Дархан-Уул аймгийн цэвэр усны хангамжид ноцтой аюул нүүрлэжээ

2015 оны 05 сарын 01

Дархан-Уул аймгийн “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” (ДСЦТС) ХК нь “Дархан ус суваг” (орон нутгийн өмчит) компанийн эрчим хүчийг тасалсны улмаас цэвэр усны хангамжийн удирдлагын төвийн үйл ажиллагаа нь доголдож, ноцтой аюул үүссэнийг тус компанийн захирал Р.Эрдэнэбаяр хэллээ. Эднийх 2015 оны эхний улиралд ДСЦТС ХК-д нийт 1.41.600.000 төгрөг төлсөн ч 160 сая орчим төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж.

Тэрбээр “Улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалаад зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа зогсож, хэрэглэсэн усныхаа мөнгийг ч өгч чадахгүйд хүрсэн. Тиймээс манай өр, авлага нэмэгдэж, хүнд байдалд ороод байна. ДСЦТС компанийнханд тавдугаар сарын 20 хүртэл хугацаа өгөхийг хүссэн боловч цахилгаан шууд тасалчихлаа. Үүнээс нь болоод “Дархан ус суваг” компанийн шугам солих ажил зогсож, Дархан сумын IX багийн “Микро” хорооллын зарим байр халуун, хүйтэн усгүй 24 цаг болж байна.

Энэ хэвээр үргэлжилбэл улсын онцгой обьектын аюулгүй байдал алдагдах, аймгийн бохир ус ариутган татах төв магистраль шугамын II өргөх станцын аваарын хаалтыг нээж ажиллуулахаас өөр аргагүйд хүрнэ. Ингэснээр олон улсын төмөр зам бохирдож, ойр орчмын айлууд усанд автан, хүрээлэн буй орчинд нөлөөлнө.

Мөн төвийн бүсийн итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаа ч зогсоход хүрсэн. Бид энэ асуудлаар аймгийн ИТХ, Засаг дарга нарт уламжилсан ч тэдний шаардлагыг ДСЦТС компанийнхан хүлээж авахгүй байна” гэлээ.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.8.114 huviin company geed l sur dalailgaad, taslaad baij bolohgui shd. neg hot dotor uchraa olj bolmoor l yum daa.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА