьж нь өвчин үүсгэгч нян, эгэл биетэн зэргийг биедээ тээн, мал амьтан, хүний цусыг сорох үедээ өвчин дамжуулдаг. Дэлхийд 3000 төрлийн ийм шимэгч байдгаас манай оронд 18 төрлийн 43 зүйлийн “цус сорогч” 16 аймгийн 59 сум, нийслэлийн найман дүүрэгт идэвхтэй тархсан аж.

Манайд хачигт халдварын эсрэг вакцин байдаггүй тул байгалийн голомтот халдвартай бүс нутгуудын хүмүүст энцефалитын эсрэг тариа хийдэг юм байна. Тиймээс хачгийн голомтод амьдардаг иргэд халдвараас өөрсдийгөө сэргийлэхийн тулд уг вакциныг заавал хийлгэх шаардлагатайг ХӨСҮТ-ийнхөн зөвлөв.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.27.150 голомтын бүс нь хаана юм бол оо.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА