Нэг ширхэг бууз 185-215 ккал илчлэг агуулдаг

2015 оны 02 сарын 17

ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийнхэн Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан хэрхэн зөв зохистой хооллох, архины хордлогод орохоос зайлсхийх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд цогц мэдээлэл өглөө. Цагаан сараар бид бууз, салат, айраг, мах гээд голдуу хүнд хоол иддэг. Тэгвэл нэг ширхэг бууз ойролцоогоор 185-215 ккал илчлэг агуулдаг юм байна.

Харин нэг жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал илчлэгтэй аж. Нэг хүн өдөрт хамгийн багадаа гурван айлаар орж, айл бүрт 3-5 бууз, нэг таваг салат, гурван хундага архи тогтоолоо гэж бодоход хамгийн багадаа 4000 ккал илчлэг хоол хүнсээрээ дамжуулан авна гэсэн үг. Гэтэл ДЭМБ-ын зөвлөмжөөр эрүүл чийрэг, дундаж насны эрэгтэй хоногт 2500 ккал, эмэгтэй 2000 ккал илчлэг авах ёстой аж.

Тэгэхээр баярын өдрүүдэд ходоодоо баясгах бидний хоол хүнсний нэг өдрийн илчлэгийн хэмжээ дээрх зөвлөмжөөс хоёр дахин хэтэрнэ. Хэрвээ олон айлд орж, бууз, амттан тэр хэрээр идвэл үүнээс ч их илчлэг биедээ хуримтлуулах нь гарцаагүй. Тиймээс мах, бууз идсэнийхээ хэрээр шинэ ногооны салат ялангуяа бууцай, шинцай, юуцай, яншуй, мөн бүх төрлийн байцаа, ногоон сонгино, салатны навч, ногоон чинжүү зэрэг ногоон навчит ургамал түлхүү идэхийг зөвлөж байна.

Хүн биеийн жингээ тогтмол барихын тулд өдөрт хамгийн багадаа 250 ккал илчлэг шатаах хэрэгтэй гэнэ. Энэ нь дунджаар 30 минут алхсантай тэнцэх аж. Харин шатаагаагүй 3500 ккал илчлэг тутамд хүний биед 420 гр өөх (жин) хуримтлагддаг юм байна.

О.УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
81.245.189.27 undseni bayraaraa idelgui yahav, ene bol yos .. 2 honogo ih idlee geed erdoosoo targalna gek bdaggueebi fitnessiin bagsh hun,

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА