Монголчууд 158 хүү, 165 охиноор бүл нэмлээ

2015 оны 02 сарын 24

Цагаан сарын баярын өдрүүдэд буюу энэ сарын 18-ны 20.00 цагаас 23-ны 09.00 цаг хүртэл нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эмнэлгүүд хариуцлагатай жижүүр томилон, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн болон дүүргүүдийн Хүүхдийн түргэн тусламжийн төвд эмч, сувилагч, автомашин нэмж, Шүд, эрүү нүүрний төв, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 10- 16 цаг хүртэл ажиллуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Өрхийн эрүүл мэндийн төвүүдөөр 1618 хүн үйлчлүүлсэн байна. Мөн Амаржих газруудад 321 хүүхэд шинээр мэндэлсний 158 нь хүү, 165 охин аж. Яаралтай түргэн тусламжийн төвд нийт 5741 дуудлага ирснээс 4167 нь том хүн, 1574 нь хүүхдийнх байжээ.

Тэгвэл 360 хүн архинд хордон 749 хүн гэмтэж бэртсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 7891 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс том хүн 5605, хүүхэд 2286, шинээр хэвтсэн өвчтөний тоо 1007-д хүрчээ. Үүнээс 14 хүн нас барсан гэсэн мэдээллийг НЭМГ-аас өгөв.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА